Уудам дэлгэр эх орондоо болон дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдарч буй нийт казах иргэд ээ,
Улс үндэстнийхээ хөгжил дэвшил, өв соёлын түүхийг бүтээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан азай буурал Аксакалууд аа,
Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тохиодог казах үндэстний түүх, соёлын өвөрмөц тусгал болсон хүндэтгэлт баяр Наурызыг тохиолдуулан Та бүхнийхээ амар мэндийг айлтган манай редакцын зүгээс дэвшүүлж байна
Дэлхийн 40 гаруй орны 400 гаруй сая хүн ёслон тэмдэглэдэг энэхүү баярын өдөр казах түмэн маань айл хотол, ахан дүүсээрээ амар мэндээ мэдэлцэж, аксакал буурлуудынхаа ерөөл сургаалыг сонсож, “Наурызын өдөр дайснаа хүртэл уучил”, “Мууг сайнаар дайл” гэсэн өвгөдийн сургаалыг ёсчлон биелүүлж, ёс төгөлдөр баясан цэнгэдэг, эв нөхөрлөл, ёс зүй, хүмүүжлийн чухал ач холбогдолтой, үндэсний соёлын нэгэн чухал зан үйл юм. Перс хэлээр наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай, иран хэлний Ноу-“Шинэ”, Руз-“Өдөр” гэдэг үгээс бүрдэж оны эхний өдрийг илэрхийлдэг. Наурызыг бас “Нарны баяр” гэдэг. Тиймээс шинэ өдөр бүхэн алтан нар ивээлт сацрагаараа Та бүхнийг ивээж, шинэ амжилт, шинэ жаргал, шинэ золбоо хийморийг авчирч байх болтугай.
Уламжлалт баяраа ам дүүрэн ерөөл билигтэй, дастархан дүүрэн идээ будаатай, домбор хөгжмөө эгшиглүүлэн, кара жоргагаа бүжиж, айтыс дууны аялгуутай сайхан тэмдэглээрэй.
Шуурхай.мн