fbpx "Улсын их дэлгүүр" ХК ашиггүй ажилласан тухай үлгэр хэзээ дуусах вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 0 секунд

“Улсын их дэлгүүр“ ХК ашиггүй ажилласан тухай үлгэр хэзээ дуусах вэ

Сүүлийн хэдэн жил манайхан хөрөнгийн зах зээлийг ойлгохоор хичээж байгаа нь сайн хэрэг. Харамсалтай нь хувьцаа гэдэг зүйлээ сайн ойлгоогүй хэвээр л байна. Дийлэнх иргэд үнэгүй өгдөг цэнхэр, ягаан тасалбар, “Эрдэнэс тавантолгой”-н 1,072 ширхэг хувьцаагаар төсөөлөн ойлгодог. Үр дүнд нь ямар ч эрхгүй, үүрэггүй, компаниа ч мэддэггүй, ногдол ашгаа ч авч чадахгүй байдалтай олон жил явж ирлээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнөөдөр 2.4 их наяд төгрөгт хүрсэн гэх боловч гол тоглогчид нь маш цөөхөн.

2017-2018 онд идэвхтэй арилжаанд орсон үнэт цаасны компаниудын тоо гарын арван хуруунд багтана. Дунджаар нэг компанийн идэвхтэй харилцагчийн тоо 10 мянга хүрэхгүй. Энгийн өдрүүдэд энэ зах зээл дээр 100-150 оролцогч л орж гардаг гэсэн үг. Ийм жижиг, мэдрэмжгүй зах зээл дээр өнгөрсөн хугацаанд тоглолт хийсэн ихэнх компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдийг тонох луйврын арга хэрэглэж байсан нь маргашгүй үнэн.

15 жилийн өмнө “Гермес центр”, “Женко тур берю” зэрэг компаниуд IPO гаргаж байв. Тэд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ мөнгийг үнэгүйдүүлээд дуусгасан. 1990-ээд оны сүүлээр хөрөнгийн зах зээлд хөл тавьсан дийлэнх компани мөн л дээрх замаар явж ирсэн. Үүний хамгийн тод жишээ бол “Улсын их дэлгүүр” ХК.

Тус компани саяхан 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулав. Хамгийн гайхалтай нь энэ компани 5.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, нэгж хувьцаандаа EPS= -1.84 төгрөг буюу нийт -67.73 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэдгээ зарлалаа. Алдагдалтай ажилласан учраас жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараахгүй гэж царай алдав.

Угтаа бол “Улсын их дэлгүүр” ХК Монголдоо дээгүүрт орох ашигтай үл хөдлөх хөрөнгө. Бараг соёлын өв болсон газар. Түрээслэгдээгүй хоосон талбай байхгүй. Түрээсийнх нь үнэ жил болгон өсдөг бөгөөд ам.метрийг нь 100 орчим мянган төгрөгөөр түрээсэлдэг гэж байгаа. Харин сүүлийн үеийн хэв маягтай, маш их хөрөнгө оруулалтаар боссон “Шангри Ла”, “Централ тауэр”-ын түрээсийн өртөг 40-60 мянган төгрөг байдаг байна.

Гэтэл Монголдоо хамгийн өндөр түрээсийн зардал авдаг “Улсын их дэлгүүр” ХК “Ашиггүй ажиллаа. 60 сая төгрөгийн алдагдал хүлээлээ” гээд ичих ч үгүй хэлээд сууж байна. Жижиг хувьцаа эзэмшигчдэд “Яаж чадаж байна аа” гэж халаглахаас өөр зам үлдсэнгүй. “Улсын их дэлгүүр” ХК-ийн үндсэн хувьцаа эзэмшигчдийн луйвар хийдэг арга их энгийн. Хажуудаа охин компани байгуулж байгаад бүх түрээсийн орлогоо авчихдаг муу зантай.

Тодруулбал, “Номин”-гийн охин компаниудад түрээсэлсэн нэрээр, хуурамчаар алдагдал үүсгэдэг. Уг нь “Улсын их дэлгүүр” ХК нь нийт 20 мянган ам.метр түрээсийн талбайтай бөгөөд компанийн орлого түрээслэгчдийн мөнгөнөөс бүрддэг. Тус дэлгүүр нь нийт 36 сая 807 мянган хувьцаатай. Үүний 61 хувь нь гурван том хувьцаа эзэмшигчийн мэдэлд, үлдсэн 38.81 хувь нь 44 мянга гаруй жижиг хувьцаа эзэмшигчийн мэдэлд байдаг. Бүр тодруулбал, “Улсын их дэлгүүр” ХК-ийн 61 хувийн хувьцааг А.Шагдарсүрэн Р.Содном, Ш.Баярсайхан, Ш.Энхбаяр гэсэн гэр бүлийн гишүүд эзэмшдэг гэсэн үг.

Тэд хувьцаа эзэмшигчдийн хурлыг явуулахдаа давуу эрхтэй хувьцаа эзэмшигчид хэмээн бүх асуудлыг өөрсдийнхөө талд шийдсээр ирсэн. Нэг ёсондоо Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компанийн ашиг 5-6 хүний халаасанд ордог нь харамсалтай.

АНУ-Д ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭЭ ЛУЙВАРДВАЛ ШОРОНД ХОРЬДОГ

“Улсын их дэлгүүр” ХК-ийн дээрх луйврыг 2016 онд засах гэж оролдсон. Үүнд төр оролцоод ч хүчрээгүй. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хороо “Улсын их дэлгүүр” ХК-ийн шударга бус үйл ажиллагааг зогсоохын тулд шүүхэд өгсөн юм. Энэ сургаар хувьцааны үнэ нь 400-2,000 төгрөгт хүрч байлаа. Уг нь шүүх “Жижиг хувьцаа эзэмшигчдэд хохиролтой гэрээ байгуулсан. Үүнийгээ цуцал.

Жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ ногдол ашгийг буцааж өг"’ гэдэг шийдвэр гарах ёстой байв. Гэвч Санхүүгийн зохицуулах хороо шүүхээс өргөдлөө буцааж аваад “Эвлэрлийн гэрээ” байгуулснаар асуудал бүр дордсон юм. Ингээд “Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцаа дахин унаж эхлэв. Өнөө компанийн удирдлагууд нь “Сахил хүртээд шал дордов” гэгчийн үлгэрээр улам л даварсныг өнөөдрийн үйл явдал харуулж байна.

Иймэрхүү луйврыг зохицуулах эрх зүйн зохицуулалт өнөөдөр хөрөнгийн зах зээлд бий юу. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулахад, “Бид “Улсын их дэлгүүр” ХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээн дээр юу гэж заасан бэ гэхээр “Санхүүгийн зохицуулах хорооноос шаардсан зүйлүүдийг бүрэн биелүүлнэ” гэсэн. Ингээд хороо болж байна гээд орхисон.

Дараа нь тэд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээд “Энэ жил бид ногдол ашиг тараахгүй” гэсэн. “Танайх амласан зүйлээ хийсэнгүй шүү дээ” гэтэл “Хувьцаа эзэмшигчид хуралдаад шийдсэн. Компанийн тухай хууль дээр эцсийн шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар гаргана гэсэн байгаа биз дээ” гэдэг хариулт өгчихөж байгаа юм. Тэдэнд өнөөдрийн олж байгаа мөнгө нь чухал учраас ийм байдалтай яваад байна.

Уг нь ногдол ашгаа тарааж байвал компанийн засаглал, ил тод байдал баталгаажна. Ногдол ашиг тараахгүй байгаа нь нээлттэй хувьцаат компанийн шаардлагыг хангаж ажиллаж чадахгүй байна гэдгийг илэрхийлж байна. Санхүүгийн зохицуулах хороо компанийн дотоод асуудалд оролцох боломжгүй. Жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөх эрх хороонд байгаа юу гэвэл байгаа. Тиймээс хороо зүгээр байгаагүй. Өнгөрсөн жилийн хугацаанд гаргасан бизнес төлөвлөгөө, шийдвэрийг нь үзээд холбогдох арга хэмжээг авч байна. Үр дүн гарна гэдэгт найдаж байна” гэсэн юм. 

Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж байгаа компанид хоёр оролцогч байдаг. Нэг нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигчийн харьцаа. Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид 40-80 хувийг эзэмшдэг. Яагаад гэвэл тэр хүмүүс өөрсдөө компаниа удирддаг. Тэдэнд ямар ч эрхийн хамгаалалт шаардлагагүй.

Харин хөрөнгийн зах зээл дээр эрх нь зөрчигдөх магадлалтай, хувьцаагаа алдах, луйвардуулах эрсдэлтэй хүмүүс нь жижиг хувьцаа эзэмшигчид. Хэдийгээр тэд хувьцааг нь эзэмшиж байгаа хэдий ч үйл ажиллагаанд нь өдөр тутамд оролцох боломжгүй. Жилдээ нэг удаа хувьцаа эзэмшигчдийн хуралд гараа өргөх эрхтэй. Энэ бол зөвхөн Монголын асуудал биш. Дэлхий дахинд ийм асуудал гарсаар байдаг.

Жишээлбэл, АНУ-д Үнэт цаас болон биржийн хороо гэж байгууллага байдаг байна. Зорилго нь бирж дээр үнэт цаас гаргасан компаниудын ТУЗ, гүйцэтгэх удирдлагыг нь хянадаг аж. Мөн тухайн компанийн бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй тавьдаг байна. Хэрвээ жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг зөрчвөл хуулийн байгууллагатайгаа хамтран эрүүгийн хэрэг үүсгээд том хувьцаа эзэмшигчдийг шоронд хорьдог жишээ цөөнгүй бий. Ийм орчинд хөрөнгийн зах зээл хөгждөг ажээ.

Гэтэл Монголд байдал эсрэгээрээ. Том хувьцаа эзэмшигчид нь жижиг хувьцаа эзэмшигчдээ үргэлж луйварддаг. Тухайн хувьцаат компанийн ашгийг нь том хувьцаа эзэмшигчид нь авчихдаг. Монголын хамгийн том хувьцаат компаниуд хүртэл луйвар хийсээр ирснийг түүх гэрчилнэ. Үүнийг нь зохицуулах ёстой газар нь дэмий хараад л сууж байна.

Тэгвэл манайд юу дутагдаад байна вэ. Уг нь Үнэт цаасны тухай маш олон хууль, журам бий. Гэвч компаниуддаа төдийлөн хүрэхгүй байна. “Муул юм бол хойд талын хар овоохой” гэгчээр болохгүй болгоныг Санхүүгийн зохицуулах хороонд үүрүүлэх гэсэнгүй. Хууль журамд нь хаалт, боолт хийж шүүмжлэх нь ч сайн арга биш. Гэхдээ энд засаж, залруулах, зохицуулах ямар нэгэн үйл ажиллагаа дутагдаад байгаа нь мэдрэгдээд байна. Даварсан компаниуд жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг луйвардсан гэх үлгэр хэзээ дуусах вэ...

Үргэлжлэл бий...

 
Улаанбаатарт 2 градус хүйтэн байна
Улаанбаатарт 2 градус хүйтэн байна
 
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​