Төрийн шагналт, зохиолч Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэсэн “Хийморь” кино дэлгэцэнд гараад удаагүй билээ. Гэвч үзэгчдээс өндөр үнэлгээ авч, олон хүний сэтгэлийг огшуулсаар байна. Тэгвэл алдарт зохиолчийн гэр бүлийнхэн жүжигчин, найруулагч Г.Эрдэнбилэгт аавынхаа нэрэмжит шагналыг гардуулжээ. Г.Эрдэнэбилэг энэ тухай өөрийн цахим хуудастаа “Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагнал авна гэж үнэндээ бодсонгүй Хүрэн морь найраглал хүн бүрийн сэтгэлд хоногшиж үлдсэн шиг, “ХИЙМОРЬ” кино маань хүн бүрийн үзэх дуртай кино нь байгаасай. Их зохиолч маань дээр хөхрөх тэнгэрээс харж баясаж байгаа байхаа. Та бүхний ХИЙМОРЬ үргэлж сэрж явах болтугай” гэж бичжээ.
Жүжигчин Г.Эрдэнэбилэг шагнуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.