fbpx Татварын шинэ хууль таны гэр бүлийг үймүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 35 секунд

Татварын шинэ хууль таны гэр бүлийг үймүүлнэ

Ийм л юм болно. Учир юу гэвэл тун удахгүй УИХ-ын ээлжит бус чуулганаар батлахаар эрх баригчдын хэлэлцэж эхэлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд маш ноцтой заалтуудыг суулгасан байна.

Эдгээрээс ганцыг нь л тайлбарлая.

Хуулийн 58.1-д “Доор дурдсан этгээд нь татвар төлөгчийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай хөрөнгийг эзэмшдэг боловч тухайн хөрөнгийн үр шимийг татвар төлөгч хүртдэг бөгөөд тухайн үйл ажиллагаанд хамаарах татварын өрийг хураахад татвар төлөгчийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд уг этгээд нь татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд байна. 58.1.1-д “Татвар төлөгч хувь хүн бол түүний гэр бүлийн гишүүд”, 58.1.2-т “Татвар төлөгч гэр бүлийн гишүүдийн оролцоотой хуулийн этгээд бол Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4.-т заасан түүний гэр бүлийн гишүүн үндсэн хувь эзэмшигч, эсхүл хуулийн этгээдийн ажилтан” гэж тусгасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг” ойлгоно гэжээ.

Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

– 58.1.1-д “Татвар төлөгч хувь хүн бол түүний гэр бүлийн гишүүд”

– 58.1.2-т “Татвар төлөгч гэр бүлийн гишүүдийн оролцоотой хуулийн этгээд бол

Гэр бүлийн тухай хуулийн

– 3.1.4.-т заасан “түүний гэр бүлийн гишүүн үндсэн хувь эзэмшигч, эсхүл хуулийн этгээдийн ажилтан” гэж тусгасан байна.

Гэр бүлийн тухай хуулийн

– 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг” ойлгоно гэжээ.

Үндсэн хуулийн

– 17.1.3-т “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Мэдээж Монгол Улсын иргэн ийм үүрэгтэй.

– 16.14-т “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, татварын өрийг татвар төлөгчийн гэр бүлийн гишүүд, тухайн байгууллагын ажилтнууд хувааж үүрэх заалтыг оруулчихсан байгаа юм.

Үндсэн хуулийн 17.1.3-т “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Мэдээж Монгол Улсын иргэн ийм үүрэгтэй. Гэхдээ уг хуулийн 16.14-т “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэчихсэн байгаа. Ингэхээр удахгүй батлагдаж мэдэх Татварын ерөнхий хууль Үндсэн хуулийг зөрчиж, хүний эрхэнд халдсан гэсэн үг.

Та бод доо. Бизнес бол эрсдэл. Өнөө цагт ямар ч бизнесийн үр дүнг 1990-ээд оноос өмнөх төлөвлөх боломжгүй. Хэрэв таны эхнэр, нөхөр бизнес эрхэлж, түүнээсээ эрсдэл үүрэх, аль эсвэл ямар нэг нөлөөгөөр татварын өртэй болох юм бол тэр өрийг та хамтран төлж барагдуулах болж байгаа юм.

Ингэхээр Монголд цаашид гэр бүлийн бизнес оршин тогтнох нөхцөлгүй болно гэдгийг судлаачид хэлж байна. Ер нь бол гэр бүлийн бизнес нь хуулийн хэллэгээр жижиг, дунд бизнес л байдаг.

Үүнээс гадна бизнесээ амжилттай авч явахын тулд гэр бүлийн баталгаагаа салгаж, эхнэр нөхөр, аав хүү байх албан ёсны эрхээсээ татгалзах хүмүүс олон болно гэсэн үг.

Гэтэл Татварын багц хуулийг унагаачих вий гэж эрхэм гишүүдээс гуйж яваа нөхдүүд энэ мэтийг ойлгохгүй, мэдрэхгүй.

Учир нь бизнес эрхэлж үзээгүй, албан тушаалынхаа хаялгаар амьдардаг улстөрчид бол энэ хуулийг дэмжээд явуулна.

Харин бизнесийн жаргал, зовлонг нь мэдэрдэг гишүүд бол Үндсэн хуулийн зөрчилтэй энэ хуулийн “хазаар” нь болох учиртай.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 Өнөөдөр хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
Өнөөдөр хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​