Э.СОДНОМПИЛЖЭЭ “ДЭЛХИЙН ЦОМ”-Д ДӨРӨВ ДЭХ УДААГАА ТҮРҮҮЛЭВ


Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн хоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд боллоо.

Тэмцээний сүүлийн өдөр хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд МУГТ Э.Содномпилжээ 240 кг-ыг өргөсөн амжилтаар аваргын алтан медаль хүртэв. ээ. Энэ нь түүний "Дэлхийн цом"-оос авсан дөрөв дэх алтан медаль бөгөөд өнгөрсөн онд мөн жинд 220 кг-ыг түлхэж түрүүлж байсан юм.

Түүний араас Кыргызстан, Иракын тамирчид орсон бөгөөд 203, 206 кг-ыг өргөсөн байна. Энэ жинд АНЭУ, Турк, Ирак, Гүрж, Бразил, Монгол зэрэг 10 орны тамирчид өрсөлджээ.

Б.ОД


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • 4567 · [172.58.67.241] · 2019/03/03

    uhdel xar BOO booloxoo bolichihan yum bxdaa