fbpx Сайд асан З.Баянсэлэнгэ, “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөр нарын ялыг хөнгөдсөн гэж үзээд анхан шатны шүүх рүү буцаажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 58 секунд

Сайд асан З.Баянсэлэнгэ, “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөр нарын ялыг хөнгөдсөн гэж үзээд анхан шатны шүүх рүү буцаажээ

 МАХН-ын дарга Н.Энхбаярыг тэр жил Авлигатай тэмцэх газрынханд оймсоо гозолзуулан баривчлагдах үеэс эхлэн түүнийг өмөөрөн гудамжны жагсаал цуглаан, өлсгөлөн зарлаж хүртэл тэмцэж байсныхаа шанд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд болоод мандаж явсан З.Баянсэлэнгэ нь сүүлийн үед шүүхийн хаалга сахиж суухаас өөр ажилгүй  байгаа билээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг 2016 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа “Хангай” хотхонд “Бэрэн групп” компанийн барьсан орон сууцнаас 123 айлын сууцыг ямарч тендер зарлалгүйгээр шууд худалдан авч улсад 972.448.955 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа урвуулсан ашигласан нь хавтаст хэргийн материалд байгаа  баримт, гэрчийн мэдүүлгүүдээр бүрэн нотлогдсон байлаа. Тиймээс эрүүгийн анхан шатны шүүх хуралдаанаас түүний  төрийн байгууллагад ажиллах эрхийг  гурван жилээр хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний  буюу 19.2 сая төгрөгөөр торгох ял оноожээ. Харин тэрхүү хам хэрэгт холбогдсон “Бэрэн групп” компаниар улсад учруулсан дээрх хохирлын  972.448.955 төгрөгийг төлүүлэхээр болсон байв. Эрүүгийн анхан шатны шүүхийн ийм хачирхалтай шийдвэрт тухайн үед олон хүн гайхан  алмайрч, зарим нь эсэргүүцлээ илэрхийлэн цахим ертөнцийг тэр чигт нь доргиож “Авлигач шүүгч нарыг үтэр түргэн зайлуул” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулгад хаягласан захиа занаа ч илгээж байсан билээ. Гэвч давж заалдах шатны шүүх нь эрүүгийн анхан шатны шүүүхийнхээ уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь шударга иргэдийг бүр их бухимдуулах болсон юм. З.Баянсэлэнгэ авгай харин энэ үеэр “Би ямарч гэм буруугүй. Хууль шүүхийнхэн намайг хэлсээл ялласан. Би Улсын Дээд шүүхэд гомдол гаргана” гэх зэргээр баахан юм яриад, өөрийгөө өндөг шиг өөгүй мэт харагдуулахыг оролдон хэвлэлүүдээр дүүрэн ярилцлага өгөөд  харайж явсан юм. 

Тэгвэл  Улсын Дээд шүүхээс саяхан сайд асан З.Баянсэлэнгэ, “Бэрэн групп” компанийн захирал Б.Мөнхтөр нарт холбогдох энэхүү хэргийг  хянаад “тэдэнд оногдуулах ялыг хэтэрхий хөнгөрүүлсэн нь хуулийн үндэслэлгүй” гэж үзэн эрүүгийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. Мөн тэдний энэ хэрэгт З.Баянсэлэнгийн гар хөл болж байсан, тус яамны мэргэжилтэн М.Болортуяа гэгчийг  гэмт хэргийн хамжигч хэмээн зохих хариуцлагыг оногдуулахаар хуулийн зүйл ангийг нь хүртэл зааж өгсөн байна. 

“Бэрэн гурпп” компанийн захирал Б.Мөнхтөр нь З.Баянсэлэнгэтэй үгсэж хуйвалдан улсын төсвийн мөнгөөр хэдэн орон сууцаа шахаж худалдсан бөгөөд энэ нь Барилга, хот байгуулалтын яамнаас тухайн үед тендер зарлахгүйгээр шууд наймаа хийхэд хүргэсэн байлаа. Мөн нөгөөтэйгүүр З.Баянсэлэнгийн хувьд Б.Мөнхтөрийн бариулсан орон сууцуудыг төсвийн хөрөнгөөр худалдаж авах нэрээр өөртөө бага гэлтгүй ашиг унагаж авах шуналдаа хөтлөгдсөн нь мэдээж юм.

Б.Мөнхтөр нь одоо бас Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр ял сонсох гээд муухай царайлаад сууж байна. Тэрбээр Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ийн захирал асан  А.Гантулга нарын зэрэг арваад хүнтэй хам хэрэгт  холбогдоод байгаа юм. А.Гантулга нь Хөгжлийн банкнаас тухайн үед орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” компани руу дур мэдэн шилжүүлээд, тэр мөнгөнөөс Б.Мөнхтөр нь Б.Чулуудайгийн нэр дээр байдаг “Гранд лайн” компанийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан нь залилан болон албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг болсон тул тэд цөмөөрөө шүүхэд дуудагдаад байна. Харин шүүх хурал нь удаа дараа хойшилсоор саяхан мөрдөн байцаалт руу хэрийг буцаажээ. Өөрөөр хэлбэл, “Бэрэн групп” компанийн эзэн Б.Мөнхтөр нь чанар муутай барьсан барилгуудаасаа З.Баянсэлэнгийг сайд байх үед түүнтэй хуйвалдан шахаж мөнгө завшиж байхдаа Э.Бат-Үүлийн ятгалга, нөлөөгөөр баахан мөнгө идэж, Туркийн компанийг хулхидан, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг унагаад, газраа чөлөөлж өгсөн баахан айлуудыг гудамжинд гаргасан Б.Чулуудайг хэл амнаас эвтэйхэн мултлахын тулд компанийг  нь тийнхүү төсвийн мөнгөөр худалдаж авсан байв. Тэгэхээр ийм увайгүй луйварт гаршсан Б.Мөнхтөртэй хоршиж бараг нэг тэрбум шахам төгрөг хусалцсан З.Баянсэлэнгэ болон түүний хамжигчид нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг юухан хээхнээр аргалж, хахуульдсаар байгаад хөнгөн ял сонссон нь одоо тодорхой болоод байгаа ажээ. Тиймээс тэд удахгүй хорих  ял шийтгэл эдэлж таарах юм байна. 

О.Баяр  

Шуурхай.мн 

“ОЧИР ТӨВ” -Д ГАРСАН ХЭРЭГ БА Д.ДАМБА-ОЧИР ГИШҮҮН
“ОЧИР ТӨВ” -Д ГАРСАН ХЭРЭГ БА Д.ДАМБА-ОЧИР ГИШҮҮН
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​