fbpx БХЯ-ны төсвөөс зувчуулсан хурандаа Б.Батсайхан, Л.Балдан-Очир нарт торгох ял оноолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 0 секунд

БХЯ-ны төсвөөс зувчуулсан хурандаа Б.Батсайхан, Л.Балдан-Очир нарт торгох ял оноолоо

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017, Орхон аймаг дахь Барилгын цэргийн 110 дугаар ангийн захирагч асан, хурандаа Л.Балдан-Очир нарт холбогдох, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцлээ. 

Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайхан бүрэн эрх, албан тушаалаа урвуулж, төсвийн хөрөнгөөр эхнэр С.Туулынхаа “Тиара ресорт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газрын барилга болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Грийн хаус” амины орон сууцны хотхон дахь байрныхаа засварыг хийлгэсэн хэрэгт холбогдсон юм. Дээрх хоёр барилгыг 2015 оны наймдугаар сарын 6-наас арванхоёрдугаар сарын 10 хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017 дугаар ангийнхнаар засуулж, тус анги болон БХЯ-нд нийт 109 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн АТГ-ынхан шалгасан билээ. Уг хэрэгт Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан, хурандаа Л.Балдан-Очир, Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Сугар нарыг Ерөнхий сайдын зөвлөх, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан Б.Батсайханд давуу байдал олгосон хэрэгт хамтран оролцсон хэмээн буруутгасан юм.

Л.Балдан-Очирын хувьд нэг бус удаа таагүй үйл явдалд холбогдож байв. Тухайлбал, бэлтгэл хошууч цолтой цэргийн албанаас халагдаж байсан тэрбээр МХЕГ-т хэлтсийн даргаар ажиллаж байгаад найз, дэслэгч генерал Ц.Бямбажав ЗХЖШ-ын дарга болоод дээрх ангийн захирагчаар томилж хурандаа цол олгосон түүхтэй. Тус ангийг удирдаж байхдаа ангийнхаа эмэгтэй алба хаагчидтай зүй бус харилцаж, (зарим цахим хуудсанд бичсэнээр бол хүчирхийлэхийг завдсан гэж буй) гар хүрсэн. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн I хэлтэст хэргийг шалгаж байсан юм. Энэ явдлыг нууцлахын тулд О, Н гэх хоёр алба хаагчид цэргийн цол олгож, өөр ангид шилжүүлэх болсон талаар тухайн үед хэвлэлд мэдээлж байв.

Өдгөө ч Зэвсэгт хүчний хэмжээнд ярьдаг зүйл нь Богд ууланд байрладаг тусгай байранд Барилгын цэргийн 017 дугаар ангийнхны барьж байсан 400 сая орчим төгрөгийн үнэтэй объект шатсан. Галын дохиололд зориулсан 30 сая төгрөгөөр чанаргүй материал авсан хэмээдэг юм. Гэхдээ уг нууц объект шатсан хэрэгт хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн билээ. Эдгээрээс гадна “Алдар” спорт хорооны шинэ барилгыг хурандаа Л.Балдан-Очирын удирдсан 017 дугаар ангийнхан барьж байхад нь нурж, хоёр хүн дарагдаж, гэмтсэн явдал 2013 онд гарч, ихэд нууцалж байсан ч хэвлэлийнхэн нийтэд дэлгэсэн юм. Харин энэ удаа хурандаа Л.Балдан-Очир, Б.Батсайхан нар БХЯ-ны 109 сая төгрөг завшсан хэрэгт холбогдон, шүүгдэгчийн ширээнд суулаа. Энэ сарын 6-нд болсон хурлын үеэр шүүгдэгч Б.Батсайхан, Л.Балдан-Очир, Г.Сугар нар хохирлоо төлж барагдуулахаар завсарлага авсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр, шүүгдэгч нар хохирлын 109 сая төгрөгийг БХЯ-ны дансанд хийсэн сурагтай. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Л.Баатар, Т.Алтантуяа, улсын яллагч НПГ-ын хяналтын прокурор Д.Ширэндэв нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-2 дахь хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцов. Улмаар БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайханыг нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, 25 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. Барилгын цэргийн 017, 110 дугаар ангийн захирагч асан, хурандаа Б.Балдан-Очирыг нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасан, долоон сар, 017 дугаар ангийн Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Сугарын нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасан, 5.4 сая төгрөгөөр торгох ял ногдууллаа. Хурандаа Л.Балдан-Очирын хувьд тэтгэвэртээ гарсан, төрийн албанд ажиллахгүй нь тодорхой болсон хүн юм.

Г.Равжаа 

ӨНӨӨДӨР МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР
ӨНӨӨДӨР МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​