Ц.Нямдорж, Н.Энхболд гэх хоёр өвөөгийн ач нараа эрхлүүлж жаргах цаг болжээ


Ц.Нямдорж, Н.Энхболд хоёрыг нас нь ахисан учраас ач зээгээ эрхлүүлээд суу гэж байгаа юм биш л дээ. Дэлхийн хандлага, жишгийг анзаарахад энэ хоёр эрхмийн насныхан улстөрд тод кадр болчихсон гялалзаж явдаг. Түүх сөхвөл Маргарет Тетчер, Уинстон Черчилль байна.

Ц.Нямдорж, Н.Энхболдтой нас чацуутнууд гэвэл Жорж Буш, Ангела Меркель, Шинзо Абэ, Ху Жинтао, Билл Клинтон гээд жагсаавал нас явах хэрээр карьер нь чангардаг лидерүүдийн жишээ барагдахгүй. Гэтэл манай улстөрчид үүний эсрэг замаар алхчихдаг. Нас ахих хэрээр чангарах биш, буцаж алхаад хөгжилд тээг болоод суучихдаг гэмтэй. Хэтэрхий гөжүүд, намайг хэн л хэлэв гэх маягийн хэг ёг араншинтай, бусдыг сонсч чаддаггүй, өөрийгөө бүхний оргил гээд сэтгэчихсэн, орчноо мэдэрдэггүй, англи хэлгүй, шинэ цагийн өнгийг анзаарч чаддаггүй, анзаарахыг хүсдэг ч үгүй хуучин улстөрчид давамгайлах болсон нь нуугаад байх юмгүй, ил тодорхой үнэн. Наад захын тод жишээ нь Ц.Нямдорж, Н.Энхболд хоёр. Өөртөө зориулж өөрөө босгосон хуучин модон хашаанаасаа гарч чаддаггүй иймэрхүү улстөрчид шиг том тээг энэ улсад алга. Товчхондоо Ц.Нямдорж, Н.Энхболдтонгуудын хувьд яалт ч үгүй зайгаа тавьж өгөх цаг нь болчихож. Орчлонгийн жамыг дагаж үр ачаа эрхлүүлсэн шигээ жаргаж суувал ядаж л улсынхаа хөгжилд тээг болохгүй гэх том буян үйлдэх юм даа. Ийм үг хаяглахдаа тултал аргагүйдүүлсэн шалтгаан нь дээр нэр дурдсан хоёр сайд өөрсдөө. Батлах хамгаалах, хууль зүйн салбаруудыг хариуцдаг сайд нартай холбоотой хоёр том шалтгааныг онцолъё.

Саяхан цэл залуухан 19 настай хүү цэргийн алба хашиж яваад амиа алдлаа. Армид алба хашиж явсан хүү дарга нарынхаа дарамтаас болж амиа алдсан тухай яриа, шуугиан өнөө хэр тасраагүй байна. Камерын бичлэг, ар гэрийнхнийх нь өгсөн ярилцлагаас анзаарахад эрүүл саруул залуу амиа алдсан явдалд армийн дээд тушаалтнуудын дээрэнгүй авир нөлөөлсөн нь тов тодорхой харагддаг. Ер нь армид ийм гажуудал төдийгөөс өдий хүртэл амь бөхтэй оршсоор ирсэн л дээ. Дөнгөж саяхнаас үүссэн шинэ үзэгдэл хэтээсээ биш. Дээд тушаалтны дэглэлтээс болж хохирсон цэргүүдийн түүх ганц, хоёроор тогтохгүйг нийгэм даяараа мэднэ. Байдал ийм байхад Батлан хамгаалахын сайд “Уучлаарай” ч гэж дуугарсангүй өнөөг хүрнэ гэдэг хэтэрхий бүдүүлэг хэрэг. Хүүг амиа алдсаны дараахан сэтгүүлчид Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос хэргийн талаар байр суурийг нь сонирхоход “Зүүнбаян дахь ангид тийм хэрэг гарсан. Одоогийн байдлаар орон нутгийн цагдаа ажиллаж байна. Манайхаас ч ажлын хэсэг гарсан. Шалтгааныг нь тодорхойлж байгаа. Тодорхой болохоор нь мэдээлье” гэсэн үг унагаад өнгөрсөн. “Уучлаарай” гэж хэлэхээр хэрэг гарчихаад байхад өөрт нь хамаагүй мэт аяглана гэдэг салбар хариуцсан сайдын хувьд дэндүү тэнэг, тоомжиргүй хандлага. Н.Энхболд сайд тэр өдрөөс өнөөдрийг хүртэл 19 настай цэрэг залуугийн үхлийн талаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлсэнгүй. Хүүгийн ар гэр, өмгөөлөгч нь л ярилцлага өгч, хэргийн үнэн мөнийг тогтоохын төлөө яваа харагдах юм. Уг нь Батлан хамгаалахын сайд яг өдийд л цэрэг залуугийн үхлийн шалтгааныг цаг алдалгүй тодруулж, армийн шинэчлэл яриад суух учиртай. Ингэвэл мань эр нийгэмд салбарын сайд шиг харагдана.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг нийтлэлийнхээ эхэнд дурдсан нь мөн л тов тодорхой шалтгаантай. Гавьяат хуульч эмэгтэй төрд саатуулагдах үедээ амиа алдсан. Албаныхан амиа хорлосон гэж мэдэгдсэн бол ар гэрийнхэн нь гадны нөлөөтэй нас барсан гээд мэдээлчихлээ. Төрийн нэрийн өмнөөс ажилладаг хууль хяналтынханд баригдаж хоригдох хугацаандаа нас барсан учраас, төрийн нэрийн өмнөөс ажилладаг хууль хяналтынханд баригдах хугацаандаа тодорхой бус шалтгаанаар гадуур байцаагдсан гэх том шалтгаан байгаа учраас талийгаачийн үр хүүхэд ээжийнхээ амийг төрөөс, салбарын сайдаас нэхэх нь зүйн хэрэг. Хэсэг хуульч нэгдээд “Гавьяат хуульчийн үхэл салбарын сайдын ажлаа өгөх гарцаагүй шалтгаан” гэж мэдэгдсэн нь цаанаа ийм учиртай. Гэтэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Надад хариуцлага тооц гэж байгаа нь захиалгатай зүйл. Намайг ажлаа өг гэж байгаа нь огт өөр зорилготой. Өөр асуудал хурц хэлбэрээр илэрч гарч ирж дугуй эргэчих гээд байгаа учраас тэрнээс өрсч, далимдуулж яваа зүйлүүд бий” гэж хариулж суугаа харагдсан. Эрхэм сайд эр сүүлийн үед нэг сайхан тайлбартай болчихсон. Өөрийг нь буруутгасан ямар нэг зүйл яригдахад л 49 хувиас болоод намайг тэгж байна гэсэн тайлбар хэлээд гүрийдэг болоод удаж байна. Сая ч гэсэн тэгж ярина лээ. Эрдэнэтийн 49 хувь үнэхээр асуудалтай бол Ц.Нямдорж сайд байсан байгаагүй шийдэгдээд явна. Хууль, шүүхтэй, ардчилсан засаглалтай улсад ганц хүн сайд байсан байгаагүй ялгаагүй. Бүх зүйл хуулийн дор өрнөдөг нь жам. Түүнээс биш Ц.Нямдорж гэдэг хүн сайдаар ажиллахаар л хууль номоороо аж төрдөг гэсэн ойлголт байхгүй. Хууль зүй дотоод хэргийн сайдад сүүлийн үед их тод илрэх болсон хандлага ерөөсөө л өөрийгөө хэт өргөмжлөх үзэлтэй нь холбоотой. Би бол хууль, хууль бол би гэсэн хэтэрхий вакумжсан хандлага нь мань эрийг тэгж хандаж, ярихад хүргээд байгаа нь тэгтлээ бодож, толгойгоо гашилгаж олох гаргалгаа биш л дээ.

Уг нь манайд ямар нэг салбарт анхаарал татахаар ноцтой асуудал үүсэхэд сайд нь суудлаасаа огцордог, уучлал гуйдаг жишиг тогтож байсан юм. Сүүлд гэхэд ЖДҮ-ээс болж хөдөө аж ахуйн салбарын сайд уучлал гуйгаад ажлаасаа огцорсон. Гэтэл Ц.Нямдорж, Н.Энхболд хоёр тэр жишиг, соёлыг тасалчихлаа. Иймэрхүү хуучирсан үзэл хандлагатай, өөрийгөө ертөнцийн төвд тавьчихаад суудлаасаа хөдөлж өгдөггүй ахимаг улстөрчдийн балаг эцэстээ намаа хорлоод дуусдаг. Салбарт нь нотой, ноцтой асуудал үүссэн бол суудлаа өгдөг жишиг манайх шиг шинэ тутам хөгжиж байгаа ардчилсан улсад онцгой хэрэгтэй соёл. Хуучинсаг үзлээсээ салж чаддаггүй хэсэг бүлэг ахимаг насны улстөрчдийн балгаар баларч болохгүй соёл. Энэ соёлыг тасалж болохгүй гэсэн үгийг хоёр сайдад даймаар байна. Дөнгөж тогтож эхэлж буй соёлыг таслахгүйн төлөө, энэ улсыг зөв замаар хөгжихөд нь саад болохгүйн тулд өргөдлөө өгөх шаардлага та хоёрын өмнө ирчихлээ. Улс орны эрх ашиг гэж томоор харж чаддаггүй юмаа гэхэд өөрсдийг чинь өдий дайны өндөрлөгт хүргэхэд гүүр болсон намаа бодоод огцрох өргөдлөө өгмөөр байна.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх бурууд хатуу ажиллана гээд мэдэгдчихсэн. Үнэхээр бурууд хатуу удирдагч гэж харагдмаар байвал Ц.Нямдорж, Н.Энхболд хоёрыг огцруулчих хэрэгтэй. Тэгвэл Ерөнхий сайдыг олон нийт хэлсэндээ хүрдэг удирдагч гэж харна. Сонгуулийн өмнө намынхаа, өөрийнхөө рейтингийг өсгөх аятай шалтаг мөнөөсөө мөн. Өөрийгөө ертөнцийн төв гэж бодоод урагшилж өгдөггүй үеэ өнгөрөөсөн иймэрхүү улстөрчдөөс салж байж л МАН зөв, гоё харагдана. Ц.Нямдорж, Н.Энхболд хоёр намынхаа буянд бүх насаараа дарга явсан улс. Намтрыг нь сөхөж харъя. Ц.Нямдорж гэхэд л сургууль төгсч ирээд л Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга хийсэн. За тэгээд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч, Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл УИХын гишүүнээр ажиллаж байна. Хууль зүйн салбарын сайдаар тав дахь удаагаа ажиллаж байгаа. Дахиад хэлэхэд мань эрийн өндөр албанд ажиллах гишгүүр нь МАН байсан. Н.Энхболд ч ялгаагүй намынхаа ачаар өндөр суудал дамжсаар ирсэн улстөрчдийн нэг. Их сургуулиа төгсөөд л яамнаас ажлаа эхэлсэн намтартай эрхэм. Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч, Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Улсын хэвлэлийн комбинатын орлогч дарга, Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга гэж ирээд жагсаавал өндөр суудлаас буусан удаагүй. 2000 оноос хойш УИХ-ын гишүүний суудалд тухалсан. Ингээд харахаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд МАНын малгай дор амжилттай ажилласан он жилүүдээ бодоод ч болтугай хариуцлагаа хүлээх ёстой дарга нарын нэг.

Эцэст нь онцлоход Ц.Нямдорж, Н.Энхболд хоёрын зөөлөн суудалд тухалсан он жилүүдийн төгсгөл ирж байна. Хамгийн том нотолгоо нь сүүлд болсон хоёр явдал. 19хөн настай залуу армид алба хааж яваад зуурдаар амиа алдлаа. Гавьяат хуульч төрийн нэрийн өмнөөс ажилладаг байгууллагад хоригдох явцдаа учир битүүлгээр орчлонгоос буцлаа. Ийм ил тод илэрхий асуудлуудад хариуцлага хүлээхгүй гүрийж суугаа нь улс төрд баяртай гэж хэлэх хангалттай шалтгаан. Одоо энэ хоёр улстөрчийн хувьд юун улс төр, юун эрх мэдлийн тайз, юун УИХын гишүүн, юун салбарын сайд болчихлоо. Дахиад хэлье. Улс орны эрх ашиг гэж том харж улстөрчийн эр зориг гаргаж чаддаггүй юм аа гэхэд өдий өндөрлөгт залрахад чинь дэм тус болсон намынхаа ач буяныг санаад сайдаас огцрох өргөдлөө өг гэмээр байна. Тэгвэл ядаж л нам чинь ирэх сонгуульд амь тавихгүй өрсөлдөх боломжтой болно.

 
  •  

Энэ мэдээ таалагдаж байвал:



  • АЖИЛ · [202.9.45.159] · 2019/04/06

    НЯМДОРЖ САЙД ЭХЛҮҮЛСЭН АЖЛЫНХАА ЭЦСИЙГ ҮЗНЭ ГЭЖ АМАЛСАН МОНГОЛЧУУД БИД Ч ЭНЭ ТОМ ХУЛГАЙ ЛУЙВАРЫГ НЭГ ТИЙШ НЬ БОЛГОНО ГЭЖ САЙДДАА ИТГЭЖ БАЙГАА ИХ ЗОРИГТОЙ АЖИЛЛАЖ БАЙГАА МОНГОЛЧУУД БИД БҮГД ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ


  • Бат · [202.9.43.90] · 2019/03/16

    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй


  • yaridag shigee bol !!!! · [124.126.3.26] · 2019/03/15

    Nyamdorj ooroo ooriigoo todorhoildogoor bol ayaaj ch bodson onoodor mongoliin huuliin salbariin ner hund ingetlee shaldaa buuhgui bizdee !!! Huugchid avilgad avtahgui bizdee


  • Зочин · [124.126.3.26] · 2019/03/15

    Er ni mongoliin huuliin baiguulalguudiin ner hund odoo yamar baigaa bilee dee. Ene salbariin saidaar 5 udaa hashsan neg hoer jiliin asuudal bish buhel buten salbariig 20 garui jil edgeer baiguullagiin bodlogiig barij tolgoilohdoo iim ner huntei bolgoson baina daa.Nyamdorjiin ajil amidarliin suuliin 20 garui jiliin amijilt,ololtiig hamtad ni holboj uzehees oor garts baihgui ee.Onoodor ene salbart ololt geheesee iluu baraan tal ni denduu bolchihloo.Ingeed bodohoor daviin omno Nyamka-g buulgah hangalttai nohtsol baina. Enhboldiin huvid Nyamdorjoosoo arai oor yum.


  • zochin · [150.129.141.139] · 2019/03/15

    гомо мөнхөө ахийн боов нь ажиллладгүй гэж үнэн үү яагаад ийм гажиг үйлдлүүд хийгээд байдгийн гэсэн чинь харин боов нь ажиллагаагүй гэж байна шдэ тэгээд бухимдахдаа хөөрхйи амьтан


  • gerel · [38.142.20.18] · 2019/03/15

    ene 2 zaluu bn .


  • Зочин · [59.153.87.195] · 2019/03/14

    Солиорвоо монголын улс төрийг Нямдоржгүйгээр төсөөлөөд үзээрэй.


  • Зочин · [66.181.182.35] · 2019/03/14

    Энхболдоор рийрэг хийж Нямдоржийг холдуулах санаагаа гаргажээ.Нэг жилийн дараа 2020 онд энэ хүн явнаа.Наана нь улсын хөрөнгө цусалсан олон этгээд нөгөө гэртээ харина.үүнээс айгаад боож үхэх ихдээд боорлоэ байгааг мэдэж байна.


  • улс төрчид · [103.212.118.63] · 2019/03/14

    энэ 2-ыг одоо тэтгэвэрт нь гаргавал таарна, Их хуралд маш олон бөөрөнхий, будлиантай юм ярьдаг олон жил төрөөс хооллосон нөхдүүд байнаа бас....


  • Зочин · [119.40.98.10] · 2019/03/14

    МӨН Ч ОЛОН ЖИЛ САЙД ХИЙЖ СААД БОЛЖ БАЙНА ДАА...ХАЙРИН ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙН ЦАГ ХУГАЦАА...ХҮСЭЭД ХҮСЭЭД БИДЭНД ОЛДОХГҮЙ ҮНЭ ЦЭНЭ...ХАРАМСАЖ БАЙНА...


  • Зочин · [182.160.40.6] · 2019/03/14

    батүүл элбэгдорж халзан эрдэнэбат эрдэнэ энхсайхан нарч эхлээд ялаа дуусгчихаад 20 жилийн дараа эрүү өвдгөө нийлүүлээд өвгөнөө хийх хэрэгтэй болж дээ


  • зочин · [64.119.20.65] · 2019/03/14

    Нямдорж гуай төрд хэрэгтэй хүн эхлэсэн ажлаа дуусгах хэрэгтэй төрийг зөв гольдролд оруулах ёстой.Дэргэдээ байгаа 2 нүүртнүүдээ намын эрх ашиг гэхгүйгээр хулгайчидтай тэмцэх ёстой шүү олон олон монголчууд таньд итгэж байгаа.Наад 5 залуу,ерөнхий сайддаа түшигболоорой.


  • naagi · [122.201.23.84] · 2019/03/14

    Нямдорж Монголын түүхэнд хууль зүйн сайдаар хамгийн олон удаа ажилласан хүн. Одоо улс төрийн карьераа дуусгах нь зөв байхоо. Мэтгэлгээний хувьд ч их хоцрогдож, тэнэг эргүү юм ярих нь их болсон байна лээ


  • зочин · [202.179.25.241] · 2019/03/14

    няакагаар яах вэ төрийн хутгуур ямар нь мэдэгдэхгүй галзуу хүн шиг юм яриад зөнөжээ одоо улс төрөөс холдох цаг нь аргагүй болжээ мөрөөрөө суухгүй хор найруулаад төрд гай их болох юм одоо амар амар тэтгэвэртээ гар Н ЭНХБОЛД бол бүр зайл ямар ч хэрэггүй зүгээр суухгүй бас албан тушаалын дон тусчихсан ичмээр юм


  • иргэн · [202.9.42.136] · 2019/03/14

    Одоо л ёстой жинхэнэ ажиллаж буруутай хууль завшдаг хулгай хийдэг хүн алдаг нөхдийг илчилж шангий нь хуртээх хэрэгтэй.


  • Зочин · [202.9.42.136] · 2019/03/14

    Одоо л ёстой жинхэнэ ажиллаж буруутай хууль завшдаг хулгай хийдэг хүн алдаг нөхдийг илчилж шангий нь хуртээх хэрэгтэй.


  • Зочин · [202.126.89.233] · 2019/03/13

    Nyamdorjiig harluulah geed chadahgui ee. Unen yaldag jamtai. Terbishdagva gej adgiin novshiig toroos baitugai mongoloos zailuulah heregtei


  • иргэн · [202.179.26.223] · 2019/03/13

    Одоо Нямдорж гуай яг хэрэгтэй цаг үе. Зайлуулах гээд байгаа хүмүүс чинь жинхэнэ хэргийн эзэн хэнгэргийн дохиурууд шүү. Харин цаг алдахгүй шуурхай ажиллаасай.


  • Иргэн · [64.119.25.204] · 2019/03/13

    2020 оны сонгуулиар тэтгэвриын насагд хүрсэн нэг ч хүнийгнэр дэвшүүлж болохгүй шүү


  • nyamdorj · [77.136.87.211] · 2019/03/13

    24 on hvrtel bairnii munguuu oloh bolomj olgochih . zuragtgvi bairvi hetsvv bn shvv .lalaruudaa . hahaha


  • зочин · [203.91.118.247] · 2019/03/13

    Нямдорж л Зоригийн аллагын хэрэг, Эрдэнэтийн 49 хувь , бусад том хэргүүдийг шийдвэрлэж чадна,,, Тэгээд ч луйварчид айгаад ийм захиалгат зүйл бичүүлж байгаа юм,,, Луйварчдад гишгэх газар хомс болж байна даа, уул нь


  • zochin · [202.179.26.34] · 2019/03/13

    toriin chutguur Nymdorj odoo ,zail. N.Enchbold alban tuschaald ich durtai bylduuch gar bas zail


  • zochin · [43.242.242.165] · 2019/03/13

    yaah geed zailuulah geed baigaa yum bol.Ajlaa hiij chadj l baival 70 hurtel ajillasan ch hunii erh.


  • зочин · [103.212.118.80] · 2019/03/13

    Нямдорж байж энэ их ноцтой асуудлуудийг шийдэлцэх хэрэгтэй харин тэр ЖДҮ ийн хэрэгтэнүүдийг үнэн зөвөөр нь шийтгэх хэрэгтэй шүүү


  • зочин · [103.57.95.79] · 2019/03/12

    Нямдорж гэж худалч зайлаач. Эрдэнэтээс баяжсан биздээ. Нөгөө Алтангаас авсан түрээс төлдөггүй байраа зараад эрдэнэтийн 51 хувийн өрийг төлөөч


  • Иргэн · [202.179.3.18] · 2019/03/12

    Чи Нямдорж гуайн дэргэд хэн ч биш, мөнгөөр захиалгаар ийм юм бичдэгээ боль.Яг үнэндээ Нямка шиг зоригтой дуугарчихдаг хүүхэд одоогоор алга,сүүлийн үеийн болоод байгаа үйл явдлууд мафийнханыг, луйварчдыг тэвдүүлж зарим нь сур дээс бариад мод руу явж байх шиг. Өдрийн сонин эд нарыг өмгөөлөхөө одоо боль


  • Иргэн · [133.28.195.215] · 2019/03/12

    Өдрийн сонины эрхлэгчээс асуумаар санагдчихлаа. Худал, хов жив , хүн гүжирдэж гүтгэсэн нийтлэлийнхээ төлөө ажилаа өгч чадах уу, чи сэтгүүлчидийнхээ хийсэн алдаатай үйлдэл болгоныг хариуцаж хамгаалах уу. Амны зоргоор энүүхэн эндээ л зөвхөн өөрийнхөө ашиг орлогоо нэмэгдүүлэх гэж ард иргэдэд яаж ч нөлөөлж болох мэдээлэл хийдгээ боливол яасын.


  • Иргэн · [203.91.119.94] · 2019/03/12

    М.Энхболд дарга бол Оюунэрдэнэтэнгүүдийн яриад байгаа шиг хүн бишээ?! МАН-ыг ялуулсан, Асгатын ордыг өгөөгүй, сонгуулийн өмнө МАН-ын дарга байхдаа Эрдэнэтийн 49%-ийг анх дэлгэсэн, бас Эрдэнэтийн 49%-ийг төрд авах нь зөв гэдэг шийдвэрийг гаргаж чадсан, Монгол улсыг ШХН-т элсүүлэхээс болгоомжилсон, МИАТ-ын болон бусад томоохон АА-н нэгжийн хувьчлалыг түдгэлзүүлсэн төрийн хүний нуруу жудаг гаргаж чаддаг гээд олон гавъяа түүнд бий?! Энэ төрд түүн шиг мэрэгжсэн туршлагажсан тулх жудагтай улс төрч байхгүй ээ?! Түүнийг яаж ч балчиг шавартай хутгах гээд нэмэргүй?! Ёстой булавч бултайж дараьч даравч дардайх нь дамжиггүй ээ?!


  • Зочин · [183.81.171.2] · 2019/03/12

    Нямдорж шиг хүн байх ёстой зоригтой дугардаг ш дээ түүн шиг ярьдаг хүн байдгиймуу төрд хэрэгтэй хүн шүү монголчуудаа


  • Бат · [202.9.43.162] · 2019/03/12

    Энэ хүмүүсийг бид нар та нар л гаргаад байгаа биздээ эсвэл оросууд хятадууд сонгоод байна уу


  • Энх · [59.153.115.190] · 2019/03/11

    Нямдорж үхэж байж л төрөөс сална. МАН -ынхан зуудаг нохой шиг ганц хэрүүлчээсээ айгаад зайлуулж чадахгүй. Н.Энхболд шиг улс төр ч төрб байхад болно л доо. Тэр бол улс төрчийнхөө хөргийг өөрийнхөө хийгүй, элдэв сонирхолгүй, мэнгэт шиг новшийн баг өмсөж тоглодоггүй хүн шүү дээ. Төрийн хүн Энхболд шиг л байх ёстой.


  • зочин · [103.229.122.169] · 2019/03/11

    эд нарыг заилуулаад улаан луйварчидаа шургуулах санаа байна уу тиим юм байдаггүй юм баньд минь


  • Зочин · [202.9.44.173] · 2019/03/11

    Нямдорж сайд одоо дөнгөж 60 гарч байна. Эрдэнэтийн 49 хувийг шийдэж байж ...... өвөө болоорой


  • иргэн · [103.26.195.131] · 2019/03/11

    Улайдаггүй урвагч Улаан, Тэрбишдагва мэтийн хөгшин төгцөгүүд мөн зайлаасай.


  • иргэн · [66.181.185.77] · 2019/03/11

    Энэ нөхдүүдийг зайлуул Оронд нь Учрал нямбаатар нарыг суулга