Нийгэм / 2017/12/21 / 27

Дундговийг хувьчилсан бизнесмэн



Говь тал нутгийнхан уужим сэтгэлтэй, аливаа зүйлд хүлээцтэй ханддаг гэдэг нь туйлын үнэн бололтой. Монгол Улс байтугай Дундговь аймагт ч нэмэргүй Б.Наранхүүг дахин дахин УИХ-д сонгож явуулаад байгаагийн цаана ямар учир байна вэ гэж асуух хүн олон бий. Цагаатгаж бодвол дундговьчууд нутгийнхаа нэг бизнесмэн залууд улстөрийн боловсрол олгох гээд сонгосон байх нь. Гэтэл өнөөх нь хичээлээ байнга тасалдаг, эрдэм номд тааруу учраас дөрвөн жил болчихоод юу ч сураагүй тавьж бууж л дээ. Өнөөх “хээрийн галуу нисэн үл хүрэх газарт эрдэм сурахаар” явсан нөхөр нь хичээл хийхээсээ илүү наймаа панз эргүүлж, амьдрал ахуйгаа өөд нь татаж яваад очсон бололтой. Үүнийг социализмын үед гадаадад улсын зардлаар суралцах нэрийн дор наймаа панз эргүүлж байсан нөхөдтэй зүйрлэж болох юм. Л.Гүндалайгаас эхлээд олон бий шүү дээ. Үнэн хэрэгтээ Б.Наранхүү нь дундговьчуудын итгэл сэтгэлээр парламентад сууж байгаа гэхээр тэдний “зардал”-аар сурч байна гэсэн үг биз дээ. Гэтэл эрдэм сурахаар явсан нөхөр нь даанч юу ч сурахгүй байгаа нь харамсалтай.

Тэгэхээр нь уужим сэтгэлтэй ардууд улираахаас өөр аргагүй хэмээн дундаа ярилцаж байгаад 2016 онд ахиад л дөрөөнд нь сүү дусаан мордуулчихаж. Социализмын үед дунд сургуулийн хүүхдүүдийг улираадаг байсан даа. Энэ үед зарим нэгэн Б.Наранхүү шиг гарууд долоо, наймдугаар ангийн ширээний ард өтөлж, энэ ширээний араас цэрэгт мордсон нь цөөнгүй бий. Тэр ч бүү хэл долоон удаа улираад “Долоон жилийн догь” хэмээх хоч авсан хүн ч говь нутагт бий. Ийм хүүхдүүдээс сүүлдээ залхаад өөрт тохирох ажлыг нь оноогоод явуулдаг байсан нийгэм дөнгөж өчигдөр оршин тогтнож байв. Тэдний хувьд барилгын туслах ажилчин, нэгдлийн конторт галч, зарлага, туслах төлчин гэх мэтийг л хийнэ. Нэлээд чамбай нэгд нь цөөвтөрхөн тоо толгойтой богийн суурь даатгаж өгнө. Б.Наранхүү ч өөрөө ийм нийгэмд төрж өсч, сурч хөдөлмөрлөж зах зухыг нь дайрсан хүн учраас сайн мэдэж буй.

Дундговьчууд ийм л нэг сурдаггүй нөхрийг ахиад л улираагаад явуулчихсан байдлаас харвал социализмын үеийн арга барилаар Б.Наранхүүг хүмүүжүүлж байгаа бололтой. Тэр ард түмэнд нутгийнхаа залууг сурна, эрдэм номтой болно гэсэн горьдлого байсаар байгаагийн нэгэн жишээ энэ байх. Одоо бол “Долоон жилийн догь” гэдэг шиг “Найман жилийн хайран найдвар” л болж үлдэхээс өөр ямар ч гарц харагдахгүй байна. Юу ч сурахгүй, юу ч бүтээхгүй нь ойлгомжтой нөхрийн “зардал”-ыг дахин дахин дааж “сургууль”-д явуулаад байгаагийн цаана орчин үеийн гэмээр өөр шалтгаан байна гэнэ шүү.

Өнөөх ном сурдаггүй этгээд чинь хөлгүй баян нөхөр гэнэ. Нэг нүүрэндээ үстэй адгуусыг шууд л 60 сая төгрөгөөр авчихдаг, түүндээ зориулаад ийм хэмжээний мөнгөөр хөшөө босгочихдог гэнэ. Дундговь аймгийн Өлзийт сумын ой болоход 750 өрхийн тоогоор тус бүр мотоцикль тараагаад өгчих бол наад захын асуудал гэнэ. Аймгийн ойн баяр болоход түрүүлсэн морь, бөхөд “Ланд-200” маркийн автомашин өгчихдөг хүнийг баян гэхгүй өөр юу гэх юм. Ном сурахгүй байж дэмий зүйлийг гаргууд суралцдаг бололтой. Улаанбаатарчуудын ундны усны сан газарт “Дүнжингарав” хэмээх худалдааны төв байгуулчихсан. Мэргэжлийн багийнхан, бусад хүмүүс энд үйлчилгээний газар байж болохгүй хэмээн тас хорьсон. Дарга цэрэггүй яваад яаж ч чадахгүй байгаагаас харвал тэрбээр улстөрийнхөө “сургууль”-д сайнаасаа илүү саарыг нь сайтар суралцсан болохыг харуулна. Хэвлэл мэдээллийнхэн энэ тухайд гайгүй дуугарч эхлэхтэй зэрэгцээд хэвлэлийн салбарын төлөөллүүдийг гадагшаа аялуулаад амыг нь барьчихсан зэргээс харахаар тийм ч усан толгой биш. Ерөөсөө л буруу тийшээ ажилладаг сийрэгхэн толгойтой эр бололтой. Дундговь аймгийн иргэдэд бол баруун солгойгүй цацахыг урьтал болгодог нь түүнийг ийнхүү тэднээр “зардал”-аа даалган суралцахад нь нөлөөлдөг бололтой. Өөрөөр хэлбэл тэрбээр дундговьчуудыг хувьчлаад авчихсанд хамаг учир оршиж байна. Эвгүйхэн хэлбэл, дундуговьчууд Б.Наранхүүгийн хөрөнгө мөнгөний хөлд сөхөрч унасан байна. Түүнээс бус чуулган, байнгын хорооны хуралдаанд тоотойхон суудаг, санаачилсан, боловсруулсан хууль гээд нэрлээд байх зүйлгүй энэ түшээд чухам ямар найдлага тавьж дахин дахин сонгоод байна вэ гэдэгт хамаг учир бий.

Түүний наадмын түрүүнд өгдөг автомашин нутгийн хөгжилд ямар ч хэрэг болохгүй, нэг ч ажлын байр нэмэгдүүлэхгүй гэдгийг дундговьчууд мэдмээр юм. Дундговьд босгосон морины хөшөө хэнд хэрэгтэй юм, 750 өрхөд тараасан хятад мотоцикль орон нутгийн хөгжилд ямар хэрэгтэй вэ. Магадгүй идэрхэн залуусын гэмтэл бэртэл нэмэгдэхээс хэтрэхгүй. Үүнийг дундговьчууд ойлгох хэрэгтэй. Уужим гэвч ийм уужим байж болохгүй л дээ. Ганцхан Б.Наранхүү ч бус бэл хөлөөрөө гайхуулсан ийм хүмүүс төрд хэрэгтэй юу үгүй юу гэдгийг ч сайтар бодох хэрэгтэй. Одоо бид өөр өөр сонголт хийж улс орноо энэ намгаас татаж гаргах нь болсон. Алийн болгон сонгох сонгогдох эрхээ хэдэн халтар төгрөг, хэлхээтэй төмрөөр үнэлүүлэх вэ.

Та нар чинь цагтаа төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жанлавын Наранцацралтын дөрөөнд сүү өргөж суусан түмэн шүү дээ. Арай ч ийм нөхрөөр өөрсдийгөө Төрд төлөөлүүлтлээ доошоо ороогүй биз дээ. Б.Наранхүүгийн хувьд бизнесээ хийгээд морь бөхөө байлаад, хөшөө дурсгалаа босгоод явж байхад хангалттай. Түүнээс бус Б.Наранхүүгийн үнэтэй хаус, өндөр өртөгтэй машин, чамин ганган хөөрөг, амрагийн явдал, бизнесийн булингар энэ тэр бол надад хамаа алга. Дундговьчуудаа хайран сайхан сонголтоо юунд дэмий үрээд байна вэ. Б.Наранхүүгээс өөр хүн парламентад хоёр дахиа залсан бол та бүхэн өдийд ажлын байр нэмэгдүүлэхээс эхлээд улсын төсвийн хөрөнгө татсан өчнөөн бүтээн байгуулалт хийх байлаа.

С.Баяр

Шуурхай.мн 



  • зочин · [202.179.11.10] · 2017/12/26

    энэ хүнд юу ч байхгүй ,сандуй ,миеэ 2-н юм шүү дээ хөөр хийй


  • мөгий · [202.179.11.10] · 2017/12/26

    хуралд ирхээр нь миеэ газар зар гээд л зовоож бгаа шүүдээ ,засгийн хямрал болсоныг миеэ ойлгохгүй,


  • ду-ИРГЭН · [202.70.34.115] · 2017/12/25

    НАРАНХҮҮ ЯАХ ВЭ-ЭГҮҮЛЭН ТАТ, ЕР НЬ ЭНЭ АЙМГИЙГ ТАТАН БУУЛГАХАД БОЛНО ДОО......... ЖНЬ: БАЯНЖАРГАЛАН СУМАНД ТУЯА ГЭГЧ ХҮҮХЭН ЗАСАГ ДАРГЫН ОРЫГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭГНЭЭД 3 ДАХЬ СОНГУУЛИЙН НҮҮР ҮЗЭЖ БНА. ЗАЛХСАН ИРГЭД ОН-Н СОНГУУЛИАР АН-Д ЛОНХИ САНАЛ ӨГЧ 10:5 -Р ЯЛУУЛСАН Ч МАН ГҮРИЙГЭЭД ӨДИЙ ХҮРЧ БН


  • zochin · [59.153.113.28] · 2017/12/24

    сүүлийн хэдэн жил интернэтээр ГОМО МӨНХӨӨ гэдэг гаж донтны тухай хангалттай шуугисан. Гомо Мөнхөө гэж шоронд олон жил сууж байхдаа эрэгтэй хүн эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа өсвөр насны хөвгүүнийг оролдоод үүнээсээ болж ийм нэртэй болсон хүн байдаг гэнэ. Бэлгийн гаж донтой, дээр нь сэтгэцийн эмгэг өвчтэй нэг ёсны маньяк гэж хэлж болно


  • zochin · [66.181.176.31] · 2017/12/24

    erguulen tatah ni zuutei


  • Эрдэнэбилэг · [202.21.106.136] · 2017/12/24

    Аймгийн бүх сонгогчоос саналыг нь авах хэрэгтэй,хэдэн ажилгүй улсын ажил бишээ.


  • Эрдэнэбилэг · [202.21.106.136] · 2017/12/24

    Бүх аймгуудыг нэг эзний гарт өгчихвөл өрсөлдөөн хөгжил гарч ирэх юм биш үү.


  • Зочин · [202.21.106.139] · 2017/12/23

    Бизнесмен гэдэг нэрийг сэтгэдэг, урладаг, бүтээдэг, хийдэг, хөгжүүлдэг хүнийг нэрлэдэг болов уу. Энэ мэт хүмүүст "дамын наймаачин" гэдэг л нэр зохилтой.


  • Зочин · [203.91.118.71] · 2017/12/23

    Хэнд хэнийг шургаад байна, ард түмний сонголтыг шүүдэг мундаг хүн байх нь энэ сэтгүүлч гуай


  • ИРГЭН123 · [139.5.218.240] · 2017/12/23

    Монголын төр, ард түмнийг дэндүү элэг барьсан, доромжилсон хэтэрхий даварсан этгээд. Ийм хүн сонгосон нь ч буруутай,байлгаад байдаг нь ч буруутай.


  • irgen · [202.131.232.82] · 2017/12/22

    gaalid hamaatan sadan ni bgaa daa, boon maafi tsagdaa shuuhiin


  • zochin · [103.57.95.187] · 2017/12/22

    сүүлийн хэдэн жил монголийн интернэт ертөнцөөр гомо мөнхөө гэдэг гаж донтоны тухай нэлээн шуугисан гомо мөнхөө гэдэг нь шоронд олон жил сууж байхдаа эрэгтэй хүн эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй өсвөр насний хүүхэд татаж чангаагаад үүнээсээ болж ийм нэртэй болсон мунхаг, балмад хүн байдаг нэг ёсны маньяк гэхж болно


  • зочин · [103.10.20.58] · 2017/12/22

    Говийн ард түмнийг доош нь хийсэн энэ тэнэг дураак Дундговийхон минь ээ ийм мал сонгоод өөрсдөө өөдөлдөггүй хамгий хөгжилгүй аймаг байгаагаа мэдэх үү,Дахин хэзээ чбүү сонго ,Өөрсдийнхөө Орон нутгийн хөгжлөө бодоод аятайхан нөхөр сонговол яасан юм бэ? Эргүүлэн татах талаар санал оруулаач, Аятайхан цайны газар ч байхгүй. Наранхүүгийн гэх бүх юмыг авахгүй үйлчлүүлэхгүй байлгаж хөрсөн дээр н буулгаач, Говийхон минь ээ,


  • иргэн · [122.201.25.130] · 2017/12/22

    тойргоо хөгжүүлээд хуралдаа суух завгүй байгаа гэсэн. Дундговь аймаг Дубай болж байгаа байхаа. Мөд улсаас татаас авдаггүй аймаг нэгээр нэмэгдэх нь дээ. сайн залуу ш дээ хөөрхий ха ха ха


  • muugii · [212.100.137.195] · 2017/12/22

    dundgovios oor aimguud akliin bair nemegdeed owooj otsoigood bgaan haan bn adilhan Erdnet, oyun-tolgoigoo goridool bgaa bizdee. dundgovichuudiin buruu bgaal da nutgiin ner hetrvvlen yarj bolohgvi shvv


  • Өлзийтийн иргэн · [103.26.195.144] · 2017/12/21

    Мотоцикл тараасан гэж худлаа бичихээ боль. Хэдэн мотоцикл өгнө гэж Эрхийн бичиг тарааж орхиод 4 жил илүү болж байнадаг. Яг үнэндээ нутаг усандаа ч нэмэргүй амьтан шүү дээ.


  • Зочин · [150.129.141.61] · 2017/12/21

    Хэзээнээс Дундговьчууд усан тэнэгүүд, малнууд


  • heleh ug daanch alga sonin arduud shuu dahiad · [202.9.44.73] · 2017/12/21


  • heleh ug daanch alga sonin arduud shuu dahiad · [202.9.44.86] · 2017/12/21


  • heleh ug daanch alga sonin arduud shuu dahiad · [202.9.44.85] · 2017/12/21


  • нэргүй · [66.181.180.242] · 2017/12/21

    Ийм хоол боловсоруулах эрхтэнг дахиад арай сонгохгүй байлгүйдээ.


  • ЗОЧИН · [202.179.26.131] · 2017/12/21

    энэ Нөхөр харах Царайны Улс оронд юм хийх Хүн биш Хувиа хичээсэн Бэртэгчин л байгаа биз дээ


  • саран · [66.181.170.117] · 2017/12/21

    Б.Хурцтай нийлж хэдэн хүн шоронд хийсэн гэсэн.


  • Irgen · [45.117.32.3] · 2017/12/21

    Naranhuug dundgovitoi ni hyatadad zarii


  • зөвөө зөв · [103.229.123.121] · 2017/12/21

    Дундговьчууд гэж ямар сүрэг хаана бнаа хө.. ал боовоо мэдэхгүй танихгүй энэ хулгайчийнхээ дагуулж оруулж ирсэн жуунгаа нартаа живчэээ юу даа. юу ч хэлэхэвдээ яаж ч амьдрахавдээ ЗӨВӨӨ ЗӨВ


  • иргэн · [103.57.94.241] · 2017/12/21

    хөөрхий ДУНДГОВЬчууд даанч тэнэг хүн сонгсон шүү ярьж хэлж байгаа нь ёо ёо харин ёстой азтай тэнэг


  • dfgh · [41.85.161.175] · 2017/12/21

    БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com