fbpx ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 21 секунд

ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА

-Европын гол түнш улсуудтай Автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажил хэрэгжиж байна-

НҮБ-ын Европын эдийн засгийн комиссоос “Тээвэр дэх автоматжуулалт” сэдэвт олон улсын дээд түвшний хуралдааныг Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү хуралдаанд Монгол Улсаас Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран тэргүүтэй албаныхан урилгаар оролцож, Газрын тээврийн хорооны гишүүн орны хувьд бодлогын түвшинд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, идэвхитэй хамтран ажиллах чиглэлээр санал солилцож байна.

Тус хуралдаанаар тээвэр дэх автоматжуулалтын шинэ дэвшилтэт техник, технологийг танилцуулах сэдэвчилсэн үзэсгэлэн зохион байгуулагдаж буй бөгөөд бодлогын хэлэлцүүлгийн төгсгөлд төлөөлөгчдийн тэргүүн нар “Тээврийн автоматжуулалтын эринд хамтын ажиллагаа, уялдаа холбоо, интеграчлалыг сайжруулах нь” сэдэвт сайд нарын тунхаглалыг баталлаа. Мөн дэлхийн хэмжээний томоохон асуудлууд, Газрын тээврийн хорооны 2030 хүртэлх стратеги, Газрын тээврийн хорооны гишүүн болон Европын эдийн засгийн комиссийн гишүүн бус орнуудыг үйл ажиллагаандаа идэвхитэй оролцуулах зорилго дор хуралдаж байгаа аж. Энэхүү хуралдаанаар “Хөдөлгөөний аюулгүй байдлын сан” байгуулагдсаныг зарлаж, тус сангаас зам, тээврийн ослыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулахаар болжээ.

Хуралдааны үеэр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын Тогтвортой тээврийн хэлтсийн дарга Ли Ювэйтэй уулзаж, "Үндэсний тээврийн сүлжээг олон улсын тээврийн сүлжээнд нэгтгэх гарц" төсөл хэрэгжүүлэх хүрээнд НҮБ-аас гаргасан тээврийн хэд хэдэн гэрээ конвенцод нэгдэн орох чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Цаашид НҮБ-ын Замын аюулгүй байдлын сан байгуулах, автоматжуулалт, ухаалаг тээврийн системийн дижиталчлал, тээврийн цахим бичиг баримт, аюултай ачаа тээвэр, хил нэвтрүүлэх үйл ажиллагаа зэрэг асуудлуудын талаар харилцан ярилцаж, хамтран ажиллахаар боллоо.

Мөн Олон улсын автотээвэрчдийн холбоо /IRU/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга  Умберто Де Преттотой уулзаж, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр энэ оны 9-р сард Монголд айлчлахаар тохиролцсон байна. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас авто тээврийн салбарт анхаарч олон улсын автотээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Ази Европыг холбосон транзит тээврийг өөрийн нутгаар саадгүй нэвтрүүлэх, монголын тээвэрлэгчдийг энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломж бололцоог нэмэгдүүлэх, төрийн зохицуулалтыг сайжруулах, боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр ажиллаж байгааг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцууллаа. Олон улсын автотээвэрчдийн холбооноос эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, чадавхижуулах, олон улсын гэрээ конвенциудад нэгдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Статистик үзүүлэлтээс харахад жилд дундажаар 1000 гаруй ТИР тээвэрлэлт манай улс руу хийгддэг судалгаа бий. Гэвч үүнд Монгол тээвэрлэгчийн эзлэх тоо маш бага буюу дундажаар 50-60 байдаг аж. Иймд дийлэнх тээвэрлэлт хийгдэж байгаа зарим улстай хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулж, өөрсдийн тээвэрлэгчдийг саадгүй гүйцэтгүүлэх нөхцлөөр хангахад ЗТХЯ-аас анхаарч байгаа юм байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх тухай зорилтын хүрээнд өнгөрсөн оны 06 дугаар сард ХБНГУ, Польш, Унгар, Словак  зэрэг улсуудтай олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, үзэглэсэн юм. Энэ хүрээнд Унгар Улстай өнгөрсөн оны сүүлээр хэлэлцээрт талууд гарын үсэг зурснаар баталгаажсан байдаг.

Тэгвэл энэхүү “Тээвэр дэх автоматжуулалт” сэдэвт олон улсын дээд түвшний хуралдааны үеэр Монголын талын төлөөлөгчид БНПольш Улсын тээврийн яамны төлөөлөлтэй уулзаж, Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр байгуулах ажлаа шуурхайлж, 2019 онд багтаан хэлэлцээр байгуулахаар тохиролцсон байна. Энэхүү баримт бичиг байгуулагдсанаар хоёр орны авто тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд харилцан тээврийн зөвшөөрөл олгох боломж нээгдэж, авто тээврийн зах зээл дэх өрсөлдөөн нэмэгдэх бөгөөд үнэ, ханшийн түвшинд эерэгээр нөлөөлөх боломж нэмэгдэх ач холбогдолтой юм.

Монголчууд эмээдээ зориулах дуутай боллоо
Монголчууд эмээдээ зориулах дуутай боллоо
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​