Монголын циркчид шилдгээр тодорч, "Алтан заан" хүртлээ


Монголын циркчид шилдгээр тодорч, "Алтан заан" хүртлээ

Монголын циркчид Испани улсын Жирона хотод зохион байгуулагдсан "Алтан заан" олон улсын тэмцээнээс энэ оны анхны алтан медалиа хүртлээ. Тэд нэг жилийн турш бэлдсэн "Mystery of Gentlemen" үзүүлбэрээрээ ийнхүү шилдгээр тодорчээ. Уг үзүүлбэрийг Ж.Раднаабазарын нэрэмжит циркийн сургуулийн 21 дахь төгсөлтийн жүжигчид Х.Ганболд багшийнхаа удирдлага дор амилуулжээ.

 

"Бидний хийж буй үзүүлбэр дэлхийн хаана ч байхгүй зөвхөн Монголын циркийн жүжигчид хийж байгаа нь бахархалтай" хэмээн продюсер Н.Эрдэнэ цахим хуудастаа бичсэн юм.

 

Тэрээр "Сүүлийн 6 жилийн дотор Монгол циркийн жүжигчид 30 орчим олон улсын тэмцээнд оролцлоо. Жүжигчид маань маш олон алт, мөнгө, хүрэл цомыг эх орондоо авчирсан. Өнөөдөр 2019 оны анхны цомоо Испани улсаас авлаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Монголын циркчид шилдгээр тодорч, "Алтан заан" хүртлээ

Монголын циркчид шилдгээр тодорч, "Алтан заан" хүртлээ

Монголын циркчид шилдгээр тодорч, "Алтан заан" хүртлээ

Монголын циркчид шилдгээр тодорч, "Алтан заан" хүртлээ

Монголын циркчид шилдгээр тодорч, "Алтан заан" хүртлээ

 


Энэ мэдээ таалагдаж байвал: