fbpx Цэргүүдийн амиар тоглох эрхийг ЗХЖШ-ын генерал, хурандаа нарт хэн олгов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 21 секунд

Цэргүүдийн амиар тоглох эрхийг ЗХЖШ-ын генерал, хурандаа нарт хэн олгов

Монгол Улсын Зэвсэгт хүчинд юу болоод байна вэ, Ерөнхийлөгч өө. Шил шилээ дагасан хар өдрүүд олон аав ээжийг айлгаж байна. “Байлдагч боллоо” гэж яваад бурхны орон руу явчихсан олон олон цэргийн амиа алдсан халуун цус хөрж амжаагүй байхад дахин нэг хэрэг гарчээ. Тодруулбал, зэвсэгт хүчний алба хаагч 51 настай, ахлах ахлагч цолтой иргэн бусдын буруугаас болж алтан амиа алдлаа.

Уг хэргийн талаар Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа О.Баянжаргалмэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ сарын 28-ны өдөр ангийн үндсэн үүрэг, үйл ажиллагаа, оны болон сарын төлөвлөгөөт ажиллагаа хэрэгжүүлэхээр албан үүргээ гүйцэтгэж явсан тус ангийн хоёр албан хаагчийн нэг нь золгүй байдлаар амь насаа алдсан. Энэ явдалд ангийн захирагч, удирдлага, хамт олон гүнээ харамсаж эмгэнэж байна.

Асуудлыг хууль хяналтын байгууллага ЗХЖШ-ын хяналт шалгалт үнэлгээний газраас ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Тиймээс хэрэг явдлын талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Гэвч өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаачийн ангийн захирагчийн даалгавраар хувийн ажил гүйцэтгэж байсан гэх ташаа мэдээлэл тархаад байна. Энэ нь хувийн ажил, манай байгууллагын удирдлага генералын ажил байгаагүй. Албаны үүрэг байсан” гэв.

Зэвсэгт хүчний жанжин штабаас мөн өчигдөр албан ёсоор мэдээлэл өглөө. Талийгаач нь цэрэг биш тус ангийн ахлах ахлагч цолтой, 51 настай албан хаагч байсныг тодотгов. ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн С.Өлзийтогтох энэ талаар ярихдаа “Өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр 19:00 цагийн үед осол гарсан.

Осол гарсан даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, цагдаагийн албан хаагчид ирж ослын газрын үзлэг, шалгалтыг хийсэн. Ослын шалтгааныг тодруулахаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Ангийн сарын төлөвлөгөөт ажлын дагуу “Найман шарга” сувиллын газар хайрга татахаар хоёр ажилтан томилогдсон байсан юм. Нэг нь цолгүй энгийн жолооч, нөгөө нь туслах жолоочоор томилогдон ажиллаж байсан.

Тухайн үед ачааны машин дээр хайрга ачиж дуусаад хөдөлсөн юм билээ. Элсний карьер дээр хөрс нь элсэрхэг, газар нь гулгамтгай нөхцөл байдалтай байсан учраас машин дээшээ өгсөж явахдаа хүч алдаж зогссон. Алба хаагч машины дугуйн дор чулуу ивэх гэж байгаад дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа” гэв. Хэн нэг албан тушаалтны барилгад биш өөрийн ангийн харьяа сувиллын газарт засвар хийхээр очоод байхад энэхүү харамсалтай хэрэг гарсан гэдгийг тэрбээр мөн онцолсон.

ЗЭВСЭГТ ХҮЧИНД ЦЭРЭГ, АЛБА ХААГЧИД АМИА АЛДАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙНА УУ

Дээлээ даахтай болсон хүүгээ эр хүн болоод ир гээд эх орондоо “тушаасан” олон аав ээж цэрэг нэртэй дэгээс айж байна. Өнгөн дээрээ “Цэрэг гэдэг цэцэрлэгт байгаагаас ялгаагүй болсон” гэх гоё үгээр мэдэгдэл хийдэг ч бодит амьдрал дээр хал цэрэг, салааны ахлагчаас эхлээд хурандаа, генералуудынхаа гарт залуус амиа алдах боллоо. “Эх орны хүү боллоо” хэмээн хөөрч төрийн сүлдэндээ тангараг өргөж төрсөн гэрээ орхин гарч байхдаа эргэж дахин ирэхгүйгээр явж байгаагаа тэд яахан мэдэх билээ.

Ерөнхийлөгч өө, Зэвсэгт хүчинд дахин цэрэг, цэргийн ангийн алба хаагчид хэн нэгний тушаал зааврын дагуу хар ажилд дайчлагдах, өвс хадлангийн ажилд зүтгэх, харгис дэгийн боол болохгүй гэх баталгаа байна уу. Албан тушаал, зэрэг дэвийн харьцаа тэнгэр газар шиг зөрүүтэй зэвсэгт хүчинд хүнийг хүн гэж ойлгох халуун сэтгэл хэрэгтэй байна.

Хүн биш цэрэг учраас дэглүүлдэг, хүн биш цэрэг учраас ямар ч тушаалыг биелүүлнэ, хүн биш цэрэг учраас...гэсэн хуульгүй дүрэм хатуу үйлчилдгээс зэвсэгт хүчин дотроосоо өтөж, өт нь ил болсоор байх болов. Үүнийг батлах жишээ нь өнгөрсөн хугацаанд хангалттай илчлэгдэв.

БАРИМТ: 2019.01.22

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан хэрэг өнгөрөгч нэгдүгээр сарын 22-нд гарсан. Энэ хэргээс үүдэлтэй олон нийтийн айдас арилж амжаагүй байтал дахин нэг цэрэг оргож, нас барсан нь иргэдийн зэвсэгт хүчинд итгэх итгэлийг мөхөөсөн.

БАРИМТ: 2019.01.30

Увс аймгийн Баруун туруун суман дахь хилийн 0311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч харуулын байраа орхин зэвсэгтэйгээ оргосон хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд гарч байв. ХХЕГ, ЦЕГ болон орон нутаг дахь хилийн ангиудын хамтарсан эрлийн баг оргосон байлдагчийг хайж, ОХУ-ын тал руу хил давсныг нь тогтоосон ч хэрэг гарснаас хоёр хоногийн дараа байлдагчийг нас барсан байдалтай байхад нь олж байв.

БАРИМТ: 2017.08.27

Ховд аймгийн Мянгат сумын Цагаанбулаг багийн нутаг дэвсгэр “Оросын тохой” гэдэг газарт гурван цэрэг усанд осолдсон харамсалтай осол гарав. Уг газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 75 км-т байдаг. Ховд голын усанд Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба xaam С, Б, Е нар осолдсон тухай мэдээлэл онцгой байдлын албанд ирж байв. Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Цагаан тохой” гэдэг газар усанд осолдсон хэрэг мөн л тэгсхийгээд нам жим болж байсныг бид мартаагүй.

Энхийн цагт ээж, аавын үрсийг хуулиар татаж авчихаад хугацаанаас нь өмнө “алчихаад” байгаа зэвсэгт хүчинд итгэхээс айж байна. Дахиад хэзээ, хэний хань ижил, үр хүүхэд алтан амиа алдаж хэдэн аав, ээж, хань, үр хүүхэд өнчрөлийн гашуун нулимс залгих вэ.

Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорихоор 461-р анги руу ачлаа
Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цагдан хорихоор 461-р анги руу ачлаа
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​