ХАМГИЙН САЙН АМОРТИЗАТОР ХААНААС АВАХ ВЭ?


Япон улсын шилдэг брэнд TEIN амортизаторыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Старт центр төв албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэллээ. Энэхүү брэнд нь спорт амортизатор үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан бөгөөд манай улсын замын онцлог, цаг агаарын нөхцөл байдалд хамгийн тохиромжтой, өндөр нам, хатуу зөөлнөө тохируулдаг донсолгоо шингээгч нэмэлт тоноглолтой гэдгээрээ онцлогтой юм. Мөн энгийн амортизатороос 60 хувь өргөн 2 дахин илүү тосны багтаамжтай тул тэр хэмжээгээрээ чанар эдэлгээ сайтай гэж ойлгож болно.

Амортизатор нь авто машины дугуй болон замын барьцалдах чадварыг сайжруулж автомашины аюулгүй жолоодлого, зорчигчдын тав тухыг хангахад маш чухал үүрэгтэй. Хэрвээ амортизатор муудвал бусад явах эд ангийн сэлбэгүүдэд эвдрэл үүсч, тэнхлэг тохиргоо алдагдан таны аюулгүй байдалд шууд нөлөөлөх эрсдэлтэй юм.

Манай улсын хувьд ихэвчлэн өвлийн улиралд болон хөдөө орон нутгийн замд амортизатор эвдэх гол нөхцөл болдог. Энэхүү бэрхшээлүүдийг судлан үзсэний үндсэн дээр -40 градуст тэсвэртэй , замын бартаа огцом эргэлтэд үүсэх ачаалал даах чадвартай TEIN амортизаторыг жолооч нартаа санал болгож байна. Та хамгийн сайн амортизатор хайж байгаа бол Батлан хамгаалах их сургуулиас Да хүрээ явах зам дагуу 3 давхар СтартЦентр төвд ирэн үнэгүй суурилуулаарай. Холбогдох утас 88105150, 86115150


Энэ мэдээ таалагдаж байвал: