Дашваанжил ХХК ажилчдынхаа цалинг дутуу өгдөг байжээ


Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөдөлмөрийн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг Бор-Өндөр сумын Дашваанжил ХХК-ийн АХЦС-38 салбарын үйл ажиллагаанд хийж, байгууллагын сургалт зохион байгуулан, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгчээ.

Шалгалтаар ажилчдынхаа илүү цагийн мөнгийг дутуу өгдөг байсан зөрчлийг илрүүлж, дутуу олгосон илүү цагийн нэмэгдэл хөлсийг ажилчдад нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 Мөн Хэрлэн суманд үйл ажийллагаа явуулж байгаа хоолны газруудын хоол үйлдвэрлэлийн бүх үе шатанд хоол хүнсний гаралтай хордлого, халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, эрсдэлийг бууруулах зорилготойгоор төлөвлөгөөт шалгалт хийж байгаа аж.


Энэ мэдээ таалагдаж байвал: