Боловсрол телевизээс зохион байгуулсан "Mongolia's next top model" нэвтрүүлэг энэ удаагийнхаа ялагчийг тодрууллаа. Нэвтрүүлгийн эхэнд талийгаач Ч.Чамин-Эрдэнийн гэгээн дурсгалд зориулан түүний ярилцлагууд болон зураг авалтуудаас үзэгчдэд хүргэж, улмаар зочид болон шүүгчид нэг минут дуугаа хураан зогсож эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Үүний дараа энэ удаагийн нэвтрүүлэг хоёр ялагчтай байна хэмээгээд талийгаач Ч.Чамин-Эрдэнийг нэг ялагчаар нь тодруулсаныг дуулгаад түүний дүү Ч.Чамин-Эрхэст өргөмжлөл, 20 сая төгрөгийн хадгаламжийг нь гардуулан өглөө.
Эцсийн шатанд Алина Дансаранова, н.Мишээл, Э.Одонтунгалаг, Б.Анужин нар үлдээд байсан бөгөөд нөгөө ялагчаар нь Б.Анужин шалгарч, 20 сая төгрөгийн эзэн болсон юм.
Б.Аз