fbpx Төрийн сүлдэнд дэх морь амь орж үүрсмээр ХИЙМОРЬ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 48 секунд

Төрийн сүлдэнд дэх морь амь орж үүрсмээр ХИЙМОРЬ

Найруулагч , жүжигчин Г.Эрдэнэбилэгийн “ХИЙМОРЬ” уран сайхны кино нээлтээ хийж бүх кинотеатруудаар гарч эхэллээ. Бүтэн гурван жилийн хүлээлт дагуулсан энэ кино зүрх тархины шүүлтүүрт ямархан мэдрэмж өгөх нь миний хувьд үнэхээр сонин байлаа.

Заримдаа хэт удаан хүлээлт айдас дагуулдаг болохоор кино нээгдэх тэр өдөр очиж үзэлгүй зугтмаар ч юм шиг тунирхуу бодол тээсээр очив оо. Гэвч үзсэн нь болжээ. Ийм кино хийх байсан юм бол өшөө удаан ч хүлээлгэсэн болохоор байж. Кино хүнд юу өгөх нь чухал байдаг. Зарим кино үзэгчийг огтхон ч уйдаахгүй атлаа кинотеатраас гараад явахад сэтгэлд юу ч тороогүй л байдаг.

Нөгөө зарим нь үзэгчдийн элгийг хөштөл инээлгэх атлаа хүнд яриад өгөх юмгүй үлдээх нь энүүхэнд. Сэтгэл мэдрэмжинд тунах зүйлгүй кино дахиж кинотеатр рүү зүглэх мэдрэмжийг тушиж орхидог гэмтэй.

Тэгвэл ХИЙМОРЬ.... Хийморь сэргээлээ. Төрийн сүлдэнд залагдсан амьгүй хөшүүн модон морь амь орон дүүхэлзэж хангинатал үүрсээд газар дэлхийг бөмбөрдөн давхих нь уу гэмээр ХИЙМОРЬ даллав. АТГАХААН ШОРООНООС ЭХ ОРОН ЭХЭЛДЭГ гэх киноны түлхүүр үгийн учир тайлагдав.

Монгол морь, монгол хүн, эх орон газар шороотойгоо хүйн холбоотой. Ерөөсөө л монгол хүн, монгол орон, монгол морь гурвын чандмань холбоо цусанд нь, хүйнд нь, сэтгэлд нь , сэрэл мэдрэмжинд нь хэрхэн холбоотой байдгийг унаганы зуулт хэмээх атгахаан зүйлээр тод томруун тайлбарлаад өгчихжээ.

Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэн гуайн “Хүрэн морь” хэмээх энэ алдарт найраглалаас кино бүтээнэ гэхээр жаахан үзэл сурталжсан юм байх болов уу гэсэн “басамжлал” ор сураггүй хийсэн одов.

Яаж ингэж атгахаан зүйлийг хорвоо ертөнцийн хүмүүний хүйн холбоо болтол томруулж задлаж, ширхэглэж, имэрч чаддаг юм бэ. Найруулагчийн ур гэж энэ үү. Ямар уран нарийн мэдрэмж вэ. Яаж үүнийг бодож олов. Гайхам. Хумхийн тоосыг хүртэл урлан бүтээгээд хэзээ ч мартамгүй болгож зүрх тархинд хадаж өгөх нь биш үү. Ийм нарийн мэдрэмж, ийм нарийн урлалыг чухам юу гэдэг юм бол. Зүрх тархи хоёрын дунд орших торгон утаснаас ч нарийн байж мэдэх тэр мэдрэмжийг хөглөөд хүний сэтгэлийг хөдөлгөнө гэдэг тэр болгон хүнд заяагаад байдаг юм бишээ...

Үүнийг юу гэж хэлэхээ мэдэхгүй юм. Зүгээр л Г.Эрдэнэбилэг гээд хэлчихвэл онож мэдэх. Мэдрэмж, авьяасын чинь өмнө мэхийн ёслоё, Г.Эрдэнэбилэг ээ...

Киноны гол дүр морь. Гол дүр нь жижигхээн хүү. Гол дүр нь эх орон. Гол дүр нь газар шороо. Гол дүр нь хүн хүнээ залгамжлах хүйн холбоо. Гол дүр нь ...Кино бүхэлдээ... дүр болгон, дүрс болгон гол дүр мэт. Яг түүндээ тохирсон хөгжим. Хөгжмийн тухай дурдахгүй өнгөрч боломгүй. Ийм хөгжимтэй кино Мандхай цэцэн хатан аас хойш байхгүй ээ. Мөрийцсөн ч алдахгүй.

Киноны шигтгээ нь Орос оронд болж буй дайн, эцэг хүний шаналал (ОХУ-с гавъат жүжигчин Василий Мищенко) Казак түмний ахуй, казак эцэг, түүний голомт залгах үр...үнэндээ бол хүн төрөлхтний хүйн холбоо... Сэтгэлийг минь хамгийн их хөдөлгөсөн хэсэг бол шаварт бүх биеээрээ шигдэж зөвхөн толгой нь ил гаран амь тэмцэн буй хүрэн морь. Хүрэн морийг шаварнаас гаргахдаа адуун сүрэг хурайлан давхих хэсэг. Туурайгаараа газар бөмбөрдөн дэл сүүлээ хийсгэн давхих адуун сүргийн хийморьт хөглөгдөн шаварнаас сугаран дүүхэлзэж гарах хүрэн морь. Ямар гоё зураглал, ямар гоё хөгжим гэж санана. Зураглаач найруулагч хоёрын мэдрэмж нийлнэ гэдэг тэр болов уу. Хийморь сэргэн сэтгэл уярч арьс бэржийх мэдрэмж.

Өдгөө улстөрийн балчиг намагт буй биеэрээ шигдэн тарчилж буй улс эх орон минь ийм хурай, ийм хиймориор л сэвхийтэл босоод ирэх юм шиг , босч ирээд хангинатал үүрсэн давхих юм шиг, төрийн сүлдэн дэх модон морь минь үүрсэн янцгааж газар дэлхийг эмхэрдэн одоо л нэг сэрэх, сэхэх юм шиг. Эх орон минь дэвжин өөдлөх юм шиг. Аргагүй л адуун хийморьтой улс шүү дээ гэмээр.

Магадгүй киноны гол зангилаа энэ болов уу. Яг энэ хэсэгт найруулагч Г.Эрдэнэбилэг өөрөө орж дүр бүтээсэн байна билээ. Зангилаа хэсэгт ерөнхий найруулагч орж ирж тамгалаж буй нь тэр. Гийнгоо, хурай хадаан монгол морьд гарааны зурхайгаас эргэхэд нулимсаа барьж чадахгүй хурайлан тосох монгол түмэн ХИЙМОРЬ киногоо хүлээв ав. Та энэ киног үзээд хийморь чинь сэргэж, нулимс чинь мэлтэрч эх орон юугаан улам хайрлан хамгаална гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

2019 оны хамгийн анхны дэлгэцийн энэ бүтээлээр монгол түмнээ ерөөсөн мэт, монгол морьны хиймориор сайн цагийг хурайлан дуудах мэт сэрэл мэдрэмж танд төрнө. “Энэ бол миний морь. Энэ бол миний эх орон. Эх орон , эмээлт хүлэгтэйгээ би хүйн холбоотой гэдгээ мэдсэн юм. Атгахаан шорооноос эх орон эхэлдэг ” . Киноны тайлал, дүгнэлт. Найруулагч Г.Эрдэнэбилэгийн энэ хүрэн морь ХИЙМОРЬ кино дэлхийн тавцанд давхих нь гарцаагүй ээ. 

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Дүүргийн Онцгой комисс хуралдлаа
Дүүргийн Онцгой комисс хуралдлаа
 
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

Сонгуулийн шоу: Намууд “утаа“-г лоозонгоо болгожээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​