С.Баярцогтын авлигын хэргийг хэн хаах үүрэг өгчихөв!!!


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарын Холбооны улсаас Сангийн сайд асан С.Баярцогтын 5 дансны дэлгэрэнгүй хуулгыг  Монголд авчирсан тухай чихэнд сонсголонтой мэдээллийг ард түмэндээ хүргэсэн. Гэтэл өчигдрөөс эхлэн түүний энэхүү мэдээллийг нэр бүхий УИХ-ын гишүүд мушгин гуйвуулж С.Баярцогтыг яаран сандран мэдээлэл хийлгэхэд хүрсэн юм. Ямартай ч өөрийн захиалсан хэвлэлээ байлцуулсан дээрх эрхэм оффшорын асуудал дээр тууштай яваа Т.Аюурсайханыг буруутгахыг оролдож өөрийнх нь оффшортой холбоотой хэрэг хаагдаж буйг ч мэдэгдлээ. Тэгвэл энэ хэрэг үнэхээр хаагдаж буй гэж үү.

Уг нь 2016 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Швейцармйн Холбооны Улсын Шүүхэд эрүүгийн хэргийн 305 дугаар зүйл буюу мөнгө угаасан гэх хэрэг үүсгэн С.Баярцогтыг сэжигтнээр татан шалгаж нийт 27 баримт явуулсан байдаг. Тэгвэл манай хууль хяналтынхан С.Баярцогтын оффшор дохь мөнгийг яагаад авлигын мөнгө гэж хардах болсон бэ гэвэл Швейцарийн хууль тогтоох байгууллага тус улсын банкинд данс эзэмшигч Монгол Улсын иргэн С.Баярцогтын дансанд Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараахан 10 сая ам доллар орж ирсэн тухай мэдээлж, гүйлгээг царцааж байгаагаа мэдээлж байсан.
Энэ тухай дэлхийд нэр хүнд бүхий Rеuters мэдээллийн агентлаг "Рио Тинто"-ийн олборлолтын гэрээг саадгүй байгуулахад дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтын авлигын хэргийг шалгах ажлын хүрээнд ийм арга хэмжээ авсан байна.
Данснуудын нэгийг "Рио Тинто"-оос С.Баярцогтод $10 саяыг шилжүүлэхэд ашигласан гэж сэжиглэж байгаагаа Швейцарийн Ерөнхий Прокурорын мэдэгдэлд өгүүлжээ” хэмээн бичиж байсан.

Тэгвэл 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр болсон үйл явдлыг цухас дурдая. Тус өдөр нийтдээ гурван гэрээ зурсан байдаг. Эхний гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийн ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурсан байдаг юм.
Тэгэхээр Т.Аюурсайхан гишүүний хэлсэнчлэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ хуулийн хүрээнд үнэн зөвөөр тогтоогдвол Монголын төр засаг Оюутолгойн гэрээг цуцалж, дахин шинээр байгуулах, ингэхдээ улс орныхоо оролцоо шийдлийг эзэмших хувийнхаа хэмжээнд бүрэн баталгаажуулж гэрээг Монголын талд ашигтайгаар эргүүлэх боломж бүрдэх атал яагаад зарим нэг хүмүүс сандралдана вэ.

Яг үнэндээ С.Баярцогттой холбоотой нотлох баримтыг хэн авчирсан нь чухал биш, олон холбогдогчтой байж болзошгүй авлигын хэргийг илрүүлэх нь л чухал шүү дээ.

Х.Маргад

Эх сурвалж: Erennews.mn 


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Иргэн · [192.82.66.196] · 2019/04/02

    Бирд өөр хэлэх үг алга. Нарийнтаж хатаж үхэх байх даа хөөрхий.


  • Зочин · [112.72.11.118] · 2019/03/25

    Баярцогтийн үй зайгүй найз Сайханбилэг мөн Дубайн гэрээ гэгчээр Монгол орныг маань гадаадыхантай хамтаран нэмж цөлмөснийг ард түмэн бүрэн ойлгож байгаа шүү. Та нар хэзээ ч жаргахгүй үр удам чинь ч жаргахгүй үйлийн үрээ эдлэх л болно доо


  • njuty · [202.179.24.163] · 2019/03/25

    Bayartsogt yasan tom bna aa.


  • Зочин · [202.179.3.18] · 2019/03/25

    Улаан цайм луйвар хулгай шүү, одоо яаралтай шийдэх цаг нь аль хэдийн болсон, харин юу хүлээгээд яагаад хойшлуулаад байгааг ойлгохгүй байна.


  • солонго · [103.212.116.96] · 2019/03/25

    Баярцогтод итгэж бна удахгүй учир начир нь олдох байх яг нарийндаа монголд цэвэр цусны хүн хир олон бол битгтй мэдэмхийр үүх түүхээ сайн судал та минь


  • Зочин · [192.82.65.160] · 2019/03/25

    Хамгийн гол нь БАЯРЦОГТЫН дансруу хаанаас хэдэн төгрөг оров. Хаашаа ямар дансруу хэд хэдээр гүйлгээ хийгдэв. Гол нь энэ. Бусад асуудал тодорхой


  • ppppp · [119.40.98.162] · 2019/03/25

    БАЯРЦОГТ БОЛ ТОМ ХУЛГАЙЧ ШҮҮ ЯАСАН ГЭЖ... ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ШОРОНД ХИЙВЭЛ ТААРНА


  • Бат · [202.9.42.114] · 2019/03/22

    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй


  • Зочин · [103.9.90.130] · 2019/03/22

    Яасий нь цайтал суулга. хатаагаад өгөхөөр дугарахгүй яахийн гөлөг


  • zochin · [66.181.188.72] · 2019/03/22

    yasiig ni tsaital suulgahgyi bol naad hed chihi ym yarihgyi


  • зочин · [66.181.168.81] · 2019/03/22

    Одоо хамгийн эхлээд цаазын ялыг сэргээх хэрэгтэй дараа улс орноо харийнханд худалдсан этгээдүүдийг олны өмнө дүүжлэн цээрлүүл


  • Зочин · [66.181.176.119] · 2019/03/22

    tsaad ezen n ebi bolj l taarah baidaa he he


  • zochin · [139.5.216.89] · 2019/03/21

    saixanbeleg gej neg noxr baigaa Dubain gereeg mash sain shalgax xeregtei,zoxion baiguulj uureg ogson xumuus n elbegdorj bayr,bayrtsogt,eronxii porkurooriig solix xeregtei.


  • Shilen tsonh · [172.58.225.200] · 2019/03/21

    Yag unen hen hergiig ni shalgasan hen haasaniig ni nertei ustai ni il bolgooch!


  • Зочин · [81.65.90.50] · 2019/03/21

    Энэ хятадын шээсийг давраахаа зогсоое


  • Иргэд · [103.9.89.18] · 2019/03/21

    Баярцогтоо айж яв. Ард түмэн урвагчийг үр удмаар нь цээрлүүлэнэ шүү. Буруугаа чин үнэнээр нь хүлээгээд Оюутолгойн гэрээнд ямар булхай хийснээ хэлээд амиа өршөөхийг гуйвал өлзийтэй байх шүү. Айж яв Аймшиг удахгүй нөмрөнө. Буруугаа хүлээ


  • Шаабар · [112.72.2.62] · 2019/03/21

    Хоорондоо маргалдаад яахав дээ: Үнэн мөн нь тогтооход бага хугацаа үлдэх шиг боллоо. Түр харзана. Бас Зоригийг хөнөөсөн болон даалгавар өгсөн этгээдүүд ч тодорхой болчих магадлал харагдаж байна. Өмөөрөх эсвэл хараахаа түр хойш тавиад хүлээчихвэл яадаг бол .


  • зочин · [202.21.127.161] · 2019/03/21

    Баярцогт гадаадад байгаа нууц дансаа илрэхгүй гэж бодож байгаа одоохондоо зөв. Гэхдээ олон жилийн дараа илрэх нь зайлшгүй. Тэр үед түүний хүүхдүүд яах бол


  • Зочин · [202.179.26.155] · 2019/03/21

    Баярцогт өөрөө авилгаа хүлээн зөвшөөрсөн байна шүү дээ


  • ppppp · [119.40.98.162] · 2019/03/21

    БАЯРЦОГТ ОДОО ЯЛАА ЭДЛЭХ Л ҮЛДСЭН ОФФШОРТ БАЙГАА МӨНГИЙГ ХУРААН АВЧ ЯЛЫГ СОНСОХ ТЭР ӨДӨР УДАХГҮЙЭЭ ТАЙВАН БАЙЦГАА.ШУДРАГА БАЙЦГАА


  • Зочин · [103.111.68.3] · 2019/03/21

    МАНАЙ ЭЛБЭГЭЭ Ч ГЭСЭН ХҮНИЙ ЮМ ХЭЛЭХГҮЙ АВДАГ ХҮН БИШ Л ДЭЭ УУЛ Нь,,,,МОНГОЛД ХУЛГАЙЧ БАЙХГҮЙ ШДЭЭ


  • Сэлэнгэчүүд · [66.181.183.242] · 2019/03/21

    Манай Баярцогт ийм юм хийх хүн бишээ. Удахгүй энэ хардлага сэрдлэг чинь учир начир нь олдоод хаагдах байлгүй


  • Монгол · [202.179.24.87] · 2019/03/20

    Хэвлийдээ 600 тэрбум ам.долларын эрдэнэс тээсэн ордыг үнэгүй өгөөд дээрээс нь 18 тэрбум ам.долларын өрөнд орох гэрээ байгуулчихаад юу хуцаад байгаа хужаа вэ? Чи үнэнд гүйцэгдсэн. Одоо ялаа хүлээгээд авилгалд суваргаж авна гэсэн 10 тэрбум ам.долораасаа авснаа төрийн дансанд тушаа. Чиний нүгэл чинь аяндаа нүдээрээ удахгүй гарна. Батсүх, Бямбацэрэн, Дашбалбар, Зтгээ, О.Энхсайхан, Авирмэд доктор гээд эх орныхоо төлөө дуугарсан аавын бүх хөвүүд хорлогдож бурханы оронд явлаа. Элбэгдорж, халзан хужаа, Баабар, СүБатболд, Баярцогт, хужаа Эрдэнэбат, Баяр Сэлэнгийн хужаа Эрдэнэбат гээд Еврейн заавраар олон улсын эдийн засгийн алуурчдын гар хөл болж ажилласан та нар энэ хөвүүдийг хичнээн их харааж зүхлээ. Тэд бурханы оронд явсан бол та нар тамын оронд очих цаг чинь болчихсон юм биш үү. Хэний ч нүдэнд ил байгаа үнэнийг та нар хаашаа хийх юм. Сү Батболд, Баярцогт та хоёр Эрдэнэс таван толгойд 6? саяын үнэтэй 10 машиныг нэг бүрийг 165 саяаар шахсан баримт чинь саяхан ил боллоо. Үгүй гээд тайлбар хийдээ????????????? Чиний журмын нөхөр чинь баримтыг авчирч өгөөд байна.