178 хуудас материалаа ил болгохыг хүсэж байна гэв


Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гарагт АТГ-т мэдүүлэг өгчээ. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга Тавантолгойн асуудлаар 178 хуудас бүхий материалыг УЕП М.Энх-Амгаланд өгсөн. Энэ асуудлаар түүнийг АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдүүлэг өгснийхөө дараа мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Ер нь хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой. Хууль дуудах юм бол бид ирж асуусан зүйлд нь хариулах үүрэгтэй. Хуулийн засаглалд монголчууд бүгд итгэж явах ёстой. Харин бид хоёр зүйлийг хийхгүй байх ёстой. Нэгдүгээрт, албан тушаалтнууд хуулиас зугтаж болохгүй. Хууль дуудсан бол хуулийн өмнө ирж, хуулийн байгууллагыг хүндлэх ёстой.

Хоёрдугаарт, Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэж болохгүй. Монголын ард түмний эрх, эрх чөлөө, бие даасан байдалд аюул учруулна” хэмээжээ. Тэрбээр 178 хуудас материалтай танилцаагүй байгаа бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгыг энэхүү материалаа олон түмэнд ил болгоосой гэж хүсэж байгаагаа мэдэгдлээ. Цаашид ч хуулийн байгууллагаас дуудсан цагт ирж тайлбар, мэдүүлэг өгнө гэдгээ хэлсэн байна.

 

Энэ мэдээ таалагдаж байвал:



  • zochin · [202.131.243.186] · 2019/03/19

    estoi heg eriin muuhai daisandaa ene muu huzuugui muu nowsh mongoliig estoi neg suiruulsen hulgaich


  • Зочин · [183.177.98.67] · 2019/02/28

    Морьны нүүдэл мөн үү. Өндөр гэгээн өвдөг сөхөрч амьд үлсэн ч. Монголын их гүрэн байх боломж мөхөж ялагдсан бишүүү. Азаар дарангуйлагч өөрсдөө мөхөх юм даа.


  • Зочин · [81.65.90.50] · 2019/02/25

    Гэнэтхэн л шударга царайлсан тарвага хошгироод гараад ирлээдээ


  • зочин · [202.9.44.229] · 2019/02/25

    энэ одоо хуулийн байгууллагад очихгүй гээд хаачих билээ


  • Зочин · [203.91.118.180] · 2019/02/25

    Галдан бошигт юу шийдсэн Өндөр гэгээн юу тооцож юу шийдсэн билээ аксиомоороо л тооцох нь зөв байх