fbpx “ОЧИР ТӨВ” -Д ГАРСАН ХЭРЭГ БА Д.ДАМБА-ОЧИР ГИШҮҮН
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 10 секунд

“ОЧИР ТӨВ” -Д ГАРСАН ХЭРЭГ БА Д.ДАМБА-ОЧИР ГИШҮҮН

“Очир төв”  зочид буудалд гэмт хэрэгтнүүд 13 настай охиныг авч орж  бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, амь насыг нь хэрцгийгээр  хөнөөснөөс хойш хоёр жил  өнгөрлөө. Хэрэг шүүхийн шатанд эргэж буцсаар удсан. Эцэст нь шүүх хоёр гэмт хэрэгтэнд  насаар нь хорих ял оноосныг   “Ялын хэмжээ хүндэдлээ” хэмээн давж заалдсан ч  шүүх ялыг хэвээр үлдээгээд байна.

Тухайн үед үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг шалгаж оруулаагүй, насанд хүрээгүй хүүхдийг  дагуулаад зочид буудалд орж байгаа залуусын талаар холбогдох газруудад  мэдээлээгүй,  хяналт тавиагүй,  хэрэг гарсны дараа  “Тэр охин архичин байсан” гэх утгатай мэдээлэл цацсан  “Очир төв” зочид буудлынхан  өнөө хүртэл үйл ажиллагаа явуулсан хэвээр байна. Тэнд байсхийгээд биеэ хамгаалах чадваргүй эмэгтэй хүнийг  авч орсон, хамт архидсан, зодсон цохисон гэх мэдээлэл дуулддаг. Сүүлд хохирогчийн ар гэр, өмгөөлөгчид нь шахаж шаардаж байж, БЗД-ийн Цагдаагийн II хэлтэс хоёр ч удаа мэдэгдэл хүргүүлж байж  Зөрчлийн хуулиар 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн байдаг.

Жирийн иргэн, хэнбугайд ч “Очир төв” зочид буудлынхан шиг ийм эрх дарх байхгүй. Тэгэхээр гэмт хэргийн хар цэг болсон  “Очир төв” ХХК  ямар ч  хариуцлага  хүлээсэнгүй. Хэний өмч хөрөнгө вэ гэдэг асуулт ч бүрхэг үлдлээ. Зочид буудлыг хэн гээч “Нууц ноёнтон” ажиллуулж ашиг хүртэж суудаг нь ч тодорхойгүй өнөө хүрэв.  Дээр нь хэргийн газарт ажилласан мөрдөн байцаагч  олон нийтийг анхнаас нь төөрөлдүүлж, “Талийгаач охин архины хордлогоор нас барсан” гэж хэвлэлүүдэд мэдээ өгсөн байдаг. Хэн ингэтэл нөлөөлж чадах вэ гэдэг бас л асуулт. Тухайн үед албан ёсны хаяг руу нь орж үзэхэд  “Очир төв” зочид буудал нь машин угаалга, зоогийн газар, караоке гээд цогц үйлчилгээ үзүүлдэг гэхчлэн  урамшуулдаг талаар мэдээлэл байсан.   Хэрэг гарсаны дараахан фэйсбүүк дэх цахим хаягт нь зочилж үзэхэд  садар самуун мэдээлэл голдуу шэйрлэж түгээдэг, түүн дээрээ хүүхдийн зураг ашигласан байсан. “Тухтай орчинд дуртай киногоо үзээрэй” гэсэн  өрөө, орны зураг бүхий реклам ч байршуулсан байсан. Дараа нь тэдгээр мэдээллээ устгаад  “Очир төв” компани нь барилгын чиглэлээр ч бас үйл ажиллагаа явуулж байна. “Энэ газар “Очир төв, “Очир апартмент” есөн давхар 40 айлын орон сууц баригдаж байна, м/кв-ийн үнэ 1.2 сая, энэ оны сүүлчээр ашиглалтад орно” гэсэн зарыг түлхүү оруулж, захиалга авах хэсэгт 94149009 гэсэн утасны дугаар тавьсан байсан юм.   Энэ утасны дугаар зочид буудлын ресепшний хаяг дээр ч бас давхар бичигдсэн байдаг юм билээ. Хотын захын гэр хороолол дахь хуулиас  давсан эрх мэдэлтэй энэ зочид буудлын эзэн хэн бэ, хэний бизнес вэ гээд асуулт бас л хөвөрнө. Тухайн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд УИХ-ын  гишүүн Д.Дамба-Очирын  обьект байж болзошгүй гэх мэдээлэл гарч байгаад намжсан юм. Д.Дамба-Очир гишүүн  өөрийн цахим хуудастаа “Манай компанитай адилхан нэртэй зочид  буудалд 13 настай охин амиа алдсаныг цочирдож хүлээж авлаа. Сэтгүүлчдийг  мэдээллээ нягтлан оруулж байхыг хүсье”  хэмээн мэдэгдэж байв.

Тэгсэн атал Д.Дамба-Очир гишүүний талаар эргэлзээтэй мэдээлэл бас дуулдаж байгаа юм. Тэр нь юу вэ гэвэл, мөрдөн байцаалтын явцад эрхэм гишүүн  хэргийг хянаж буй прокурор руу утасдаж “Хавтаст хэрэгтэй танилцмаар байна. Хэргээ нааш нь явуул” гэсэн  байдаг. Өөр хүн бол ингэх боломжгүй, эрхэм гишүүн албан тушаалаа ашигласан байдал эндээс харагдана.  Ер нь бол “Очир төв”-тэй огт холбогдолгүй хүн ингэж сандрах уу гэдэг сонин. Эцэст тэмдэглэхэд, Д.Дамба-очир гишүүн  1991 онд“Очир төв” ХХК-ийг үүсгэн байгуулснаас эхлээд  “Очир” нэрээр салбарласан  олон охин  компанитай. Тэдгээрийн хувьцаа эзэмшигч гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг юм билээ. Хэрэг гарах үед  “Очир төв” ХХК-ийн  зочид  буудал тухайн үед ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байснаа хэрэг гарсны маргааш Нийслэлийн аялал жуулчлалын газраас зөвшөөрөл авчихсан байдаг. Газрын дарга нь “Очир төв” нэртэй олон компани байдаг учраас толгой эргээд өгчихсөн гэх утга бүхий тайлбар тавьж байсан удаатай. Бүртгэлийн газраас аж ахуй нэгжүүд бүтэн нэр байтугай гурван үсэг давхцуулж олгодоггүй журамтай атал яагаад  “Очир төв” нэртэй олон компанид тэр нь үйлчилдэггүй юм бол. Ер нь бол энэ мэтчилэн яагаад, яагаад гэсэн өчнөөн асуулт “Очир төв” рүү чиглэдэг. Гэвч  ямар ч хариулт алга. Яаж тодорхой мэдээлэл ч байхгүй энэ хүрсэн юм бол?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

УЛААНБААТАРТ 2-4 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА
УЛААНБААТАРТ 2-4 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​