Entertainment / 2017/12/18 / 14

Д.Ганхуяг: Охин минь энэ хоёр жилийн хугацаанд ямар их зовж байсан бол гэдгийг бодохоор л нулимс гараад байна



УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд нүүр номондоо бичлэг хийж, өөрөө хүчирхийллийн хохирогч болсон төдийгүй, олны танил, томоохон компанийн захирлууд, улстөрчдийн хүүхдүүдийн хар тамхи хэрэглэдэг болон хүчирхийллийн хэргийн талаар ноцтой зүйлс ярьсан.

 Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай “Өдрийн сонин” уулзаж ярилцжээ. Тэрбээр “2015 онд болсон хэрэг юм байна.  Тэр хэрэгт холбогдсон хүүхдүүд ам алдаад ярьдаг юм байна л даа. Тэгэхээр үе тэнгийнх нь охид охиныг минь шоглож доромжлоод яриад байж. Энийгээ аав, ээждээ хэлэхгүй хоёр жил гаруй хугацаанд нуугаад явж. Охин маань хичээлдээ үнэхээр сайн байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хичээлдээ жаахан тааруу болоод. Тэгээд би охиндоо хоёулаа санамж бичиг байгуулъя гэж хүртэл хэлж байсан. Цаана нь ийм юм болоод байж гэж огт мэдээгүй. Тэр хүүхдүүдийн доромжлолыг тэсэхээ байгаад л тэр бичлэгийг хийсэн юм билээ. Бид тэр бичлэгийг олон удаа үзэж чадахгүй юм байна.

 

Сэтгэл санаа тавгүй болоод маш хүнд туссан. Бидэнд ийм хүнд тусч байхад охинд минь ямар байсан нь ойлгомжтой шүү дээ. Муу охин минь энэ хоёр жилийн хугацаанд ямар их зовж байсан бол гэдгийг бодохоор л нулимс гараад байна.Тэр бичлэгийг анх хийсэн зорилго нь тэр хүүхдүүдийг жаахан айлгах гэсэн, уучлалт гуйлгах гэсэн гэж охин бидэнд хэлсэн. Одоо бие нь их тааруу байгаа. Эмчид үзүүлж, зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэж байгаа. Охин минь их зорилготой, амбицтай хүүхэд л дээ. Сурах мэдэхийн их тэмүүлэлтэй. Гэтэл энэ хугацаанд ийм хэрэг болсныг нуугаад л яваад байж. Үнэн мөнийг нь тогтоотол эцсээ хүртэл явна. Үүгээр энэ нийгэмд болж байгаа олон хохирсон хүүхдийн асуудал ч сөхөгдөх байх. Аав ээж бид нар чинь хүүхдээ хичээлдээ сайн суралцаж, гэртээ харагдаж байвал цаана нь юу болж байгааг мэддэггүй юм байна шүү дээ.

 

Миний охинд тохиолдсон зүйл нийгэмд болон олон хүнд цочрол өгч зарим хүнд өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, охин үрийнхээ төлөө анхаарч, бас ийм гэмт хэргийн золиос болсон бол тэмцэхэд нь тус болоосой гэж бодож байна. Сайхан аав ээжийн буянд би Японд сурсан л даа. Тэнд хүний эрхийн асуудал өсвөр насны хүүхдийн эрхийн асуудал чухалд тавигддаг. Манай төр засаг ч хүчирхийллийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өнгөрсөн парламентад эмэгтэй гишүүд Хүчирхийлэлтэй тэмцэх хууль энэ тэр оруулж ирэхэд би их дэмжиж байсан. Зовлон хүнийг ялгах биш дээ. Өөрт ирсэн зовлонг үүрээд л гарна. Гэхдээ бусад айлын охидод ч энэ болсон явдал сургамж болооосой гэж бодох юм. Бусад айлын охидод ийм юм бүү тохиолдоосой гэж бодож байна. Цаашдаа би хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Миний охин сэтгэлдээ хар толботой болсон. Хоёр жил үүнийгээ сэтгэлдээ тээж зовж явж. Ийм юм бүү давтагдаасай гэж дахин, дахин хэлмээр байна” гэсэн байна.



  • иргэн · [49.0.219.60] · 2017/12/19

    ардчлал нэрээр та нарын оруулж ирсэн дураараа дурьгигч анархизмийн үр шим мөн. хэрэв ойлосон бол анархистуудтай тэмцэх хэрэгтэй болждээ. анархстууд монголын охидоор тоглодог явдал ердийн үзэгдэл болж чамд ворошиловын мэргэн буудагчийн аргаас өөр зам үлдээгүй олон юм ярьвал шудрага бусын хонгил чамайг хүлээж байгаа шүү


  • иргэн · [202.179.16.93] · 2017/12/19

    таны ,миний охин ч ийм байдалд орсон байхыг үгүйсгэхгүй нь бид хүүхдүүдийнхээ юу хийж яаж яваад анхаарал тавих хэрэгтэй болж.Энэ хэрэг бүх эцэг эхчүүдэд хамааралтай,манай хүүхэд зүгээр гэж бодож болохгүй нь,хэний ч хүүхэд бай ийм бүлэглэлийг таслан зогсоох ажлыг холбогдох байгууллагууд шударга ажиллаасай,эцэст нь таны миний хүүхдийн төлөө шүү дээ.Номундарь охинд талархаж байна эцэг,эх нь ямар хүнд байдалтай байгааг ойлгож байна


  • bat · [202.5.196.90] · 2017/12/19

    Okhin uree buzarluulchukhaad yuu gej zugeer bdag yum. Boroshilovin mergen buuchiin argigkhereglekh kheregtei


  • Baachka · [66.181.186.32] · 2017/12/18

    Ийм юм болсныг нууж дотроо тээж явна гэдэг там шүү дээ, охин минь зоригтой байж өөрийгөө ялж байгаад баяртай байна аа, жоохон ам хэлний доромж шахуу юм сонсоод л амиа хорлохийг завдаж байгаа хүүхдүүдэд чи сайн үлгэр болж байна шүү зоригтой сайн охин, аавтай нь сэтгэл нэг байна аа дэмжинэ шүү


  • Зочин · [178.90.95.12] · 2017/12/18

    Дэмжиж байна шүү Сайн охин үнэний төлөө зогсох хэрэгтэй


  • Tuya · [103.229.123.66] · 2017/12/18

    Hen hunees garamgui zorig gargajee.mash sain bna ohin mine .medeej olon olon hun chinii tald bh bolno gedegt itgeerei


  • Луяа · [114.204.210.227] · 2017/12/18

    Зоригтои зорилготои ухаантаи охин бна үнэн ялна дэмжинэшүү


  • 123 · [202.179.31.39] · 2017/12/18

    demjinee. uragshaa. Ohin uree hairla


  • Зочин · [202.9.42.189] · 2017/12/18

    Зоригтой охин бнаа хеерхий дее ямар хэцуу б.сан бол доо


  • дорнод · [103.10.23.4] · 2017/12/18

    эНЭ охиныг дэмжиж байна. Томчуулын хүүхдүүдэд энэ асуудал үнэхээр газар авчихаад байгаа.Охиныг муулж байгаа улсуудад өөрсдөд нь ийм юм болбол яах уу. Энэ охин харин зоригтой байна.Хэлж ярьж чадахгүй сэтгэл санааны дарамтаас болоод амиа хорлосон хүмүүс ч зөндөө байгаа шүү.


  • oogii · [150.129.143.215] · 2017/12/18

    huuheddee anhaaral taviachee. buten 2 jil yu hiij baivaa, aav eej nar mini !


  • иргэн · [202.179.27.252] · 2017/12/18

    Охин үрээ хайрла, хүмүүсээ яаж зовж тарчилсан болоо үнхээр сэтгэл өвдлөө. үнэнийг шүүх хэрэгтэй.


  • Адъяа · [49.0.149.67] · 2017/12/18

    Охидыг замбараагүй биеэ зөв авч явсангүй гэж буруушааж байгаа хүмүүст хандаж хэлэхэд: - 3 хундага виски уугаад согтдог эмэгтэйчүүд тэр мансууруулагч бэлдмэл хийсэн шингэнийг уугаад ухаан тасрах нь аргагүй ш дээ . . тэгэж ухаангүй болгож байгаад дур хүслээ хангаж байгаа хүн араатануудыг дээрх өчүүхэн шүүмжээр зөвтгөх боломжгүй - Нүүрсийг өнгөлөөд цагаан болохгүй Нүгэлтнийг өмөөрөөд ачтан болохгүй гэдэг үгийг хэлмээр байна


  • Зочин · [139.5.217.31] · 2017/12/18

    Охидын телее таны хийх ажлыг дэмжинээ