С.Зоригийн хэргийг шалгаж байсан мөрдөгчдийг саатуулан шалгаж эхэлжээ


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн аймшигт хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж эцэслэн шийдсэн гэх боловч, маргаан дагуулсан олон асуудал эцсийн шийдлээ хүлээсээр байна. Хэргийг шалгасан цагдаа, тагнуулын хамтарсан ажлын хэсгийн удирдлага, бүрэлдэхүүн олон удаа солигдсон. Хамгийн сүүлд тэд 2015 онд анх Орхон аймгийн уугуул Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр баривчилж, шүүхээс тэдэнд 24-25 жилийн хорих ял оноосон билээ.

Тухайн үед шүүхийнхэн уг хэргийн захиалагчийг олж илрүүлэхийг ажлын хэсэгт даалгасан  байлаа. Учир нь хэргийг захиалгаар үйлдсэн гэж шүүх үзсэн. Өөрөөр хэлбэл, захиалагчийг илрүүлж чадаагүй ажлын хэсгийнхний бүрдүүлсэн хавтаст материалаар хэргийн гүйцэтгэгч гэгдэж буй тэдгээр гурван хүнийг тийнхүү ялласан байв. Нөгөөтэйгүүр, гурван шатны шүүх хэргийг хаалттай хийсэн олон түмний дургүйцлийг төрүүлснээс гадна ээдрээ төвөгтэй, илэрхий зөрүүтэй баримт, мэдүүлгүүдийн талаар дараа нь прокуророос мэдэгдэж байсан  ихээхэн эргэлзээ төрүүлээд байгаа юм. Мөн хэргийн цорын ганц гэрч буюу С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй нь маргааныг улам хүндрүүлж байна. Дээр нь бас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь онц хүнд хэргээр шоронд хоригдож байсан Ц.Амгаланбаатарын худал мэдүүлгээр хэргийг шийдэж, биднийг хэлмэгдүүлсэн гэдэг гомдол байнга тавьж байгаа юм.

Гэтэл Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нь болохоор өнгөрсөн оны сүүлчээр М.Энх-Амгалан “Шүүхийн шийдвэр эцсийнх учир хэрэг хаагдсан. Хэн ч шүүж ярих эрхгүй” гэж мэдэгдсэний дараа удалгүй  Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь С.Зоригийн хэргийг шалгах ажлыг хэсгийг тарааж, зөвхөн цагдаагийн мөрдөгчдөөс бүрдсэн ажлын хэсгийг шинээр байгуулахаар болжээ. Тэгээд урьд нь тагнуулын байгууллагааас ажлын хэсэгт орж ажиллаж байсан болон цагдаагийнхнаас нийтдээ 13 хүнийг ажлаас халж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, хэргийг шалгахдаа процессийн алдаа гаргасан гэж үзээд бүгдийг нь дахин шалгахаар шийдсэн байна. Сар шинийн баярын өмнөхөн  ажлаас халагдсан ТЕГ-ын мөрдөх албаны ажилтнуудаас гурван хүнийг нь баривчлан 48 цаг саатуулан шалгаж эхэлсэн гэх яриа ч олны чих дэлсээд авлаа. Гэхдээ мөрдөх ажиллагааны нууц гээд энэ тухай мэдээллийг цагдаагийнхан одоо таг дарж байгаа ажээ.

Энэ бүхний цаана С.Зоригийн хэрэгт шинээр үүссэн хэд хэдэн нөхцөл бүрдсэн нь тодорхой байна. Тухайлбал, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн гол эзэн гэгддэг  Ц.Амгаланбаатар нь хам хэрэгтэн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыгаа эртнээс зориуд бусдын ятгалгаар дарамталсан гэдгээ хүлээн өмнөх  мэдүүлгүүдээсээ буцаж эхэлсэн байна.

Тэгвэл 21 жилийн өмнө Ц.Амгаланбаатартай хамт юм уу, эсвэл огт өөр хүмүүс С.Зоригийг алсан байх магадлалтай. Мөн Б.Булган нь тэдний чухам хэнтэй нь уулзаж, гэртээ мах чанан дайлж цайлж суув. Энэ мэт бүрхэг олон зүйлийг эхнээс нь дахин шинээр шалгаж эхэлсэн нь тодорхой болоод байгаа бөгөөд Б.Булган нь хамтран амьдрагч С.Зоригийн амийг хөнөөхөд ямар үүрэгтэй оролцов, хэрвээ худал мэдүүлэг өгч байсан нь үнэн бол ял сонсох уу гэх зэрэг олон таамаг, горьдлогоор өдгөө монголчууд энэ хэргийн талаар чих тавин чагнаж  байна.        

О.Баяр

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Зочин · [59.153.115.178] · 2019/03/03

    Cодномдаржаа Чимгээ нар Зоригийн аллагын хэрэгт огт холбоогүй хилс хэрэгт гүтгэгдэн ял эдлэж байгаа гэж боддог. Хуулийхан үнэн зөвийг олоосой билээ дэ.


  • зочин · [103.242.47.66] · 2019/02/27

    шүүх прокурор цалин их авах тусам даварч байгаа шүү


  • ХУУЛИЙНхан авлигад идэгдсэн. ЭНЭ хэргийн шагналд генерал болсон ХУРЦ, хурандаа болсон хүмүүсийн цолыг яах вэ? ХУУЛИЙН байГУУЛЛАГУУДАА ШУДАРГА ХУУЛЬЧДААР БЭХЖҮҮЛЭН ӨӨРЧЛӨХ БОЛООГҮЙ ЮҮ? ЗАРИМ шүүгч нь өөрийгөө засгаас дээгүүр тавьж ЭРДЭНЭТийн 49 ийн талд шийдвэр гаргаж томордог болсон шүү. ТЭРБУМТАН прокурор, тэрбумтан шүүгч төрөөд байхад иргэд хуулийнханд итгэх үү???


  • !!!!!! · [122.201.24.133] · 2019/02/20

    Захиалагч нь байхгүй байхад "захиалгат аллага" гэж хүн шийтгэдэг нь дэлхийд байхгүй тэнэглэл мөн!!! Үүнийг хараад гадаад ертөнц "Монголчуудын тэнэглэж байгааг" гэж гайхаж шоглож байгаа даа!!!!


  • Зочин · [150.129.142.241] · 2019/02/20

    ер нь тэр ам зураг зохиол тѳр эзэнгүй цагдаагийн дарга ховдын мѳрѳн байсанбатүүл элбэгдорж хоёр л мэдэх ёстой


  • Зочин · [203.91.112.198] · 2019/02/20

    ер ойлгогдохгүй зүйл нэг байнаа улсын баатар цолыг дайн байлдаанд оролцсон сансарт ниссэн хүмүүст олгож байсан байх юм гэтэл нэг хүнд ямар дайнд оролцоод хэдэн дайсан алсан нь мэдэгдэхгүй нэг нөхөрт өгсөн байх юм


  • Ард түмэн · [202.9.45.76] · 2019/02/20

    Гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн бол уг хэргийн шүүгч, прокурор, мөрдөн байцаагч нар шоронд явах ёстой. Захиалагчийг амьд үхсэн алин боловч олж зарлах ёстой.


  • Гол нь · [106.130.207.41] · 2019/02/20

    Булган гэдэг хүний ярьсныг яаж үнэн яриад байна гэдгийн батлах юм бэ? .... зөвхөн энэ хүний яриагаар л бүх асуудлыг шийддэг хууль шүүх байвал үнэндээ л хөгжлийн хурдтай энэ цаг үед хүмүүсийн доог тохуу л болох байх даа .... ямар ч хэрэг нотлох баримт заавал үлдээдэг гэж олон улсын мэргэжлийн хүний туршлага гээд бичигдсэн байдаг


  • Дампуурал · [202.126.89.44] · 2019/02/19

    Монголын шуух дампуурсанаа зарлах цаг болжээ


  • Зочин · [103.206.195.166] · 2019/02/19

    Том зангилаа тайлагдах талруугаа явж байна. Хууль хяналтын байгууллагад ажиллаж буй Зоригт, Энх-Амгалан, Лүндэндорж, Энхжаргал зэрэг Элбэгдоржийн гар хөл болсон нөхдийг ажлаас нь чөлөөлөөгүй цагт үнэн зөв юм гарахгүй. Хууль хяналтын байгууллагыг зориуд ингэж завхаруулсан нь Элбэгдоржтой холбоотой, их ч муухай зүйл илрэнэ дээ.


  • хууль гууль · [124.158.95.138] · 2019/02/19

    Монголын УИХ хууль батлагчидаа цаг үетэйгээ холбоотой нарийн хууль гаргаачээ. Дээдсүүдэд үйлчилдэггүй хууль хуульчид шүүгчид прокурорын хар барагаар л ийм мэт хэргүүд төрийн дээд албан тушаалтангууд хүртэл хийхгүй хэрэг үйлддэг болчихсон. Эзэн тогтоогдохгүй гадны нөлөөгүй хэргүүд их болж дээ.


  • зочин · [119.40.98.162] · 2019/02/19

    З/б-сан хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй бид ямар нийгэмд амьдраад байна даа айдас хүйдэс...том гарууд оролцсон л байгаа мөрдөн бол тушаал биеүүлсэн харин тушаал өгсөн хүнээ хэлэх л хэрэгтэй.Сүлжээч задарлаа даа......


  • зочин · [124.158.95.138] · 2019/02/19

    Хэнд ч ойлгомжтой хэргийг удаашруулж ард түмний толгой эргүүлэхээ зогсоо. Хууль прокурор шүүх гэж яачихсан газрууд байдгын болоо. Гэмтэн үгүй хэрэг гэж байдгымуу байж л таараа гэтэл цаг хожиж ийм арчаагүй гэмт хэрэг илрүүлэлт гэж байж болох уу.


  • Зочин · [192.82.65.120] · 2019/02/19

    Будлиантуулсан Булган,хэрэг мөрдөгчид буруутай


  • sambuu · [103.244.253.179] · 2019/02/19

    Umguulugch ni gej baisan yum uu ene heregt, arai ch dee, mongoliin umguulugch nar


  • Зочин · [103.26.195.148] · 2019/02/18

    HERGIIG BURUU SHUUDEG HUMUUSIIG HOHIROODOG HUULIIN ALI CH SHATNII HENIIG CH TER BURUU SHUUSEN YALAAR N YALALDAG BOLOH HEREGTAI!!!!!!!!!!!


  • Зочин · [103.229.123.54] · 2019/02/18

    Шүүсэн бүх шүүгч нар бас прокурор нар бас асуудалтай болчихов оо хөөрхий ганц мөрдөгч нар ч биш худлаа шийдсэн асуудал болоод хувирлаа энэ байдлаар


  • зочин · [64.119.21.118] · 2019/02/18

    элбэгдоржиин хамсаатнууд боож үхэхнээ та нар удахгүй бүгд шоронд явна за


  • зочин · [64.119.21.118] · 2019/02/18

    юун отгонбилэг гүйцэтгэгч нь олдочоод байхад захиалагч нь олдож таараа эс бол элбэгдорж юмуу шүүх хурал ноотойдоо


  • Зочин · [103.10.22.67] · 2019/02/18


  • ЗОЧИН · [103.240.240.73] · 2019/02/18

    НАМХАН ТУРАНХАЙ30ГАРАН НАСНЫ ЭР ,ӨНДӨР ЭМ 2ХҮН БАЙСАН, 3БОЛЧИХСОН БҮГД ЗОХИОЛ


  • ЗОЧИН · [124.158.111.6] · 2019/02/18

    Үүнээс болоод л хүмүүс сандраад байгаа юм биш биз...


  • Булган ч гэрч гэжүү. Хамтрагч ч юм билүү


  • Зочин · [103.229.122.7] · 2019/02/18

    МАН-ын Ш.Отгонбилэг эдгээр хүмүүсээр захиалга өгч алуулсан тодорхой байх аа. Нямдорж оо, хор найруулж байж, дараа нь хоронд хордож үхэв дээ....


  • ЗОЧИН · [66.181.188.121] · 2019/02/18

    ЗАХИАЛАГЧ ҮХСЭН !!! ШАХАА НЯМДОРЖ АЛЛАГА ЗОХИОН БАЙГУУЛСАН НАМАА ЗАХИАЛАГЧ НАРАА ХААЦАЙЛЖ БУДИЛААН ХУТГАЖ ИРСЭН ОДОО Ч ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНХ !!!


  • ИРГЭД · [202.179.26.123] · 2019/02/18

    ҮНЭН МӨН НЬ ТОГТООГДОХ БИЙ БИЙ ОЛОН Ч ЮМНЫ УЧИГ ТАЙЛАГДАНАДАА