Н.Энхбаяр "Сахал" Д.Эрдэнэбилэгийг "рекетэлж" байсан уу?


Худалдаа Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, Улаанбаатар хотын банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, "сахал" хочит Д.Эрдэнэбилэг сэтгүүлч Б.Ганчимэгт ярилцлага өгчээ.

Уг ярилцлагын үеэр нэгэн сонирхолтой яриа өрнөжээ. Тодруулбал Д.Эрдэнэбилэг: "ХХБ-ыг авснаараа шууд л сайхан болчихоогүй л дээ. 12 жилийн өмнөх явдал. Тэр үед улсын нүд, чих, хамар болсон нэг л хүн байсан шүү дээ. “Хаан”-тай тохиролцоогүй хэлцэл хийсэн гэж хоёр жил гаруй элдвийг үзсэн. Уг нь гаднаас, гадны эзэмшиж байсан хувьцааг л авсан юм л даа.

 

Гэтэл “хааны” хөрөнгөнд хандив өргөөгүй гэж дарамталсан.20 хувиараа хандив өргөхийг шаардсан. Олон компанийг өмч хөрөнгөнөөс нь салгасан даа. Хаан хэрэв хүсвэл хуулийн хаалган дээр уулзаж болно.

 

Тэр үед ганцхан би ч биш бид угтаж авах болно. Тухайн үед түүнд банкнаас бусад нь бүгд л байсан даа.

Тэр үеийн бизнес хийж байсан олон хүн энэ зовлонг амссан байх. Би тэр хүсэлтийг нь биелүүлээгүй л дээ. " гэсэн байна.

12 жилийн өмнө буюу 2007 онд Монгол улсад "хаан" гэж хэлж болохуйц ганцхан хүн байсан нь тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр.

Н.Энхбаяр ч  телевизийн нэвтрүүлэгт оролцох үедээ: "Сахал" Д.Эрдэнэбилэг М.Энхболдоор дамжуулж, надад Худалдаа Хөгжлийн банкны хувь эзэмшихийг санал болгосон" хэмээсэн юм.

Хэрэв "Сахал" Д.Эрдэнэбилэгийн ярьсан үнэн бол Н.Энхбаяр төрийн өндөр албан тушаал хашиж байх үедээ Монголын бизнесменүүдийг рекетэлдэг байсан болж таарч байна.

 

С.Сарнай

Sonin.mn 


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • зочин · [122.201.31.10] · 2019/03/18

    төрииг атагсан энэ хулгайч энхбаярт атгуулдаг нь сонин байна чи зүгээр аятайхан байгаарай ахынхаа уурыг хүрэгвээ


  • зочин · [202.55.188.36] · 2019/03/17

    Ийм хулгайчийн үгэнд хамтрагч хулгайч, луйварчид нь л итгэх байхдаа.


  • Zochin · [66.181.187.183] · 2019/03/17

    Ene nokhoriig khurdan khiikh gazar ni khiigeed uls yumaa abakh kheregtei shuu dee ukhekhdee ukher buugaa tabikh gej bna daa


  • иргэн · [139.5.219.30] · 2019/03/17

    Энэ сахал хочтой этгээд ХХБ ыг бас тѳрийн мѳнгѳѳр авчихсан юм биш үү.


  • Зочин · [202.179.25.139] · 2019/03/16

    Аль аль нь буруутай, хэнд нь ч итгэмээргүй байна. Үнэхээр дарамталж байсан юм бол тухайн үедээ хэлэхгүй яасийн.


  • Иргэн · [202.126.89.66] · 2019/03/16

    Энэ бужигнаан дундаас хэн нь хэн бэ?! Гэдгийг нь улам тодорхой харж болохоор байна?!


  • Иргэн · [66.181.182.247] · 2019/03/16

    ХХБ-г өөртөө авч өгсөнгүй гэж тэр үеийн МБ-ны ерөнхийлөгч асныг дарамталдаг байсан. Тэхдээ Сахалаас 2 дахин хямд үнээр авах гээд байсан тул зарж байгаа гадаадууд нь мэдээж аль өндөр үнэ хэлсэнд нь өгнө биз дээ


  • Бат · [202.9.43.90] · 2019/03/16

    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй


  • Зочин · [139.5.217.34] · 2019/03/15

    enhbayraa zail .bid chadaj bn


  • мөөги · [66.181.160.37] · 2019/03/15

    энх баяр монголд одоо хэрэггүй яасан ч хонзогнуур юм бэ энэндээ ард түмнийг бүү ашигла,харин алуурчидын бүлэг байгуулж ,хядлагаа хий