fbpx Уралдаж ГАРЫН ҮСЭГ цуглуулсаар байтал улс орон чинь уруудаж гүйцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
6 минут 56 секунд

Уралдаж ГАРЫН ҮСЭГ цуглуулсаар байтал улс орон чинь уруудаж гүйцлээ

Монголын улс төрд гарын үсэг үнэд орж байна. Өнөөдрийн байдлаар лавтайгаар гарын үсэг цуглуулах гурван ч аян эхэлчихсэн явж байх шиг байна.

Төв талбайд гэр барьж суулт хийж буй хүмүүс  “Дэмжиж байвал гарын үсгээ зураарай” хэмээн ойр хавиар нь явсан нэгнийг хоргоож тогтоох янзтай. Тэд УИХ-ын даргыг огцруулахыг дэмжиж гарын үсэг цуглуулж байгаа хэмээн зорилгоо тодотгов. Одоогоор 30 мянган хүн гарын үсэг зураад байгаа аж. Төрийн хэрэгт жирийн иргэдийн гарын үсэг үүрэг гүйцэтгэж, үнэ хүрэх нь энэ мэт гадаах талбайн жагсаал цуглааны хүрээнд л эргэлддэг биз.

Төв талбайгаас тав алхаад очих Төрийн ордонд УИХ-ын гишүүдийн гарын үсэг эрэлт ихтэй,  эрээд олддоггүй эрдэнэ, сураад олддоггүй сувд гэдэг шиг болчихоод байна.  Өнгөрөгч  оны сүүлчээр төрийн хувь заяа хууль тогтоогчдын гарын үсгийн тоогоор ганхаж савлахдаа хүрээд байсныг мартаагүй байх.  Эрх баригч олонхийн бүлгийн дарга асан Засгийн газрыг огцруулахаар гишүүдийн гарын  үсэг цуглуулж  УИХ-д өргөн барьсан ч зорилгодоо хүрч чадсангүй. Үүний хариу акц байсан уу, яасан  УИХ-ын 40 гишүүн бас гарын үсгээ зурж, УИХ-ын үйл ажиллагааг гацаахад санаа бодлоо нэгтгэсэн билээ. Мэдээж хэрэг гарын үсэг тухайн хүний илэрхийлэл мөн. Тэр дундаа улс төрчдийн гарын үсэг  эзнийхээ үзэл баримтлал, ашиг сонирхлыг илүүтэйгээр илэрхийлдэг гэдгийг харахаараа л нэг болж байна. Хаана, хэний талд юуны төлөө гарын үсгээ зурж байна вэ гэдгээр улс төрчдийн мөн чанар, мөр зүгийг товчхон тодотгочихож болно. Ерөөс гарын үсэг хууль тогтоогчдын гарын "зэвсэг" болчихсон юм байна. 

Гарын үсгийг цуглуулагчид нь гуйж болон гуядаж гэсэн үндсэн хоёр аргаар цуглуулж авна.

Улс төрийн үйл явцын өрнөлийн хэрээр гарын үсгийн эрэлт гайхалтайгаар өсч,  УИХ-г тараах тактикаар үргэлжилж байна.  Энэ өдрүүдэд Төрийн ордон дотор гарын үсэг цуглуулах хоёр ч акц эрчимтэй өрнөж байна.  

Өмнөх долоо хоногт парламент  хэд хэдэн хууль бөөндсөний нэг нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын болон Дэгийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв.  Хуульд орсон өөрчлөлтөөр  УИХ-ын гишүүдийн олонх нь гарын үсэг зурж өргөн барьсан, түүнийг нь УИХ хүлээн авч дэмжсэн тохиолдолд УИХ-ын даргыг огцруулдаг байхаар өөрчлөлт оруулж батласан. Хуулийн энэ өөрчлөлт энэ сарын 25-аас хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд  хууль хэрэгжих хугацааг угтуулан М.Энхболдыг огцруулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлснээ нэр бүхий гишүүд мэдээлэв.  Урьд нь энэ асуудлыг дэмжиж 40 гишүүн гарын үсэг зурсан ч харин энэ удаад мөнөөх 40 гишүүний зарим нь анхны шийдлээсээ буцсан, түүнчлэн АН-ын гишүүд  УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй гэдгээ илэрхийлсэн зэргээс үүдээд нөхцөл байдал эргэлзээтэй болж мэдэхээр байгаа гэнэ. Ингэхээр гарын үсгийн гуйлга бүр нэмэгдэж, ховордох шинжтэй болж байгаа гэсэн үг. Зарим нэгний хэлсэн үг, хийж буй мэдэгдлээс харахад гарын үсгийг гуйж бус гуядаж авах явдал ч бас байдаг л бололтой юм.

Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж энэ сарын 25-наас эхлэн мөрдөгдөхөөр шийдвэр нэгэнт гарсан. Гэхдээ гарын үсэг зурах ажиллагаа гэдгийг урьдчилан хийж байх шиг байна. Гарын үсэг зурахдаа гишүүд хэн нэгний шантааж, дарамт шахалтаар биш өөрсдийн итгэл үнэмшлээр зурах байх гэж найдаж байна” гэжээ.  Энэ үгийн цаана нэг юм цухалзаад байгаа биз. 

Гишүүдийн гарын үсэг цуглуулах өөр нэг кампаант ажлыг  Ардчилсан намынхан шинэ онтой зэрэгцүүлэн эхлүүлсэн. Тодруулбал, энэ сарын 10-нд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "УИХ-ын өнөөгийн үйл явцтай уялдуулан цаашид АН-ын УЗ-ийн шийдвэрийн дагуу УИХ-ыг нэн яаралтай тарааж,  энэ хавар Ээлжит бус сонгууль зарлан явуулах талаарх тогтоолын төслийг санаачилсан... АН-ын Удирдах зөвлөлөөс бидэнд ирүүлсэн зөвлөмжийн дагуу дээрх тогтоолын төслийг боловсруулсан. Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд заасны дагуу тогтоолын төсөлд нийт гишүүдийн 2/3 нь буюу 66 хувь нь гарын үсэг зурсан байх ёстой. Тиймээс өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүдийг гарын үсэг зурахыг уриалж байна”  хэмээн мэдэгдсэн билээ.  Уриалгаар эхэлсэн гарын үсгийн цуглуулга гуйлгаар үргэлжлэх нь бараг тодорхой биз.

Тус намынхан парламентын хуралдааны танхмын үүдэнд  гишүүдийн нэр бүхий том самбар байрлуулж УИХ-ыг тараахаар гарын үсэг цуглуулж эхлээд байна.  Одоогоор энэ бүлгийн  саналыг дэмжиж 14 гишүүн нарын үсэг зурсан гэх мэдээлэл байна. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат  “МАН-ынхны гарын үсэг “гуйсан” цаас болгон дээр АН-ын нэр хүндийг төлөөлж сараачаад байж чадахгүй” гэж байгаа ч өөрсдөө МАН-аас  яаж дутахав гэсэн шиг гарын үсэг гуйгаад л явж байх шиг байна даа.

Ийнхүү Монголын төрд гарын үсэг гэсэн тактик хүч түрэх шинжтэй. Засгийн газрыг огцруулах... УИХ-ын даргыг огцруулах... УИХ-ыг тараах гээд дандаа л төрийг төвшитгөх бус,  төрийг самрах зорилго агуулсан гарын үсгийн цуглуулга...

Гарын үсэг хуулиас илүү үнэлэмжтэй, эрх зүйгээс илүү зохицуулалтын үүрэгтэй болчихоогүй байгаа даа гэж эргэлзмээр ч юм шиг...

М.Нэргүй

Zaluu.com

Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын урьдчилсан мэдээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​