fbpx "Аюулгүй хэмээн итгүүлж ажилчдаа хүчээр уурхайн гүнд оруулсан"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 32 секунд

“Аюулгүй хэмээн итгүүлж ажилчдаа хүчээр уурхайн гүнд оруулсан“

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ууцар” гэдэг газарт байрлах “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нуралт болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдсан.

“Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн Б/33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нар дарагдсаныг 16:05 цагт тус уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан.

Харин үлдсэн дөрвөн иргэн хоёр техникийг гарган авахаар Онцгой байдлын алба хаагчид  өдөр шөнөгүй ажилласаар 03.02-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж 19:04 цагт иргэн О-гийн цогцсыг, 03.03-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж 13:32 цагт иргэн Г-гийн цогцсыг 5-6 метрийн гүнээс тус тус гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөөд байгаа.

Одоогоор нурангид дарагдсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн “КАТ-374Д” загварын эксковатор, “КАТ-Д8Т” загварын бульдозерийг гаргахаар ажилласаар байна.

Уурхайн нурангийн осол хоёрдугаар сарын 28-нд гарсан. Өнөөдөр гуравдугаар сарын 5-ны өдөр. Шавартай, хүйтэн ус, шороон дор таван хоног дарагдсан хүн амьд гарч ирэх найдлага үнэндээ үгүй гэдгийг Онцгойгийн удирдлагууд хэлж тиймээс ч “цогцсыг гаргаж авахаар ажиллаж байна” хэмээн мэдээлж буй.

Өчигдөр /2019.03.04/ сэтгүүлчид осол болсон газарт очиж нөхцөл байдалтай танилцлаа. Нуралт үүсэх аюултай тул сэтгүүлчдийг осол болсон талбайд буюу осолдсон иргэдийг гарган авахаар ажиллаж буй хавцал шиг том “нүхэнд” ойртуулаагүй. Өндрөөс доош харахад 100 метрийн өргөн, 80 метр гүнд ажиллаж буй Онцгойгийн алба хаагчид шоргоолж мэт жижигхэн харагдах аж. Уурхайн хана бүхэлдээ мөстсөн байх бөгөөд шавартай, хүйтэн усанд аврагчид олон удаа шумбалт хийн, хөлдүү мөсийг хүрзээр цохиж хагалах зэргээр эрэн хайх ажиллагааг хүнд нөхцөлд зохион байгуулж байна.

Ослын голомтод ОБЕГ-ын 4 алба хаагч, 2 автомашин, ҮАБ-ын 25 алба хаагч, 1 завь, хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашин, Төв аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 10 алба хаагч, 2 автомашин,  Мэргэжлийн хяналтын 7 албан хаагч, 2 автомашин, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 115 ажилтан, 16 техник, орон нутгийн захиргааны 3 албан хаагч, 1 автомашин, нийт 171 хүн, 32 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Нуралт үүсэхийг мэдсээр байж ажилчдаа талбайд гаргасан

Осол болох үед уурхайн ойр байсан эх сурвалж “Нуралт үүсээд байгааг “Эко алтан Заамар” ХХК-ийнхан мэдэж байсан. Мэдэж байсан учраас уурхай ажиллахгүй байсан. Осол гарахаас өмнөх өдөр буюу 2019.02.27-ны өдөр уурхайн шөнийн ээлж ажиллаагүй. Харин маргааш өдөр нь нуралт үүсэх эрсдэлтэйг мэдсээр байж удирдлагууд нь аюулгүй гэсээр байгаад ажилчдыг уурхайн гүнд оруулсан. Гэтэл төд удалгүй нуралт үүсч, харамсалтай осол гарсан. Энэ осол газар хөдлөлттэй ямар ч холбоогүй, 100 хувь компанийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Ослыг нуух гэж оролдож, гадагшаа мэдээлэл задруулахгүйн тулд утасны сүлжээ болоод интернетэд холбогдох боломжийг хязгаарласан” гэдэг мэдээллийг өгсөн юм.

Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар шороо нурж эхэлснийг компанийн удирдлагууд, өдөр шөнөгүй ажилладаг гэх аюулгүй байдлын албаныхан нь ч харж байж. Хоёр хоног ч харзнаж. Гэсэн ч олон хоног тэг зогсолт хийж, орлогоо алдахыг хүсээгүй тул “Аюулгүй” хэмээн ажилчдаа хүчлэн уурхайн гүнд оруулж, эцэст нь шороонд булуулж амь насыг нь хохироожээ. Тэгсэн хэр нь өнөөдөр “Байгалийн давтагдашгүй хүчин зүйл байлаа” хэмээн ярьж зогсоо энэ компанид хэн, хэзээ ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг сонин байна. 

Нуралт үүсэхэд олон зүйл нөлөөлсний нэг нь НУУР

Тэгвэл осол юунаас болов? газар хөдлөлт үү, эсвэл хиймэл нуурнаас шалтгаалсан уу. Энэ талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “Энэ уурхайн талбайд зургаан том нуур бий. Энэ зургаан нуураас гурав нь өнөөдөр устай байна. Хамгийн их нь 61341 метр күб устай, нөгөөх нь 6965 метр күб устай, гурав дахь нь 59612 метр күб устай, 7,8,10 метрийн гүнтэй гурван нуур бий. Энэ нуурын хамгийн захын нуур нуралт үүсэх үндсэн шалтгаан болсон. Нуралт үүсэхэд олон шалтгаан байгаагийн нэг нь энэ нуур гэдгийг зориуд тайлбарлаж байна. Ослын дүгнэлт гарахад бэлэн болсон. Гэхдээ нэг зүйлийг баталгаажуулах ажил дутуу байна. “Эко алтан Заамар” ХХК-ийн үйл ажиллагааг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу 19.7-д заасан хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой хор хохирол учруулсан гэдэг үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоосон” гэлээ.

Мөн "Ажлаа хийж яваад амь насаа алдсан уурхайчдад Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу нэг удаагийн тэтгэмж олгох ёстой. Тэжээгчээ алдсан ар гэрт 193 сая 323 мянган төгрөг дөрвөн гэр бүлд олгогдох ёстой. Үйлдвэрлэлийн осолд өртсөн ар гэрийн үр хүүхдэд нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг ажилсан жилтэй нь уялдуулж олгох ёстой” гэдгийг хэлэв.

Нуур "буруугүй", байгалийн давагдашгүй осол боллоо

Мэргэжлийн байгууллагааас осол болоход нөлөөлсөн зайлшгүй нэг хүчин зүйл нь нуур гэдгийг ингэж тайлбарлав. Харин "Эко алтан Заамар" ХХК-ийн зүгээс "нуур буруугүй" хэмээн мэдэгдэж, газар хөдлөлттэй холбон тайлбарлах юм. 

“Эко алтан Заамар” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэжаргал “Манай компанийн үндсэн дөрвөн ажилтан осолдсон. Компанийн зүгээс маш их харамсч байна. Хуулийн дагуу амь насны даатгал, тэтгэмжүүд, ар гэр үр хүүхдийг нь насанд хүртэл нь асран хамгаалж, тусламж дэмжлэг үзүүлнэ. Айл гэр өнчирч үлдэж буйгаас эхлээд олон асуудал байгаа. Энэ бүгдэд компанийн зүгээс мөнгөн болон эд материалын бүхий л тусламжийг үзүүлнэ. Ослын шалтгааныг ярихад эрт байна. Карьерын урд болон зүүн хана мөстөлттэй, хойд хана нурсан, нойтон байна. Учир нь байнга нар ээдэг. Нар ээдэг тал нь илүү хайлаад мөсөө эдээд нурсан байх магадлалтай гэж үзэж байгаа.

Мөн Одон орон судлалын хүрээлэнгээс манай уурхайн яг энэ бүсэд хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10.45 минутад 4 баллын газар хөдөлсөн гэх мэдээллийг бидэнд албан бичгээр мэдээлсэн. Ослын шалтгааныг мэргэжлийн байгууллага тогтооно. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нуураа маш ойрхон байгуулснаас болж ийм осол үүслээ гэх урьдчилсан таамгыг явуулж байна. Нуурын ус булингартай, шавар шороотой холилдсон байдаг учраас нуралт үүсэхэд шалтгаалсан байж болзошгүй. Гэвч нуурын ус бүх хэсэгтээ нэг түвшинд байдаг. Заамар сумын бүс нутагт байдаг бүхий л уурхайн хана яг ийм түвшинд ижилхэн ус шүүрдэг. Тэгэхээр нуурын ус булингартай, нөгөө талаас хананаас тунгалага ус шүүрч байна. Үнэхээр нуурын ус шүүрээд аваар осол гарсан уу гэдгийг мэргэжлийн байгууллага тогтооно. Одоохондоо нууртай холбож ойлгох нь өрөөсгөл гэж бодож байна. Нуурын ус шүүрээд осол үүсгэсэн бол хана цөмрөөд ороод ирнэ” гэх тайлбарыг хэлж байна

Дөрвөн хүний амь нас хохирчихоод байхад “Эко алтан Заамар” ХХК-ийн удирдлага “Манай аюулгүй байдлыг шалгах алба өдөр шөнөгүй хоёр ээлжээр цаг тутамд ажиллаж байдаг. Энэ бол яалт ч үгүй байгалийн давагдашгүй осол боллоо” хэмээн ярьж зогсоно. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс бүх зүйл тодорхой болох биз ээ...

Нуралт үүссэн хананаас маш их хэмжээний ус тасралтгүй гоожиж байна

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Осолдсон хоёр хүнийг яаралтай гаргаж авах зорилттой ажиллаж байна. Нуралт үүссэн хананаас маш их хэмжээний ус тасралтгүй гоожиж байна. Бүх талбайгаа дөрвөн хэсэгт хуваагаад аврагчид эрэл хийгээд ойрхон ойрхон тэмдэглээд, нягтлаад явахад лаг шаварны дээд талд осолдсон хүн, хүнд даацын техник хэрэгсэл алга. Бульдозерийг бол ус соруулахад үзүүр нь гараад ирсэн. Энэ компанийн хүчтэй техникээр дээш нь татаж үзсэн ч тросс тасарлаа. Дахин татаад үзэхэд хөдөлгөхгүй байна. Уг техник 70 гаруй тонн жинтэй байдаг юм байна" гэлээ.

Эрэн хайх ажиллагааг явуулж байгаа лаг шавартай усанд 2 метрийн урттай төмөр зооход бүхэлдээ усанд ороод алга болж байна. Алба хаагчид 24 цагийн турш ус соруулж байгаа ч уулнаас маш их хэмжээний ус урссаар байгаа тул үр дүнд хүрэхгүй байгаа аж. Одоогоор нийтдээ 1364 метр кв мөсийг зөөж, 12000 метр күб ус соруулж, 1300 гаруй метр күб шороо тээвэрлэж далан байгуулжээ.

Г.Сүрэн

ШУУРХАЙ МЭДЭЭ: Эрүүгийн Цагдаагийн албаныхан Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчиллаа
ШУУРХАЙ МЭДЭЭ: Эрүүгийн Цагдаагийн албаныхан Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчиллаа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​