fbpx Ж.Цолмон: Монголд тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр олон өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
19 минут 43 секунд

Ж.Цолмон: Монголд тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр олон өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчлэх боломжтой

Энэ удаагийн “Ярилцах цаг”-ийнхаа зочноор АШУҮИС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг урьж ярилцлаа. Тэрээр Монголд тархи судлалын хүрээлэн байгуулах зорилгынхоо хүрээнд, БНХАУ-ын Тархи судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаад иржээ.

-Ярилцлагаа сүүлийн үеийн мэдээллээр эхэлье. Таныг саяхан  БНХАУ-ын Шанхай хот дахь тархи судлалын хүрээлэн рүү туршлага судлахаар яваад ирсэн гэж сонссон.  Мэдээж сургуульдаа хэрэгжүүлэхээр олон судалгаатай ирсэн байх?

-Шанхай хотод байрлах БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа тархи судлалын хамгийн анхны хүрээлэнд зочилж, туршлага солилцоод ирлээ. Биднийг тус хүрээлэнгийн захирал, профессор Мү Мин Пүү сайхан хүлээн авч уулзсан. Пүү профессорыг анх тархи судлалыг хөгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Засгийн газар 1999 онд урьж ажиллуулсан нь хамгийн анхны гадаадын иргэнээр эрдэм шинжилгээний байгууллагыг удирдуулсан анхны тохиолдол байсан. Энэ хүн Тайванд бакалавраар Цинхуагийн их сургуулийг төгсч, АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуульд докторын зэрэг хамгаалж, Иейл, Колумб, Берклейн их сургуульд эрдэм шинжилгээний лаборатори, хүрээлэн удирдан ажиллаж байсан дэлхийн шилдэг эрдэмтдийн нэг юм. Мөн тэрээр БНХАУ-ын Тархи судлалын шинжлэх ухааны хүрээлэнг үүсгэн байгуулж, 20 жил энэ хүрээлэнгийн захирлыг тасралтгүй хийж, Хятадын тархи судлалыг өнөөгийн өндөрлөгт хүргэсэн гайхамшигтай түүх бүтээж яваа хүн.  Түүний шавь нар нь БНХАУ-ын өнцөг булан бүрт тархи судлалын хүрээлэн, лабораториудыг үүсгэн байгуулж удирдан ажиллаж байгаа талаар бахархан ярьж байсан.

-Дэлхий дахинд тархи судлалыг XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан болгон зарласан байдаг. Тэр утгаараа Хятадын тархи судлалын хүрээлэнг олон сонирхолтой туршилт, санаанд оромгүй нээлтүүдийг хийсэн гэж сонсож байсан юм байна?

-Тэгэлгүй яахав, орчин үед XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан бол тархи судлалын салбар гэж үзэх болсон. Өнөөдөр хөгжилтэй орнууд тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр хиймэл оюун ухаанд тулгуурласан  технологи, биотехнологийн салбарт амжилт гаргасаар байна.

Сонирхолтой нэг жишээ дурдахад, тус хүрээлэнгийн лабораторит 2018 онд дэлхийд анх удаа сармагчинг хувилсан судалгаа хийж, Жунг Жунг гэдэг сармагчинг хувилж, Хуа Хуа гэдэг сармагчинг гаргаж авсан нээлт нь дэлхийг гайхашруулж байсныг бид мэднэ.

Япон улсад тархи судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалж, АНУ-д тархи судлалын чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн, манай сургуулийн Шинжлэх ухаан технологийн газрын дарга Л.Баттүвшин бид хоёр хамт явсан юм. Бид тэр хоёр сармагчинг харсандаа их баяртай байгаа. Пүү профессор биднийг халуун дотноор хүлээн авч уулзаж, өөр хот руу нисэх байсан мөртлөө цагаар хойшлуулж, гурван цаг өөрийн туршлагаасаа хуваалцаж, биднийг сонсч, зөвлөж найрсаг яриаг өрнүүлсэн нь бидэнд эрдэмтэй хүнээс үг сонсох боломж олдохын зэрэгцээ их нөхөрсөг сайхан сэтгэлтэй, аливаад чин сэтгэлээсээ ханддаг хүнтэй танилцсандаа баяртай байна. Пүү профессор Монгол Улсад тархи судлалын хүрээлэнг байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн.

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тархи судлалынхаа салбарт их анхаарал хандуулж, хөрөнгө зарж, хөгжилд хөтлөх гол салбар гэж анхаарч ирсэн байдаг. Харин манайд энэ салбарын хөгжил хаахна явна вэ. Тархи судлалын хүрээлэнг Монголд байгуулах санаа анх яаж үүссэн бэ?

-XXI зуунд Тархи судлалын шинжлэх ухааныг дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаанаар тодорхойлоод байна гэдгийг дээр дурдсан. Энэ нь тархи судлалыг хөгжүүлэх шаардлага, хэрэгцээ байна гэдгийг нотолж байгаа. Дэлхийн хүчирхэг гүрнүүд тархи судлалыг өөрийн улс орондоо хөгжүүлж, манлайллыг авах гэж өрсөлдөн, төрийн бодлогодоо тусгаж их хөрөнгө мөнгийг энэ шинжлэх ухаанд зарцуулж байна.

Бид ч бас үүнээс хоцрохгүй 2018 оны есдүгээр сард “Тархи судлал XXI зуун” сэдэвт Нобелийн шагналтны чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма, Нобелийн шагналт эрдэмтэн Эдварт Мозер тэргүүтэй 11 орны 20 гаруй эрдэмтэн, үндэсний 1000 гаруй эрдэмтэн нэгэн дор хуран чуулж, тархи судлалын шинжлэх ухааны ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулсан сайхан үйл ажиллагаа болсон. Тэр хурлын үеэр манай эрдэмтэд тархи судлалыг Монгол Улсад хөгжүүлэхийг санал нэгтэйгээр дэмжсэн.

Энэ чуулганы дараа өнгөрсөн арваннэгдүгээр сард Тархи судлалын Олон улсын чуулганд намайг урьсан боловч ажлын шалтгаанаар явж чадаагүй юм. Гэхдээ намайг төлөөлж Л.Баттүвшин дарга чуулганд оролцсон. Бид Монгол Улсад тархи судлалын хүрээлэн байгуулахад олон улсын эрдэмтдийн зөвлөлийг байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон Нобелийн шагналт эрдэмтэн Эдварт Мозер нарыг эрдэмтдийн зөвлөлд орохыг урихад энэ хүмүүс дуртай хүлээн авсан нь бидний хувьд том амжилт байлаа.

Мөн Пүү профессор энэ удаагийн уулзалтын үеэр манай олон улсын эрдэмтдийн зөвлөлд орохыг зөвшөөрч байгаагаа бидэнд мэдэгдсэн. Пүү профессор Монгол Улсад энэ хүрээлэнг хэрхэн байгуулах талаар зөвлөж, цаашид хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх гэх мэт бүх тал дээр хамтран ажиллахаа илэрхийлсэн.  Урт хугацааны сургалтад хамрагдахаас илүү богино хугацааны сургалтад ойр ойрхон хамрагдах нь бидэнд илүү ашигтай талаар зөвлөсөн. Мөн аливаа улс орон өөрийн орны шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийг зөв тодорхойлж бодлогоор тууштай, тогтвортой дэмжих нь ямар чухал болохыг хэлж байлаа. Дашрамд хэлэхэд, Пүү профессорын удам угсаа Монгол гаралтай гэж байсан болохоор ч тэр үү бидэнд олон чухал нөхөрсөг зөвлөгөө өгсөнд баяртай байгаа. 

-Тархи судлал гэхээр манайхны зарим нь сэтгэл судлалтай андуурдаг. Гэтэл угтаа бол тархи судлал нь сэтгэл судлал, сэтгэцийн эмгэг судлал, мэдрэл судлал гээд олон салбарын суурь шинжлэх ухаан гэж тодорхойлогдоод байдаг.  Монголд тархи судлалын хүрээлэнг байгуулснаар анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт олон дэвшилттэй зүйл гарч ирэх байх. Ер нь та бүхний бодож байгаагаар энэ хүрээлэнг байгуулах шалтгаан, ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?

-Монгол Улсад яагаад энэ шинжлэх ухаан чухал вэ гэвэл манай улсад зүрх судасны эмгэг болон  хорт хавдрын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж байна. Үүнд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл бол стресс, бухимдал. Өвчлөл дундаас  эдгэрэлт багатай, хамгийн аймшигтай өвчин бол сэтгэцийн өвчин байдаг. Учир нь хүн өөрийн үнэт зүйлээ алдахад бүр цаашлаад амиа хорлох, хүний амь насанд хүрэхэд хүргэдэг аюултай.

ДЭМБ-аас гаргасан амиа хорлолтын дундаж төвшин 100 мянган хүн тутмаас 10 хүн байдаг бол манай оронд 28 хүн буюу олон улсын хэмжээний үзүүлэлтээс бараг гурав дахин их, дэлхийд дээгүүрт орж байна гэсэн судалгаа гарсан байдаг. 

2017 оны судалгаагаар хүн амины гэмт хэргийн тохиолдол 170, архинд донтох эмгэг 7000 бүртгэгдсэн нь маш ноцтой статистик тоо баримт юм. Мөн мансууруулах, сэтгэц идэвхит бодисын хэрэглээ таван жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн байна. Сэтгэл эмзэглэмээр баримт гэвэл ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын 10 хувь нь мансууруулах бодис хэрэглэж үзсэн, 10  хүүхэд тутмын нэг нь согтож үзсэн гэсэн судалгаа байна. Манай улсын насанд хүрсэн хүн амын талаас илүү хувь нь архи байнга хэтрүүлэн хэрэглэдэг. Эдгээр үзүүлэлт нь хувь хүний өөрийн амьдралын хэв маяг, боловсрол, хүмүүжил цаашлаад улс орон, гэр бүлд нүүрлэж байгаа эдийн засгийн хямралтай холбоотой гэж үздэг ч, монгол хүний уураг тархины бүтэц үйл ажиллагаа, нейрофизиологийн онцлогтой холбоотой байгаа эсэхийг бид судлах шаардлага урган гарч байна.

Энэ бүх байдал нь эргээд улс орны, хувь хүн, гэр бүлийн эдийн засаг, хөгжлийг доройтуулахаас гадна монгол хүний эрүүл амьдрах, удам угсаа, оюун ухаан, бүтээмжид нөлөөлж, бусад өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Гадны хүмүүс “Танай гудамжинд хүмүүс өөрөө өөртэйгөө яриад яваад байх юм, утсаар яриад байгаа юм болов уу гэхээр үгүй байна” гэж хэлж байсан. Гэтэл бид үүнийг анзаардаггүй байх нь. Эх нутагтаа эзэн нь болсон, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг одооноос энэ аюулт эрсдлээс хамгаалахгүй бол үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрч болзошгүй байна. Бидэнд оюун ухааны давуу тал болон хоцрогдол аль аль нь бий. Сүүлийн үед монголчууд ой тогтоолтын тэмцээн, оюуны спортуудад өндөр амжилт гаргаж байна. Бид энэ бүгдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, монгол хүнээ тодорхойлох ёстой. Өвчин эмгэгийг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглаж судлах шаардлагатай байгаа юм. Тиймээс тархи судлалыг хөгжүүлж энэ бүгдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах цаг болсон.

-Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж, төсөв мөнгө гээд олон асуудал тулгарах байх. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ салбарын хөгжил ямар шатандаа явж байна. Харин манайд ямар бүтээл, ямар туршилт, нээлт, амжилтууд, гарсан байдаг юм бол?

-Тархи судлалын шинжлэх ухаанд олон ололт амжилт гарсаар байна. Жишээ нь лабораторийн нөхцөлд тархи ургуулж, мини тархи үүсгээд мэдрэлийн эс хоорондын дохио дамжуулалтыг судалж байна. Тархины үйл ажиллагааг дуурайж компьютерийн программ зохиож байгаа нь хиймэл оюун ухаан гэж нэрлэгдэн, хүчтэй хөгжиж байна. Түүнчлэн өвчтэй буюу генийн өөрчлөлттэй сармагчны моделийг анх удаа үүсгэж байна.Сармагчин хүнтэй хамгийн ойрхон бүтэцтэй бөгөөд тархины бүтэц нь маш нарийн зохион байгуулалттай учир хуулбарлахад хэцүү зүйл. Гэсэн хэдий ч сармагчинг хуулбарлаж, модель үүсгэж чадсанаар энэ шинжлэх ухааны хөгжил хэр хурдацтай явж байгааг тод харуулж байгаа юм. Хулгана дээр туршсан эмийг хүн дээр туршихад нөлөөлдөггүй тохиолдол ихтэй. Гэтэл сармагчин бол өөр, эдийн засгийн хэмнэлт гаргах төдийгүй бас хугацаа хожих давуу талтай.

Манай сургууль олон улсын стандартыг хангасан хулганы колони байгуулж, бусад судалгааны байгууллагуудыг хангаж эхэлсэн. Бид цаашлаад лабораторийн амьтны бусад төрөл зүйлүүдийн колонийг бий болгоно. Удахгүй туршилтын сармагчинтай болох зорилготой ажиллаж байгаа.

Манайд тархи судлалын хүрээлэн байгуулах тоног төхөөрөмж нь харамсалтай нь одоогоор байхгүй байна. Гэхдээ бидэнд боломж бололцоо гарч байсан юм билээ. Учир нь 2014 онд 5.3 тэрбум төгрөгөөр судалгааны тоног төхөөрөмж худалдан авсан боловч одоогийн байдлаар нэг нь ч ашиглагдахгүй байна.

Жишээ нь, дэлхийд зургаахан ширхэг үйлдвэрлэсэн АНУ-ын “Фей” брэндийн электрон микроскопыг худалдаж авсан байсан. Энэ микроскопыг ажиллуулах мэргэжилтэн, боловсон хүчин огт бэлтгээгүй байсан учраас зохистой ашиглаж чадалгүй байсаар эвдэрч, сая БСШУСЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас явсан шалгалтаар 2.3 тэрбум төгрөгийг өмнөх удирдлагаар нөхөн төлүүлэх улсын байцаагчийн акт тавьсан. Нэгэнт энэ микроскопыг үйлдвэрлэж гаргасан компани нь байхгүй болсон, оруулж ирсэн компани нь дампуурсан учир дахин ашиглалтад оруулах зардал маш өндөр зөвхөн ажиллах эсэхийг тодорхойлохын тулд 52 мянган ам.доллар шаардлагатай болж байна. Мэргэжилтэн бэлтгэхэд дахин олон жил шаардлагатай. Бусад тоног төхөөрмж нь ашиглагдах боломжгүй, ажиллуулах боловсон хүчин байхгүй, ажиллах эсэхийг тогтоохын тулд дахин мөнгө хэрэгтэй болж байна.Эдгээр микроскоп, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн компани нь дампуурчихсан байдаг. Ийм хариуцлагагүй байдал гаргаж, улсын хөрөнгийг үрэн таран хийж, хөгжих боломжоо өөрсдөө боомилж байсан нь маш харамсалтай.

-Нөгөө “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” гэдэг шиг юм болж дээ. Одоо та бүхний цаашдын зорилго?

-Одоо манай баг хамт олон сургуулиа, олон улсын төвшинд хүрсэн, судалгаанд суурилсан их сургууль болгохын төлөө бүх нөөц бололцоогоо ашиглан, ихэд хичээн ажиллаж байна. Харин бидний хувьд одоогоор хөрөнгө оруулалт бага байгаа ч гэсэн эх оронч үзэлтэй, шинжлэх ухаанч хүн л энэ сургуульд ажиллаж шинжлэх ухааныг хөгжүүлэх ёстой гэж үзэж байна. Тиймээс сэтгэлтэй, ажиллах хүсэлтэй хүмүүст боломж олгоё. Энэ сургуулийн баг ротацид орж, дэлхийн төвшинд хүрэхийн төлөө биеэ дайчлан ажиллах ёстой. Аливаа улс шинжлэх ухаанаа бодлогоор дэмжиж байж жинхэнэ утгаараа тогтвортой боловсролыг бий болгож энэ нь улс орны тогтвортой хөгжилд гол нөлөө үзүүлдэг.Тиймээс өнөөгийн нөхцөлд шинжлэх ухаан, боловсролыг тогтвортойгоор дэмжих хэрэгтэй. Тэргүүлэх чиглэлүүдээ тогтоож, их сургуулиудыг бодлогоор тууштай дэмжиж, хөрөнгө оруулж, хууль эрх зүйн орчинг үүсгэж, таатай нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж бодож байна.

-Түрүүн та гадна дотны олон эрдэмтэнтэй хамтарч ажиллана гэлээ. Одоо ажлаа хэзээ, юунаас эхлэх вэ. Монголд тархи судлалын хүрээлэнг хэзээ байгуулах вэ?

-Аливаа юмыг шинээр үүсгэн байгуулахад тэгээс эхэлдэг. Пүү профессор ч бас тийм л замыг туулсан гэж ярьж байсан. Гэхдээ бид ямар ч байсан энэ ажлаа эхлүүлнэ.

Бидэнд АНУ, Япон, Герман гэсэн өндөр хөгжилтэй орнуудад тархи судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтдийн баг болон хүний нөөц байна.

Бидэнд сармагчны колони үүсгэж, генийн инженерчлэл ашиглах, бусад улс оронтой өрсөлдөх суурь судалгааны лаборатори үүсгэн байгуулах боломж өнөөдөр хомс байгаа ч хүн амын дунд зонхилон тохиолддог сэтгэцийн ба мэдрэлийн эмгэг болох сэтгэл гутрал, амиа хорлолт, айдас, донтох эмгэг, Парконсоны эмгэг, цус харвалт, артерийн даралт ихсэх өвчин, мэдрэлийн ядаргааны талаар судалгаа хийх өндөр технологижсон эмнэл зүйн тархи судлалын лабораторийг байгуулж, судалгаа хийх өргөн талбар байна.

Эмнэл зүйн судалгаанаас эхлэх нь зүйтэй гэж эрдэмтэд ч зөвлөж байна. Энэ ажлыг эхлүүлснээр олон боломж нээгдэнэ. Түүнчлэн сэтгэлзүйн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор орчин үеийн аргаар судалж шаардлагатай эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болно. Хувь хүний бухимдалтай, сэтгэл гутралтай, айдастай байгааг зогсоож болдог, гаж нөлөө багатай эм бэлдмэл гаргах зорилготой байна. Эдгээр эм нь хүнийг шийдвэрээ зөвөөр гаргах, тайвшрах боломжийг нь олгоно. Энэ нь нийгмийг эрүүлжүүлэхэд маш чухал нөлөө үзүүлэх юм.

Агаарын бохирдол, элэгний үрэвсэлт өвчнөөс илүүтэй чимээгүй биднийг мөхөөж болох хамгийн их тулгамдсан асуудал нь энэ шүү дээ. Ер нь тэгээд зөвхөн өвчин эмгэгийг судлахаас гадна монгол хүний аж төрөх ёс, байгаль цаг уур, газар нутгийн байрлал онцлогоос хамаараад тархины бүтэц, үйл ажиллагаа ялангуяа, тархины бор гадар болон бусад хэсгийн морфологи ба нейрофизиологийн өвөрмөц байдлыг судлах зайлшгүй шаардлага байгааг дахин хэлэхийг хүсч байна. Ялангуяа, сэтгэн бодох үйл ажиллагаа, ой санамж, мэдрэхүйн мэдрэмж, анхаарал төвлөрөлт, сэтгэл хөдлөлийн зохицуулах үүрэгтэй тархины төвүүд монгол хүний хувьд ямар онцлогтой байгааг судлах. Монгол хүний оюун ухааны өндөр чадвар, ухамсар, дүгнэлт, шийдвэр гаргалт, зан араншин, сэтгэл хөдлөл, анхаарал төвлөрөлт, ой тогтоолт гэх мэт дээд мэдрэлийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох зайлшгүй шаардлагатай байгаа. Тиймээс бид өөрсдөө хийхгүй л бол бусад нь бариад хийчих сонирхол их байгаа шүү дээ. Тархи судлалыг хөгжүүлснээр монголчууд хамгийн түрүүнд ядаж стрессээсээ салж чадах юм.

Цаг, зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа.

Б.ТУУЛ

Хулгайлах гэмт хэргийг бууруулахад инновацийг ашиглана
Хулгайлах гэмт хэргийг бууруулахад инновацийг ашиглана
 
Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав
Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Куба улсын эрх баригчид иргэдийг нь эсэргүүцлийн жагсаалд турхирсанд АНУ-ыг буруутгав

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

Монголын марафончид олимпын эрх “өвөртлөв”

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

“...Монгол Улсын иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүж С.Зоригийг хөнөөсөн хэргийг үүрүүлсэн” гэх хэрэг олон улсад үүсэх үү?!

Зэвсэгт хүчний салбарынханд генерал цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагналаа

Зэвсэгт хүчний салбарынханд генерал цол хүртээж, төрийн дээд одон медалиар шагналаа

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

НОБГ: 16 иргэний амь нас, 2 тэрбум 96 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

Умард Солонгос Зүүн тэнгис рүү хэд хэдэн баллистик пуужин харважээ

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

“Монгол цэргийн өдөр” буюу зэвсэгт хүчний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Цасанд хаагдсан 54.743 км замыг гаргаж, 5794 тонн өвс, тэжээлийг хүргэлээ

Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов

Путин сонгуульд ялсныхаа дараа хэлсэн үгэндээ Орос-Хятадын түншлэлийн ач холбогдлыг онцлов

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Арай дөнгүүр Ерөнхий сайд зарласан нь ахиухан суудал авна

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

Нүүрсний гэх хэргийн эргэн тойронд 1: Авлига өгч, газар эзэмшиж, хууль зөрчсөн хятад хөрөнгө оруулагч нарт хариуцлага тооцох чадал Монгол төрд бий юу

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“

“Цэргийн сахилга бат, хүмүүжил, бие бялдар, ёс зүйн төлөвшлийг бэхжүүлэх нь төрийн цэргийн байгууллагын үүрэг“

ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор болж, эхний цуваа Алтанбулагт иржээ

ОХУ-аас 8,500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгохоор болж, эхний цуваа Алтанбулагт иржээ

Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй

Францын хуурай замын цэрэг Украинд байлдааны ажиллагаа явуулах боломжийг Эммануэл Макрон үгүйсгэсэнгүй

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт зохион байгуулагдана

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Путин 88 хувийн саналаар ялсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болов

АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

АН-ын хагарал АН-ын асуудал биш гэв үү?!

МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

МАН-аас УИХ-д нэр дэвшүүлэх болзлыг Л.Оюун-Эрдэнэ улам чангалах уу?

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ

Газрын тосны үйлдвэрүүд Украины дроны цохилтод өртсөний улмаас ОХУ-д бензин шатахууны үнэ өсжээ

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

Орост сөрөг хүчний арми төрийнхөө эсрэг байлдаж байна

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу

УИХ-ын 2024 оны хаврын чуулган хуулийн дагуу ажлын 75 өдөр хуралдах боломжтой юу

Японы бэйсболын супер одын гэргий анх удаа олны нүдэнд ил гарав

Японы бэйсболын супер одын гэргий анх удаа олны нүдэнд ил гарав

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 5.4 их наяд төгрөгт хүрчээ

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ

Умард Солонгосын Ким Жон Ун шинэ байлдааны танкаа өөрөө жолоодож шалгажээ

Путин цөмийн зэвсгээр сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд “үгийг нь гуйвуулсан“ гэж Кремль тайлбарлалаа

Путин цөмийн зэвсгээр сүрдүүлээгүй, Америкийн хэвлэлүүд “үгийг нь гуйвуулсан“ гэж Кремль тайлбарлалаа

SpaceX компанийн зохион бүтээсэн аварга пуужин гурав дахь туршилтаараа хамгийн урт зам туулав

SpaceX компанийн зохион бүтээсэн аварга пуужин гурав дахь туршилтаараа хамгийн урт зам туулав

Кейс: Сууц өмчлөгч СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй

Кейс: Сууц өмчлөгч СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй

Үнийн өсөлтөд “Торгуулсан” өрхийн бодит орлого

Үнийн өсөлтөд “Торгуулсан” өрхийн бодит орлого

Өнөөх л Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Өндөр буянт”-ыг булаасан асуудалд холбогджээ

Өнөөх л Д.Сугар, Ц.Нанзаддорж, Д.Ганбат нар “Өндөр буянт”-ыг булаасан асуудалд холбогджээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​