БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос Улаанбаатарын чиглэлд өнөөдөр 10.50 цагт нисэх байсан МИАТ ХК-ийн онгоц нислэгээ түр хойшлуулжээ.
Одоогоор тус онгоцны зорчигчид штамбаа даруулан А бүсэд хүлээлгийн танхимд байгаа аж. Нислэг ямар шалтгаанаар хойшлогдсон талаар МИАТ ХК-иас тодруулахад, "Онгоц саатсан нь үнэн. Гэхдээ зарим сайтуудын мэдээлээд байгаа шиг утаа униартай холбоогүй. Манай Чингис хаан нисэх буудал хөөрч, буух нь ганцхан хойшоо чиглэлтэй байдаг учраас хаврын улиралд салхины чиглэлээс хамаараад нислэг саатах тохиодол гардаг. Өнөөдөр Буянт ухаа орчимд салхитай, салхины чиглэл хойноосоо байгаа учраас эрсэдлтэй гэж үзээд нислэгийг түр саатуулсан" гэсэн юм.