fbpx Н.ОЮУНЦЭЦЭГ: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 7 секунд

Н.ОЮУНЦЭЦЭГ: Энэ ондоо “U Money“ карт цэнэглэх цэгийн тоог 650-д хүргэнэ

“U Money” цахим карт цэнэглэх цэгийн үйлчилгээний талаар Улаанбаатар Смарт Карт ХХК-ий Үйл ажиллагааны хэлтсийн дарга Н.Оюунцэцэгээс тодрууллаа.

Улаанбаатар хотын хэмжээнд хичнээн цахим карт цэнэглэгч цэг ажиллаж байна вэ?

Улаанбаатар смарт карт ХХК нь “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” төслийг хэрэгжүүлэх мастер гэрээгээр нийт 500 байршилд цэнэглэх цэг байгуулахад хангалттай гэж үзсэн. Гэвч иргэдийн зорчих эрэлт, хүндрэл багатай үйлчлүүлэх нөхцлийг сайжруулах зорилгоор бид өнөөдрийн байдлаар 547 карт борлуулах, цэнэглэх цэгийг ажиллуулж байна. Энэ ондоо багтаад карт цэнэглэх цэгийн тоогоо 650-д хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ нь иргэд өөрт ойр цэгээрээ түргэн шуурхай үйлчлүүлэх боломж нэмэгдэх юм.

U-money үйлчилгээний 24 цэгээс 12 нь л хэвийн ажиллаж байна гэсэн албан бус мэдээлэл байна. Та энэ талаар тодруулахгүй юу?

Нийтийн тээврийн цахим картын цэнэглэлтийг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор манай компаний зүгээс “U money” үйлчилгээний цэг байршуулах зөвшөөрөл авах хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Үүний дагуу Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/266 тоот тушаалаар Нийслэлийн төвийн 6 дүүргийн 124 байршилд “U money” үйлчилгээний цэг байгуулах зөвшөөрөл олгосон.

Дээрх шийдвэрийн дагуу зөвшөөрөл бүхий цэгүүдэд "U money” үйлчилгээний цэгийг байршуулах, гэрээ байгуулах, цахилгааны эх үүсвэртэй холбох зэрэг бэлтгэл ажлуудыг хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 24 цэгт цэнэглэлтийн үйл ажиллагаа  явуулж эхлэх нөхцлийг бүрдүүлсэн. Үүнээс 12 цэг нь бүрэн ажиллаж байна. Удахгүй 24 цэг бүрэн ажиллаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл дээрх цэгүүдэд нийтийн тээврийн чиглэлийн мэдээлэл, тухайн автобусны зогсоолыг дайран өнгөрөх чиглэлүүдэд үйлчилж буй тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааны мэдээлэл зэргийг гаргах боломжууд бүрдсэн.
Мөн нийтийн тээврийн газар, цагдаагийн байгууллагатай хамтран автобусны буудлуудад хяналтын камерыг байршуулах ажил хийгдэхээр болсон.  

Цэнэглэх цэгүүдийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьдаг вэ?

Бид “Картын систем”-ийн програм хангамжаар гарч буй картын борлуулалт болон цэнэглэлтийн тоо хэмжээ, цэнэглэлт хийгдсэн цаг хугацааны мэдээлэл дээр үндэслэн цэнэглэх цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Манай компаний зүгээс цэнэглэх цэгүүдийг идэвхтэй ажиллуулах зорилгоор гэрээт цэгүүдэд олгох цэнэглэлтийн гүйлгээний шимтгэлийг нийтийн тээврийн үйлчилгээний ачаалалтай цагуудаар буюу өглөөний 06:00-09:00 цагт, оройны 21:00-23:00 цагт хийгдсэн цэнэглэлтийн гүйлгээний шимтгэлийг бусад цагуудад хийгдсэн цэнэглэлтийн гүйлгээний шимтгэлтэй харьцуулахад 2 дахин нэмэгдүүлэн олгодог.

Цэнэглэх цэгүүд карт үйлдвэрлэхээ больсноос борлуулах картгүй болсон тухай гомдол гарсан. Энэ талаар?

Манай компани нь “U money” цахим картыг БНСУ-ын Корей смарт карт компанид захиалан хэвлүүлдэг. Карт захиалгын төлөвлөлтийг өмнөх онуудын     картын борлуулалтын судалгаан дээр үндэслэн төлөвлөгөөний дагуу картыг захиалан хэвлүүлж, гэрээт цэгүүдийг ханган ажиллаж байна. Өнөөдрийг     хүртэл картын борлуулалтын үйл ажиллагаа хэвийн, тасалдалгүй явагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Тиймээс борлуулах картгүй болсон гэдэг нь  худал, ташаа мэдээлэл.

“U money” цахим карт цэнэглэх цэгээс гадна өөр хаана цэнэглэж болох вэ?

“U money” цахим карт цэнэглэх цэгээс гадна цэнэглэх цэг хайж явах шаардлагагүйгээр ашиглах боломж бүхий банкны хамтарсан карт, гар утасны СИМ  карт гаргахаар ажиллаж байна. Эдгээр картууд нь үүрэн холбооны оператор  компаний салбаруудаар, банкны салбаруудаар, интернетээр, АТМ-ээр цэнэглэж болох боломжтойгоороо онцлог давуу талтай байх юм. Одоогоор банк, интернэт, АТМ-ээр цэнэглэх боломжтой.

Хаан банкны “Сити пасс”  картаар л гэхэд 27000 гаруй хэрэглэгч байна.  Цаашид “Сити пасс” картын ашиглалтыг нэмэгдүүлэх чиглэлээр маркетинг сурталчилгааны ажлыг Хаан банктай хамтран байнга хийнэ. Мөн Мобиком, Юнитель компаниудтай хамтран гар утасны СИМ карт гаргаад байна. Цаашид банкны хамтарсан карт гаргах, гар утасны СИМ карт гаргах ажлын хүрээнд бусад банкууд болон Скайтель компанитай хамтран ажиллаж байна.

Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр
Азийн Силикон Валлей гэж нэрлэгддэг Сингапур улсад Монголын компаниудыг Азийн зах зээлд гаргах хөтөлбөр
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​