Дэлхий дахинд / 2017/12/18

АНУ-ын тагнуулын байгууллагын тусламжтай ОХУ-д болох халдлагыг таслан зогсоожээ



АНУ-ын тагнуулын төв газрын тусламжтай ОХУ-д үйлдэхээр санаархаж байсан террорист халдлагыг таслан зогсоосон байна. Тодруулж хэлбэл энэ сарын 17ны ням гаригт АНУ-ын тагнуулын төв газраас ОХУ-ын Санкт-Петербург хотод халдлага зохион байгуулах гэж байгааг мэдэгдсэн байна. Халдлагыг таслан зогсоосны дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар холбогдож түүнд талархал дэвшүүлсэн байна.

ОХУ-ын мэдээлж байгаагаар бүлэг этгээдүүд амиа золиослох халдлага болон олон хүн холхисон газруудад тэсрэх бөмбөг дэлбэлэхээр бэлтгэж байсныг таслан зогсоосон байна.

АНУ-ын тагнуулын байгууллагын мэдээллийн ачаар Исламын улс бүлэглэлийн долоон гишүүнийг баривчилж, тэдний гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг, автомат буу болон лалын хэт үзэлд уруу татсан мэдээлэл бүхий ном зэргүүдийг нь хураан авсан байна.

С.Сэнгүм