Өнгөрсөн Баасан гаригийн орой KBS телевизийн “Хайрыг үүрээд” нэвтрүүлгийн зочноор жүжигчин Ан Жэ Мун оролцжээ. Түүнийг бид “Зоригт эрийн түүх” цуврал драмын Ким Ду Ханы дүрээр нь илүү сайн танина.
Тэрээр уг нэвтрүүлэгт өөрийн амьдралын тухай дэлгэрэнгүй ярьжээ. Гэр бүлийнхэн нь Өмнөд Солонгосын эдийн засгийн хямралын үеэр өртэй болсноор гялгар уутан хүлэмжинд амьдарч ерөнхий боловсролын сургуулиа төгссөн зэрэг хатуу бэрх зам туулснаа дурссан байна.
Түүнийг алдрын оргилд хүрэхэд “Зоригт эрийн түүх” киноны Ким Ду Ханы залуу насны дүр амжилт авчирчээ. Олон оронд гарсан уг киноныхаа үр дүнд, Монгол Улсад зохиогдсон “Солонгосын соёлын өдрүүд” арга хэмжээнд уригдан оролцсон байна.
Түүнд хамгийн их сэтгэгдэл түрүүлсэн нь Монгол Улсад айлчлахад “Зоригт эрийн түүх” кино гарч байсан бөгөөд хүн бүр түүнийг таньж байсан явдал аж. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч 330 м2 орчим 5 корпус хаус бэлэглэсэн хэмээн ярьжээ. Тэрээр “Аяллаар явахад сайхан болов уу гэж бодтол шороон замаар 3 цаг явдаг жижиг газар л байсан” хэмээн инээмсэглэн хэлсэн байна.
WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан