fbpx Д.Оюунхорол: Тендерийн хуулийг шинэчлэх шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 52 секунд

Д.Оюунхорол: Тендерийн хуулийг шинэчлэх шаардлагатай

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2019.02.19/ Төрийн ордонд боллоо.

УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж, Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Засгийн газраас дэмжжээ. Тиймээс хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж, батлуулахаар ажиллаж байгаа юм байна. Хуулийн төслийн талаар өмнө нь олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд тендер зохион байгуулах, үнэлгээний комиссын үнэлгээ, тендерт ялагдсан компани нь шүүхдэж, төрийн худалдан авах ажиллагааг гацаадаг байдал сүүлийн хэдэн жил үргэлжилж буй. Зөвхөн 2018 онд төрийн худалдан авах ажиллагааны 30 хувийн санхүүжилтийг олгож, үлдсэн 70 хувь нь буцаагдсан байна. Энэ нь төрийн худалдан авах ажиллагааг саатуулж, бүтээн байгуулалтын ажил ямар шатанд явааг харуулж байгаа гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Гэхдээ аж ахуй нэгжүүдийн төлөөллийн зүгээс болон УИХ дахь ажлын хэсгийн зүгээс энэ хуулийг Засгийн газар эргүүлэн татаж, шинэчлэн боловсруулж оруулж ирэх ёстой гэж үзэж байгаагаа тодотгосон юм.

Түүнээс гадна тендерт оролцож буй компаниуд ялагдсаныхаа дараа шүүхэд хандаж, шүүхийн маргаан жил гаруй үргэлжлэх тохиолдол байдаг. Тиймээс хэрэв тендерт оролцсон компани маргаан үүсгэхээр бол тендерийн үнэлгээний нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг байршуулах зэрэг хариуцлагын асуудлыг нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.

Хуулийн хэрэгжилтийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлж, энэ хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хангах шаардлагатайг хууль санаачлагчид тодотгож байсан юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийт 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бөгөөд энэ удаад 24 дэх удаагаа нэмэлт, оруулах гэж байгаа боловч үндсэн зорилго, амьдрал дээр тулгардаг асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон. Хэлэлцүүлгийн үеэр яам, агентлаг бодлого биш тендер зохион байгуулах ажилд ихэнх цагаа зарцуулж байгаа учраас төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах тусгай агентлаг бий болох шаардлагатай гэдгийг ч хэлж байлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ахалж, өнөөдрийг хэлэлцүүлгийг удирдан зохион байгууллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ: Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгасан нь алдаа байсан

Засгийн газраас өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байгаа. Манай ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд нэмж тусгах олон асуудал байна гэж үзэж байгаа. Харамсалтай нь, өргөн барьсан төслөөс гадуурх зохицуулалтуудыг нэмж оруулах боломжгүй учраас шинэчилсэн найруулгын хэмжээнд ярилцах шаардлагатай байна. Тиймээс энэ хуулийн төслийг Засгийн газарт буцааж шинэчилсэн найруулгын хэмжээнд боловсруулан оруулж ирэхийг шаардах, эсвэл УИХ-ын гишүүд өөрсдөө өргөн барих гэсэн хоёр хувилбарын аль нэгийг сонгоно гэсэн бодолтой байна. Тендер хариуцлагагүй зохион байгуулсан төрийн албан хаагчтай хэн яаж хариуцлага тооцдог байх нь тодорхойгүй байна. Зөрчлийн тухай хуулиас теднерийн сонгон шалгаруулалтын зөрчлийг аваад хаячихсан. Энэ мэт алдаа байгаа учраас засч залруулах шаардлагатай байна.  Мөн бага үнийн саналаар тендерийг сонгон шалгаруулдаг тогтолцоог бүхэлд нь өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. Хамгийн гол нь мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй, ТЭЗҮ-ээ боловсруулсан, тухайн ажлыг үнэхээр хийх чадвартай багт нь өгдөг байх ёстой. Гэтэл үүнийг хэвээр хадгалахаар хуулийн төслөө оруулж ирсэн. Бид үүнийг зөвшөөрөхгүй. Тендертэй холбоотой хардлага нийгэмд маш их бий. Үүний цааана авлигал байна гэж үздэг. Тендер авдаг томоохон компаниудын бүлэглэл бий болсон. Энэ компаниуд ямар ч ажил хийхгүй дундаас нь хувь аваад суудаг. Жинхэнэ ажил хийж байгаа аж ахуйн нэгжид нь болоод тендерийн үнийн дүнгийнх нь 70 хувь л очдог. Энэ компани нь өөрөө бас ашиг олох хэрэгтэй болно. Ингэхээр төсвийн хөрөнгө оруулалт үр дүнгүй урсч, бүтээн байгуулалтын ажил чанаргүй болж байна. Мөн тендерийн маргааныг шуурхай шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Зарим оролцогч нь тухайн тендерээ хүчингүй болгох зорилгоор гомдол гаргаад орхичихдог тухай ярьж байгаа. Тиймээс аль аль талыг нь хариуцлагажуулахын тулд энэ заалтыг оруулсан гэж ойлгосон. Томоохон аж ахуйн нэгжүүдийг шантаажилж, авлига авахын тулд гомдол гаргадаг гэсэн мэдээлэл ч байдаг. Тендерийн хуульд өмнө нь 23 удаа өөрчлөлт оруулж байсан. Одоо 24 дэх удаагаа өөрчлөлт оруулах гэж байгаа хэрнээ үндсэн агуулгыг нь өөрчлөхгүй гээд сууж байгаа учраас ажлын хэсэг хариуцлагатай хандана. Түүнээс гадна яамдууд тендер зохион байгуулж байгаа нь буруу гэж үздэг. Өмнө нь тендер хариуцсан агентлагтай байсан. Гэвч энэ агентлагийг л татан буулгачихвал бүх тендер тойрсон асуудал байхгүй болох юм шиг ойлгоод татан буулгаж яамдуудад нь хариуцуулсан. Энэ нь алдаа болсон. Тиймээс үүнийг төрийн захиргааны байгууллага нь дагнаж гүйцэтгэх нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа

С.Мөнхчулуун: Намын Удирдах зөвлөлд өргөдөл гаргана
С.Мөнхчулуун: Намын Удирдах зөвлөлд өргөдөл гаргана
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​