Хүү мэдрэлийн эсийн хавдартай байсныг Бона Вита лаборатори бөөрний хавдар гэж буруу оношилжээ. Эх хүүхдийн үндэсний төв буруу оношийн дагуу буруу эмчилгээ хийсний улмаас хүү маш их турж эцсэн байна. Эцэг, эхэд нь бид буруу онош тавьсан байх магадлалтай гэдгээ тухайн лабораторийнхан хэлсэн байдаг. Гэтэл тэднийг "хүүхдээрээ шоу" хийлээ гэж зандарч, оношийг бичсэн хүүгийн картыг нь урсан байна. Тус лобаротари нь ганц ч биш удаа ийн буруу онош гаргаж байгаа гэнэ. 2015 онд Эрүүл мэндийн яамнаас “Бона Вита” компани эмнэлзүйн нэгдсэн лабораторийн үйл ажиллагаа эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан байдаг аж. лабораторийн талаар өмнө нь удаа дараа нийтлэл гарч байсан. Гадаадын эмнэлэгүүд Монголд эмчилгээ эхлэхээс өмнө "Бид эмчилж чадна, хүрээд ир" гэсэн хариуг өгч байжээ. Маргад-Эрдэнэ хүү нийт долоон удаа хүчтэй химийн эмчилгээнд оржээ. Үүний дараа түүний бие улам муудаж эхэлжээ. Иймээс өнөөдөр буруу онош, буруу эмчилгээний үр дүнгээс болж Маргад-Эрдэнэ хүү дараагийн эмчилгээгээ даах эсэх нь тун эргэлзээтэй болоод байна.