fbpx "Эрдэнэт" үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон хоёр түүхийн нэг үнэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
10 минут 35 секунд

“Эрдэнэт“ үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон хоёр түүхийн нэг үнэн

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд өгсөн зөвлөмжийн дагуу “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоох замаар тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс” корпорацын нөлөөн доор мөнгө угаалт хийгдсэн эсэхийг нягтлан шалгах ажиллагаа ирэх зургаан сарын хугацаанд үргэлжлэх нь нэгэнт тодорхой боллоо.

Үүний эхлэл болгож, тус үйлдвэрийн найман албан тушаалтанг ажлаас нь чөлөөлж, есөн өрөөг хэн ч орох, гарах эрхгүйгээр битүүмжилж, онцгой дэглэм гэгчийг тогтоосноо зарласан нь улс төрийг ч, бизнес эрхлэгчдийг ч цочролд оруулах нь тэр ээ.

Гэхдээ энэхүү цочмог халуун мэдээлэл олон нийтэд түгж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг тус үйлдвэрийн дарга нарын өрөөнд лац зүүж явахтай зэрэгцэн Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” корпорацын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин болон тэдний ард нууц ноёнтны үүрэг гүйцэтгэж, өнөөдрийн яригдаж буй мэдээллээр бол Монголын бүхий л баялгийг нөлөө бүхий улстөрчдийн дэмжлэгээр өөрийн болгосон гэгдэж буй Д.Эрдэнэбилэг нарыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн нэг өдрийн дараа суллаж байх жишээний.

Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалын эрх мэдэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн албан тасалгаанд хүчийг олсон ч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгчийн алхан доор хүчгүйдэж орхисон нь энэ. Гэхдээ хэрэг явдал үүгээр дуусахгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авахын тулд “Ростех”-рүү шилжүүлсэн “Монголын зэс” корпорацын 400 сая ам.долларын эх үүсвэрийг нягтлан шалгах, Монголын Засгийн газар энэхүү 49 хувийг худалдаж авах боломжоо яагаад ашиглаагүй вэ гэх зэрэг асуултууд ч үргэлжилж таараа.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” дээр тогтоосон онцгой дэглэм нь анхны тохиолдол биш бөгөөд яг өнөөдрийнх шиг дуулиан шуугиан, үл ойлголцол, эрх мэдлийн монопольчлолыг халах зорилготой тэмцэл 1998 онд мөн л онц байдал нэрээр өрнөж байсан түүхтэй. Тэр дундаа, Оросын төрийн мэдэлд байсан 49 хувийг хувийн хэвшлийн “Зарубежцветмет” нэгдэлд шилжүүлсэн 1994 оны тус улсын Засгийн газрын шийдвэрийг Монголын Засгийн газар эцэслэн дэмжээгүй байдаг түүхтэй.

Иймд өнөөдрийн өрнөж буй үйл явдлын тайллыг зөвхөн өнөөдрөөс, магадгүй маргаашаас хайх бус өнгөрсөн цаг ху гацаанаас буюу 1998 онд “Эрдэнэт үйлдвэр”-т зарласан онц байдлаас эрэхэд гэмгүй болов уу. Үүний тулд сонин, сонин, бас дахин сонин унших хэрэгтэй. Мэдээж тухайн үеийн өдөр тутмын сонинуудыг шүү.

ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАСАН АНХДАГЧ ТҮҮХ ХИЙГЭЭД ШАЛТГААН

Юун түрүүнд, 1996-2000 оны “Ардчилсан холбоо эвсэл”-ийн төр барьсан дөрвөн жилийн тэмдэглэлээс 1998 оны наймдугаар сарын 8 буюу гурван найм давхацсан энэ өдөр түүхэнд тодоор бичигдсэн байх жишээний. Учир нь, энэ өдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагва, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нар Засгийн газрын хуралдаанаас гарсан Ш.Отгонбилэг агсныг ерөнхий захирлын ажлаас нь түдгэлзүүлж, Д.Дорлигжавыг үүрэг гүйцэтгэгчээр томилохоор ирсэн ч тус үйлдвэрийн удирдлагууд өмнөх өдөр нь зугтсан хэмээн хэвлэлийн хуудаснаа тэмдэглэн үлдээсэн байдаг.

Иймд нөхцөл байдлыг хяналтад авах үүднээс хоёр хоногийн дараа Засгийн газрын хуралдаанаас тус үйлдвэрт онц байдал тогтоох шийдвэр гаргасан байдаг. Уг тогтоолын агуулга нь “Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын хариуцлагагүй буруутай үйл ажиллагаанаас үйлдвэрийн захиргаа, санхүүгийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, улсын төсөвт төлөх ёстой төлбөрийг төлөх чадваргүй болсон, ноогдол ашиг төлөөгүй, үйлдвэрт хэрэглэсэн цахилгааныхаа үнийг төлөөгүйн улмаас эрчим хүчний системийн хэвийн үйл ажиллагаа доголдож, ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч нь Засгийн газрын гаргасан шийдвэрийг эсэргүүцэн ажлаа хүлээлгэн өгөхгүй алга болсон зэргийг үндэслэн 1998 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосугай” хэмээжээ.

Гэсэн ч асуудал улам бүр даамжирч, наймдугаар сарын 12-ны өдрийн 14 цагт дахин Төрийн өмчийн хорооны дарга асан З.Энхболд тэргүүтэй онцгой дэглэмийг хэрэгжүүлэх комиссын гишүүд үйлдвэрийн захиргааны байран очиход уг хуралд суух ёстой аймгийн захиргаа болон прокурорын байгууллагын төлөөлөл ирээгүй тул Төрийн өмчийн хорооны Улсын үйлдвэрүүдийн газрын дарга асан Д.Одхүү Засгийн газрын тогтоолыг уншиж танилцуулан 14 цаг 30 минутад уг үйлдвэрийн захиргааны зарим өрөөг албадан онгойлгох болсноо хэвлэл, мэдээллийнхэнд танилцуулж, гинжээр холбон цоожилсон захиргааны өрөөний хаалгуудыг эвдэн онгойлгосон түүхтэй.

Үүнээс гурван сарын дараа буюу 1998 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр “Хамтарсан үйлдвэрийн Зөвлөл тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон нөхцөл байдлыг арилгаж чадахуйц хариуцлагатай шийдвэр гаргасан тул онцгой дэглэмийг цуцлав” гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан байдаг. Тэгэхээр эндээс харахад “Эрдэнэт үйлдвэр”-т тогтоосон энэ удаагийн онц байдал анхны тохиолдол биш бөгөөд тухайн цаг үед эрх мэдлийн хаанчлалыг халахыг тулд зарлаж байсан бол энэ удаад “Монголын зэс” корпорацын хөрөнгийн эх үүсвэрийг нягтлах, мөнгө угаалт явагдсан эсэхийг нягтлах гэдгээрээ л өөр бололтой юм.

Дараагийн нэг зорилго ижил сэдэв нь ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг зарж борлуулах тухай асуудалд Монголын тал хэзээд үг хэлэх, байр сууриа илэрхийлэх эрхтэй байсныг нотлох өнгөрсөн үеийн түүх.

Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛСАН ҮНЭН

Өнөөдөр Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг “Ростех” компанийн мэдэлд байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг зарах гэж буй мэдээллийг УИХ-аар хэлэлцүүлсэнгүй, гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд төрийн мэдэлд авах боломжийг ашигласангүй гэдгээр буруутгах болсон.

Харин “Монголын зэс” корпорац болоод Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зүгээс өгч буй “Зах зээлийн зарчмаа дагасан. Боломжоо ашигласан” гэдэг үгний өмнөөс өгч болох тодорхой жишээ буюу жишиг бол Ж.Наранцацралтын Засгийн газар огцорсон түүх.

Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт 1994 онд “Зарубежцветмет” нэгдэлд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг шилжүүлсэн ОХУ-ын Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, ОХУ-ын Засгийн газрын нэгдүгээр орлогч Ю.Д.Маслюковт явуулсан ил захидал бичсэн гэдгээр буруутгагдаж, 1999 оны долоодугаар сарын 23-ны өдөр огцорсон. Нэг ёсны хоёр орны дунд хийгдсэн гэрээ ёсоор “Хоёр талын аль нэг нь өөрсдийн эзэмшлийн хувиа зарах бол гэрээний дагуу Монголын талаас, эсвэл Оросын талаас асуух ёстой”гэсэн заалт “Зарубежцветмет” нэгдэлд шилжүүлэх үед зөрчигдсөн тулд 1994 оноос хойш Монголын Засгийн газар уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байсан гэсэн үг.

Гэтэл үүнийх нь эсрэг байр суурийг буюу ОХУ-ын талын хувиа зарах шийдвэрийг Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт зөвшөөрч, захидал илгээснээрээ буруудаж, Засгийн газар нь огцорсоннь энэ. Тэгвэл энэ жишиг Ч.Сайханбилэгийн Засгийн газарт үйлчилсэн үү гэдэгт асуудал байна аа гэсэн үг.

Үүнтэй хамт УИХ-ын гишүүн хийгээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн хэвлэлд өгсөн тайлбарыг нь холбож, үзэхэд бас гэмгүй. Тухайлбал, ““Монголиан коппер корпорейшн” 49 хувийг авахдаа 400 сая 270 мянган ам.долларын эх үүсвэрийг бүрдүүлсэн. Үүнийг дөрвөн эх үүсвэрээс бүрдүүлсэн гэж үзэж болохоор байна гэж тодотгосон юм байна. Тэр нь Засгийн газар, Монголбанк, Хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банкны барьцаагүй зээл.

Тодорхой нэр бүхий компаниудаар дамжуулан “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан гэх 400 сая 270 мянган ам.долларын 72.4 хувь нь төрөөс, 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гарсаннь тогтоогдсон” гэдэг тайлбар. Тэгэхээр дахин харьцуулахад 1998 онд нэг хүний ард төвлөрсөн улстөрчдийн монополь эрх мэдлийг халах зорилгоор “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал зарласан бол энэ удаад гарал үүсэл нь тодорхойгүй болж эхэлсэн “Монголын зэс” корпорац ямар замаар санхүүжилт босгож, 49 хувь дээр эзэн суув аа гэдгийг тогтоохын тулд онц байдал зарласан байж болох юм.

Мөн Ж.Наранцацралт агсны Засгийн газрын огцрох шалтгаан болсон ОХУ-ын мэдэлд байсан 49 хувиас Монголын төр яагаад татгалзсан гэдгийг тодруулах хэрэгцээ үүссэн гэсэн үг. Нэг ёсны давхар, давхар асуулт. Гэхдээ хариулт нь хэзээ тодорхой болох нь бас ойлгомжгүй. “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон хоёр түүхийн үнэн нэг байж чадвал шүү дээ.

	 Паушокын гараас Алтандорнод Монгол ХХК-ийг авсан түүх...
Паушокын гараас Алтандорнод Монгол ХХК-ийг авсан түүх...
 
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Хакүхогийн дэвжээг хааж, бөхчүүдийг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүллээ

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Криптовалютын бизнесмэн Сэм Бэнкман-Фрид санхүүгийн луйврын хэргээр 25 жилийн хорих ял сонслоо

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

Эртний Хятадын нутаг дэвсгэрийг захирч байсан хаан Сяньби гаралтай байсныг генетикийн судалгаагаар тогтоожээ

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Путин: Орос улс НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй, гэхдээ F-16 онгоцтой баазууд руу нь довтолно

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Шувуу ажиллагааны хүрээнд Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Серби улсаас авчирчээ

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Газар, лицензийн “наймаа”-ны сонсголд бэлдэх ажлын хэсгүүд хуралдахгүй УИХ-ын дарга ууртай байна

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Протокол: Төрийн өмчит компани байгуулахгүй гэж хуульчлах нь Үндсэн хуулийн зөрчил болох уу

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​