Улс улсын үндэсний шигшээ багийн ирээдүй болсон эрч хүчтэй залуусын сонирхолтой тулааны талбар Азийн 23 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолтууд Монголд болхоор болсон билээ.
АХБХ-оос 23 хүртэлх насныхны АШТ-ий 2013, 2016, 2018 онд зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээн нь 2020 онд Тайландад болох Азийн 23 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд юм.
Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын залуучуудын шигшээ баг урд хөршид бэлтгэл хийж байгаад ирсэн бөгөөд өнөөдөр 17:00 цагаас Ардчилсан Солонгос улсын багтай тоголохоор болсон байна
Монгол улстай нэг хэсэгт багтсан БНАСАУ-ын 23 хүртэлх насны баг өнгөрсөн гурван удаагийн тэмцээний шигшээ шатанд шалгарч байсан туршлагатай. Бусад гурван улсын хувьд урьдчилсан шатыг давж байсан удаагүй. Тэр ч утгаараа хэсгийн гол фоварит гэгдэж буй БНАСАУ-ын багтай Монгол хэрхэн тоглох нь сонирхол татаж байна.
Б.Жавхаа Эх сурвалж: Шуурхай.мн