Багшдаа зодуулж элэг нь бяцарсан хүүгийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ


Ерөнхий боловсролын сургуулийн багш ахлах ангийн сурагчаа зодож, элгийг нь бяцалсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ ГССҮТ-д элэг бяцарсан оноштойгоор хагалгаанд орсон байна.
 Хүүгийн ар гэрийнхэн түүнийг ангийн багшдаа зодуулсны улмаас элэг нь бяцарсан гэж мэдээлж буй. Тодруулбал хүүгийн эгч “Хичээлээс хоцорсон гэж дүүг маань зодсон. Ингэхдээ эхлээд толгой руу нь цохисон бөгөөд гараараа хамгаалангуут гарыг нь өргүүлж байгаад элэгдсэн” гэжээ. Одоогоор хүүгийн бие хүнд юм ярьж чадахгүй, хэвтэрт байгаа. 

Энэ хэргийг цагдаагийн байгууллага болон аймгийн Боловсролын хэлтсийн газраас шалгаж байгаа аж. 


Энэ мэдээ таалагдаж байвал: