fbpx ЯАГААД ХАНОЙД УУЛЗАХААР БОЛОВ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
8 минут 49 секунд

ЯАГААД ХАНОЙД УУЛЗАХААР БОЛОВ?

Вьетнамын нийслэл Ханой хотын олон улсын хэвлэлийн төв өнөөдөр, маргааш болох АНУ, Хойд Солонгосын уулзалтыг хийхэд бэлэн болоод байна. Хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт өнгөрсөн жилийн зургадугаар сард Сингапурт болж байсан.  Харин тэдний хийсэн түүхэн уулзалтын үеэр хамгийн их анхаарал татсан асуудал  бол Сингапурын хэвлэл мэдээллийн салбар байжээ. Тухайлбал, зөвхөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын үзэл бодлыг дэмжихийн тулд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны байр суурьтай холбоотой мэдэгдлийг санаатайгаар үл тоомсорлож байсан нь шүүмжлэл дагуулсан байна. Бүх орон АНУ Хойд Солонгосыг  цөмийн зэвсгийн хөтөлбөрөө цуцлахыг шаардаж байгааг мэдэхээс гадна сонссон. Харин АНУ, барууны орнуудын хэвлэлийнхэн  Хойд Солонгосын удирдагч Вашингтоны зүгээс Пхеньянд тавьсан хоригоо цуцлах, биелүүлэх ёстой нөхцлийн талаар ярьсан мэдэгдлийг албаар хайхраагүй эсвэл сайн нуусан гэж Вьетнамын улс төр, олон улсын цэргийн шинжээч хурандаа Нгуен Мин Там “Спутник” агентлагт ярьсан байна. Тэрээр “АНУ, Хойд Солонгосын харилцааны асуудал өдөртөө шийдвэрлэж болдог асуудал биш. Энэ бол олон орны улс төр судлаачид санал нэгтэйгээр өгсөн дүгнэлт юм. Гэхдээ энэ асуудал хэрхэн үүссэн талаар итгэл үнэмшилтэй мэдээллийг өгөхгүй байна. 

Учир нь АНУ, барууны орнуудын хэвлэлийнхэн хоёр орны байр суурь, түүнийг нь дүгнэж үзэх талаар мэдээлэл өгөх нь тэдний зорилго байгаагүй” гэж бодож байна гэв. Харин  Солонгосын ард түмэн хоёр Солонгосыг нэгтгэх, үндэсний эв нэгдэл, төрийн нэгдсэн системтэй байхыг ихээр хүсч байна. Гэвч энэ хүслийг нь биелүүлэх зам их хэцүү, саад бэрхшээлээр дүүрэн байна гэж  Нгуен Мин Там хэллээ. Тэрээр “Миний үзэж байгаагаар бид чухал дэвшил гарахыг хүлээх шаардлагагүй. Харин Пхеньяны хувьд хэлэлцээр хийхэд гурван сэдэв их чухал. Тодруулбал, АНУ-ын тавьсан хоригийг цуцлуулах,  1953 оны Панмунжомын гэрээг халсан  гал зогсоох гэрээнд гарын үсэг зурах, Солонгос дахин ямар ч хэлбэрийн халдлагын бай болохгүй байх. Эцэст нь хоёр Пхеньян, Сөүл хоёр Солонгосыг нэгтгэх  асуудлыг өөрсдөө шийдэх ёстой.  Тиймээс АНУ цэргээ Өмнөд Солонгосоос гаргах хэрэгтэй” гэсэн байна.  АНУ, барууны орнуудын хэвлэлийнхэн  энэ гурав дахь асуудлыг нуух, үл тоохыг оролдоно. Мөн гал зогсоох талаар хоёр дахь асуудлыг бүх боломжтой аргаар үнэлж үзэхгүй байх гэж Вьетнамын улс төр судлаач ярьсан байна. Харин Вашингтон Хойд Солонгосоос цөмийн зэвсгийн хөтөлбөрөө бүрэн цуцалсны нотолгоог өгөх, цөмийн зэвсгийн үйлдвэрлэл, судалгааны төвийг  устгаснаа нотлох хэрэгтэй гэж шаарджээ. Мөн Өмнөд Солонгос дахь 20 мянга гаруй цэрэгтэй цэргийн баазаа  мартсан  мэт дүр эсгэж байна. Түүнчлэн эдийн засгийн талаар ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгос Вашингтоны тавьсан болзлыг биелүүлсэн тохиолдолд хоригийг сулруулна гэж мэдэгдсэн байна. Хурандаа Нгуен Мин Там  Ханой  хот тэднийг уулзалтаа хийхийг зөвшөөрсөн. Ингэснээр уулзалтын тухай  чухал мэдээг Вьетнамын хэвлэлийнхэн олон улсын нийгэмлэгт  дамжуулна гэж найдаж байгаагаа  илэрхийлжээ

И.Энхболд: Хоёр орны тэргүүн энэ удаа шийдвэрлэх алхам хийнэ

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач, доктор  И.Энхболдтой ярилцлаа.

-Ким Жон Ун, Дональд Трамп нарын  уулзалт эхэллээ. Ямар сэдвийг голчилж ярих бол?

-Энд хоёр том асуудал бий. АНУ-ын талаас Солонгосын хойгийг  цөмийн зэвсэггүй болгох, Хойд Солонгосын талаас эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлуулахыг хүсч байгаа. Тэр нь ямар нөхцөлтэй байх вэ гэдэг асуулт юм. АНУ цөмийн зэвсгээ бүрэн устгавал яриа хэлэлцээ хийнэ  гэж байгаа. Хойд Солонгосын зүгээс  та нар эдийн засгийн хоригоо цуцалвал бид цөмийн байгууламжаа устгана гэдэг. Хоёр талын “хөзөр” ийм. АНУ  цөмийн  байгууламжаа цогцоор нь устгасны дараа гэдэг асуудлыг тавьж байхад Хойд Солонгосын талаас  бага багаар ахиулъя,  үе шаттай хийе гэдэг. Вьетнамд хийж буй хоёр өдрийн уулзалтаар талууд энэ байр сууриа илэрхийлэх байх. Нарийвчилж үзвэл, Хойд Солонгосын  Ёнбён дахь цөмийн байгууламжийг устгах талаар зарим зүйлийг авчирч байгаа болов уу. Нөгөө  нь тив алгасах пуужингийн нэг хэсгийг устгах, мөн пуужинг хөөргөх тээвэрлэгч, хөдөлгүүрийн нэг хэсгийг устгах “хөзөр”-ийг дэлгэх байх гэсэн таамаг байна.

-Өмнөх уулзалтуудаас ахисан төвшинд шийдвэрлэх алхам хийх болов уу?

-Ямар нэг байдлаар шийдвэр гарна гэж судлаач, ажиглагчид үзэж байгаа. Шийдвэр гарна гэдэг нь Хойд Солонгос цөмийн зэвсгээ тодорхой хэмжээнд устгах талаар бодит ажил өрнүүлэх болов уу гэсэн  найрдлага байна. Яагаад гэвэл, хоёр орны тэргүүн Сингапурт уулзаад өнгөрсөн бол Вьетнамынх  гурван өдөр үргэлжилж, дор хаяж таван удаа уулзах юм. Дараа нь ганцаарчилсан уулзалтууд болно.

-Хойд Солонгосын тал  эдийн засгийг багасгах хүсэлтэд юуг онцлох бол?

-Нэгдүгээрт, нүүрсний экспорт болон шатахууны импортын хоригийг цуцлахыг хүссэн. Цааш  Кымгансан уулын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Кэсоны аж үйлдвэрийн цогцолборыг эргэж сэргээх, хоёр Солонгосын хоорондох төмөр зам, авто замын төслүүдийг дэмжүүлэхийг хүсч байгаа нь ойлгомжтой. Мөн ажиллах хүчний асуудал,компанийн үйл ажиллагаа, олон улсад явуулдаг хоолны газрууд нь хаагдсан зэргийг цэгцлэх хүсэлт тавих байх. Өөр нэг асуудал нь дайн зогсоох тунхаглал, энхтайваны гэрээ хийх, хоёр улсын хооронд дипломат харилцааг хэвийн болгож, үл итгэлцэх байдлыг арилгахад  чиглэх болов уу. Хойд Солонгосын тал АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн хээрийн сургуульд эмзэг ханддаг, иймд үүнийг зогсоох асуудлыг тавих байх.

-Уулзалтад нөлөөлөх хүчин зүйлүүдийг та юу гэж үзэж байна вэ?

-Д.Трампын талаас  сөрөг хүчин, парламент нь байна. Дээр нь түүний бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байгаа. Энэ удаа тохиролцоо хийж чадахгүй бол эрх нь дараагийн Ерөнхийлөгчид шилжих учраас түүнд цаг бага, иймд тохиролцох эрмэлзэл их байгаа. Нөгөө талаас, Ким Жон Ун ч гэсэн эдийн засгийн хориг нь үргэлжилбэл алдагдалд орно. Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар Ким Жон Уны хамгийн эмзэглэж байгаа асуудал нь эдийн засаг юм.

-Солонгосын хойгийн асуудлыг Өмнөд Солонгос шийдэх гээд байна  уу гэдэгт эрдэмтэд ямар байр суурьтай байна?

-БНСУ-ын Ерөнхийлөгч Мү Жэ Ин одоогоор  хоёр улсын тэргүүний дээд хэмжээний уулзалт амжилттай болоосой гэсэн байдлаар ажиглагчийн байр сууриас хандаж байна. Харин Ким Жон Уны зүгээс  Д.Трамптай уулзсаныхаа дараа  Мү Жэ Интэй утсаар ярих болов уу гэж судлаачид таамаг дэвшүүлж байгаа. Миний хувьд уулзалт дуусаад  замаараа БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаад нутагтаа очих байх. Нутагтаа очсоны дараа Мү Жэ Интэй утсаар ярих,  эсвэл бие төлөөлөгчөө явуулах байдлаар харилцах болов уу гэж харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Цаг агаарын урьдчилсан мэдээ
Цаг агаарын урьдчилсан мэдээ
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​