fbpx Манай орны нутаг дэвсгэрийн 80-90 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөх магадлалтай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 30 секунд

Манай орны нутаг дэвсгэрийн 80-90 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөх магадлалтай

Дэлхий нийтээр Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарал хандуулж, цаашид гарч болох уур амьсгалын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох вэ, уур амьсгалын өөрчлөлтөд хүний үйл ажиллагааны улмаас учирч байгаа сөрөг нөлөөллийг хэрхэн бууруулах боломжтой вэ гэсэн асуудлыг өнөөдөр /2019.03.21/ хэлэлцэж байна. Тодруулбал “Уур амьсгалын өөрчлөлт Хүн, мал, амьтны эрүүл мэнд, ургамлын гарцад үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт зөвлөгөөнийг ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл, ЗГХЭГ, БОАЖЯ, ЭМЯ-тай хамтран төрийн ордны Сүхбаатар танхимд зохион байгуулж байна. Зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар болон салбар бүрийн эрдэмтэн судлаачид, албаны төлөөлөл оролцов.

НҮБ-ийн Уур амьсгалын конференцийн хурлаас 2015 онд батлан гаргасан Парисын тунхаглал, Польшийн Катовиц хотод өнгөрсөн онд болсон НҮБ-ийн Уур амьсгалын конференцийн 24 дүгээр чуулганаас гаргасан баримт бичиг, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэндийн талаар гаргасан удаа дараагийн тайлан, илтгэлүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий нийтийн өмнө цаашид тулгарч болох байгаль цаг уур, хүний эрүүл мэндийн олон талын асуудлыг хөндөн тавьж, улс орнуудыг уур амьсгалын өөрчлөлт, түүнд дасан зохицох талаар бодлогоо тодорхойлон хэрэгжүүлж ажиллахыг уриалсан. Монгол улс ч дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд анхаарал хандуулж, “Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хөтөлбөр”-ийг УИХ-аас 2011 онд батлан гаргаж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн.

Монгол орны хувьд Уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг салбар болж байгаа бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбарт уур амьсгалын өөрчлөлт ямар нөлөө үзүүлж байгаа талаар манай эрдэмтэн судлаачид олон талын судалгаа хийж, зөвлөмж боловсруулж байна.

Судалгаагаар нийт малын тоонд 1961-1990 онд дунджаар ямаан сүрэг 19.5 хувийг эзэлдэг байсан бол 2018 онд 40.8 хувийг эзлэх болж сүргийн бүтэцэд томоохон өөрчлөлт гарчээ. Бог малын дотор хонь, ямааны эзлэх хэмжээ 1961-1990 оны дунджаар 3 хонь, 1 ямаа гэсэн харьцаатай байсан бол 2018 онд  үндсэндээ 1 хонь, 1 ямаа гэсэн харьцаатай болж өөрчлөгдсөн байна. Харин уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр агаарын температур 1940-2015 онд 2,24C-ээр, гадаргын болон гүний усны ууршилт говийн бүс нутагт хангайн бүс нутгаас 2.4 дахин их нэмэгджээ. Мөн  манай орны нийт нутаг дэвсгэрийн 80-90 хувь нь уур  амьсгалын  өөрчлөлтөд  өртөх өндөр магадлалтай байна.   

                                       Малын өсөлтөд байгалийн хүчин зүйлийн нөлөө

 д/д

Зуд тохиолдсон

он

Хорогдсон том малын тоо (сая толгой)

Тухайн оны эхний хагаст нийт малд эзлэх хувь хэмжээ

1

1944-1945

8.1

33.2

2

1954-1955

1.9

8.2

3

1956-1957

1.5

6.2

4

1967-1968

2.7

11.9

5

1976-1977

2.0

8.9

6

1986-1987

0.8

3.6

7

1993

1.6

6.4

8

1996-1997

0.6

2.1

9

1999-2000

3.5

11.6

10

2000-2001

4.8

18.5

11

2001-2002

2.9

12.2

12

2009-2010

9.7

22.2

-

-

40.1

-

Бэлчээр доройтоход нийт ургамлын зүйлийн 43.3-90%  нь мөхсөн, малд идэгддэг ургамлын зүйлийн тоо цөөрсөн, уулын хээр, хээр, цөлийн хээрийн бүс болон цайдмын доройтсон бэлчээрийг 15 жил малын хөлөөс чөлөөлөн хашиж хамгаалахад хүчтэй болон дунд зэрэг доройтсон бэлчээр байгалийн аясаар сэргэхгүй болсон зэрэг нь нөлөөлжээ. Бэлчээрийн усан хангамж хүрэлцээгүй байгаа нь нэг цэг дээрх малын бөөгнөрөл хэт их болж цэгэн цөлжилт газар сайгүй  үүсэж байгаа судалгааны дүн гарч байна.

            Дээрх асуудлуудаас гадна бидний анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгаа нэг асуудал бол Уур амьсгалын өөрчлөлт хүн, мал, амтны эрүүл мэндэд цаашид ямар нөлөөлөл үзүүлж болох, гарч болох эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг асуудал юм.

Олон улсын төвшинд хийгдэж байгаа судалгааны зарим үр дүнгээс үзвэл уур амьсгалын өөрчлөлтийн шууд нөлөөллөөр байгаль цаг уурт дулаарал, халалт, цөлжилт, далайн усны төвшин нэмэгдэх, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх зэрэг сөрөг үзэгдэл гарч байгаа бол түүний дам нөлөөгөөр мал аж ахуй, газар тариалангийн салбарын гарц, өгөөж буурах, хүнсний бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт гарах, хүнсний аюулгүй байдал алдагдах, усны хомсдол, бохирдол үүсэх, зарим төрлийн хортон шавьж олшрох зэргээр хүн, мал, амьтны хүрээлэн буй амьдрах орчинд дам нөлөөлөл үзүүлсээр байна.

             Тиймээс дараах зорилтуудыг тавьж ажиллаж байна. 

  • Бэлчээрийн  тухай хуулийн төсөлд зарим өөрчлөлт оруулж Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэх ажлыг эхлүүлж, зохион байгуулах
  • бэлчээрийн даацад тохирсон цөөн тооны мал сүргийг өсгөн үржүүлж ашиг олох боломжийг бүрдүүлэх
  • Мал аж ахуйг  уур амьсгал,  байгаль, экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл  даах чадавхтай болгох арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх,
  •  Мал аж ахуйн түүхий эдийг боловсруулах, бэлтгэх ажлыг үр дүнтэй, харилцан ашигтай зохион байгуулах “Мал аж ахуйн үйлчилгээ” үзүүлэх компаниудыг байгуулах  ажлыг судлах
  • Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хайгуул судалгааг ШУ-ны үндэслэлтэй хийх
  • Бэлчээрийн ургамал хамгааллын арга хэмжээнд зарцуулах улсын төсвийн хөрөнгийг 3-5 дахин нэмэгдүүлэх
  • Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх
  • Мал аж ахуйд хөдөлмөр хөнгөвчлөх техник, технологийг нэвтрүүлэх, малчдын хөдөлмөр ахуйн нөхцөлийг сайжруулах  арга хэмжээ авах

Өөрчлөгдсөөр байгаа дэлхий ертөнц, уур амьсгалын өөрчлөлт, түүний улмаас гарч болох эерэг, сөрөг нөлөөллийг эрт танин мэдэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авснаар ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл, чанартай хүнсээр хангагдах баталгааг сайжруулах боломжтой юм.  Дэлхийн Усны өдрийг угтан зохион байгуулж байгаа энэхүү зөвлөгөөний ач холбогдол нь цаашид дээрх чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг илүү боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулахад оршино.

“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна
“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​