ШОДОРГОС


ШОДОРГОС

-Түүвэр шодоргос-

   -Нөхдөө. “Шодоргос, шодоргос, бас дахин шодоргос” гэж манай их багш Шодор Шодорыч Шодорин хэлсэн билээ. “Би шодорч байгаа учраас л шодоруулж байна” гэж гүн ухаантан Шодоре Шодерт сургажээ. “Шудар хусыг сурахаар шодорогосыг сур” хэмээн өвөг дээдэс маань ч захисаар ирсэн бөлгөө. Орон бүхний шодоргосчууд аа, шодорогтун. 

     - Хүн монгол хэлээрээ “шодоргос байгаа цагт шодоргос бол шодоргосоод, шодоргосох гэснээс шодоргосохыг шодорогдоод шодорсныг шодорцгооё” гээд байхад юуг нь ойлгохгүй шодоргосоод байгаа юм бэ?

          -За хүүхээ, барагтайхан шодоргосоорой. Нээх, юу юуны туханд хүрэлгүй шодоргосч гэнэ. “Шодоргоссон хүн шударгусна” гэгчээр шодорогосонд шодороо мэдүүлсэн хүн гарах нээ. Хүн чинь эхлээд юмыг ядаж л шодорч үздэг байгаа. Гэтэл шодорсон ч юмгүй шууд шууд госоод явчихсан байх юм. Айл амьтны хүүхэд шодоргосч л байдаг, хэзээ чам шиг хамаг байдгаараа шодоргосч байлаа. “Шодоргоссоор, шодоргоссоор Шодовын орон дээр шодоргосно” гэгч болох нээ. Чамайг айл амьтнаар шодоргосоод явсан хойгуур авгай чинь шодоргосцоон, хохь чинь.

         -Хүн хажуудаа байгаа үнэт шодоргосоо ер шодордоггүй юм байна. Сая л мэдлээ. Ингээд дүүгийнхээ шодоргосыг дуусгаж өгөөд өөрөө нэмээд дээр нь шодоргосчихсоон. 

           -Чи тэр айлын авгайг хар. Нөхрөөрөө шодоргосуулсаар байгаад яаж байна. Одоо хүүхдүүд нь толгой даагаад шодоргосох хэмжээнд хүрч. Хүн, хаа хамаагүй ах дүүсээ бөөнөөр нь татаж авчраад шодоргосуулж байна. Чамайг би, аав ээжийг минь шодроод аль гээгүй. Ядаж л  өөрөө амьтны нүдэн дээр шодоргосуулсан царайтай явмаар байна...

       -Зээ, манайд хольцоогүй цэвэр Хонгор “шодор” нэг байна. Танайд гайгүй сайн “гос” байна. Энэ хоёрыг нийлүүлж “шодоргос” цохивол лус жагсаж, ус суулт хийсэн шодоргоо гээч болно....За настайчуудыг Шодорт уръя. Өнөө орой шодоргоссны шодоргоо хийж, цүү шодорноо. 

    -Тарган тавтай шодоргосч байна уу? Онд мэнд шодоргослоо. Мал шодоргосоод, гэрийн бүрээс урж идээд байх боллоо. Зайлуул, хөгшин ухна шодоргосоод шөнөжингөө бавтнаж хонолоо. Танай тийшээ мал жилбэ муутай шодоргоссон гэв үү. Намар хуц ухна жаахан оройтож шодоргосоод, хурга ишиг хэнзлээд байна аа. Манай бэр үү, төрөх гээд бүр шодоргосох орон дээр гарчихаж гэнэ...

     -Зах зээлийн үнэнээс харьцангуй хямдаар шодоргосно. Бид бүтээгдэхүүндээ нэг жилийн шодоргоо өгнө. Хятадынх биш, Солонгосын захиалгаар Шанхайд хийдэг шодоргос. Та ирээд шодорч үзээд ав, госсон ч болно...

    -Шодор дагаж гос нэмнэ. Манай шодор таны зиндааг госно. Үндэсийхээ шодоргосыг дэмжье. Манай үйлдвэрийн эсгий шодоргос бол...Ар халхад алдартай Архангайн шодоргос...Шанага нь таван шодрогос...

     -Манай хүн Солонгост хараар шодоргосоод гэр орноо шодоргосно гээд явсан. Сураг тасарсан, залуу хүн шодоргосоод хэцүү байсан болтой юмаа. Тэндээ нэг юмтай шодоргоссон болтой юмаа.

     -За шодор бол гос бол шодоргос юмаа гэж америкийн бол шодоргосууд шодоргосуулж бол байхад манай шодрууд бол госсон хэвээр байгаа явдал нь бол дээд зэргээр шодоргоссны шинж бол мөн юмаа. Цаашдаа бол 200 орчим шодоргосын бол госыг нь авчраад талбай дээр шодорохгүйгээр монголд шодоргос тогтохгүй гэж бол ард түмэн үзэж бол байна. 

     -Хүн шодоргоссон байж магадгүй гэсэн дуудлагын дагуу шодорогсын газарт цагдаагийн групп очсон. Талийгаач “шодоргоссон байдалтайгаар шодоргоссон” байхыг олсон. Хохирогч тархиндаа хэдэн гүнзгий шодоргос авч, зүрх рүүгээ хурц үзүүртэй зүйлээр шодоргосуулсны улмаас “гадны нөлөөгүй” шодоргоссон нь тогтоогдоод байгаа. 

Цэнддоо


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Зочин · [112.72.12.3] · 2019/02/01

    ЗЭЭ ЭНЭ БАЛАЙ ПИЗДАК ОДОО БАС ЮУ ГЭЖ Л ПИЗДАТААД БАЙНАА.МОНГОЛ ОРОНД ШУДРАГА ЁС БАЙХГҮЙ БАЙГААГ МАГТААД ШУДРАГА ЁС ТОГТООХЫГ ЭСЭРЭГҮҮЦЭЭД БАЙГАА ӨМХИЙ НАХУЙ ЮМ УУ ХААШАА ЮМ.ЦЭНДДОО ӨМХИЙ НАХУЙ МИНЬ НАСТАНГУУД НЬ ХҮРТЭЛ ХҮН ШИГ БАЙЖ ЧАДАХГҮЙ 4КГ ЮМНЫ ТӨЛӨӨ НЭГНИЙХЭЭ ӨМНҮҮР ОРОХ, НЭГНЭЭСЭЭ ИЛҮҮГ АВАХ ГЭЭД НЭГИЙГЭЭН ГИШГЭЖ ДАЙРААД АЛЧИХААД БАЙХАД БҮҮР НЭГ ТАВАЛСАН ШИНЖТЭЙ ШОДОГОС ГЭЖ ГУЦААД БАЙГААМ ДАА. УГ НЬ МОНГОЛД ЗОХИОЛЧ НЭРТЭЙ ПИЗДА НАР ТУХАЙН НИЙГМИЙНХЭЭ ДУУЧ ШУВУУХАЙ БАЙСАНСАН ГЭТЭЛ ЦЭНДДОО НАХУЙ ЧИНЬ МАНАН-ГИЙН ШОДОРГОСЫН ГУАГЛАГЧ ХЭРЭЭ БАЙСЫН БАЙНА Л ДАА. МУУ ХАР ХЭРЭЭ ЧИНЬ ШОДОРГОСЫН ХЭДЭН ТӨГРӨНИЙГ ГУСЧИЛДЭЭ?