fbpx Эрүүдэн шүүсэн хэргийг ҮАБЗ хэлэлцлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 16 секунд

Эрүүдэн шүүсэн хэргийг ҮАБЗ хэлэлцлээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/  өнгөрсөн баасан гаригт хуралджээ. Энэ хурлаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг  зохиомлоор илрүүлсэн асуудлыг авч хэлэлцсэн байна. Ингэхдээ хамгийн гол нь аллагын гүйцэтгэгч хэмээн хоёр иргэнд хууль бусаар хэрэг тулгаж,  түүнийгээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд эрүүдэн шүүсэн асуудлыг ярьж,  бичлэгийг  ил болгох талаар санал солилцсон ч шийдэлд хүрэлгүй таржээ. Эрүүдэн шүүлтийн уг  баримтад  хэрэг  хүлээлгэхийн тулд Б.Содномдаржааг зодож тарчлааж байгаа, Т.Чимгээгийн  камерт  Ц.Амгаланбаатарыг оруулан дарамтлуулж буй бичлэг олдсон гэсэн мэдээлэл байгаа юм.

Тэгэхээр бичлэг ил болсноор  уг хэргийн шүүх хурлын өмнө,хойно Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбатын   “Дүүгийн маань хоригдож байгаа камерт  3:00  цагт Ц.Амгаланбаатар орж ирээд шорон хэсч явах сайхан байна уу, чи С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэж дарамталдаг гэнэ лээ” хэмээн хэвлэлд ярьсан нь үнэн болж таарч байгаа юм. Мөн Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаагийн   “Тагнуулынхан миний хүүг анх баривчлахаар ирэхдээ дарамтлах хүн, өрөөг бэлдчихээд ирсэн юм билээ. Төв аймгийн Цагдан хорих төвд бэлдсэн өрөөнд миний хүүг  оруулан нүдийг чинь сохлоно шүү, чихийг чинь огтолно шүү. Чи энэ хэргийг хүлээ гээд зодож нүддэг байсан гэсэн. Мөн Ц.Амгаланбаатарыг өрөөнд нь оруулан зодуулж дарамтлуулж байсан” хэмээн ярьсан нь баримтаар тогтоогдож байгаа бололтой.

ҮАБЗ  энэ асуудлыг  авч хэлэлцэхийн өмнө  /2019.03.21/  Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгч хэмээн шийтгүүлсэн гурван иргэний  ар гэрийнхнээс уучлал гуйж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн.

Үүний маргааш  буюу өнгөрсөн баасан гаригийн өглөө /2019.03.22/  Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Ерөнхий сайд, салбар хариуцсан сайд нарын хамтаар  С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхээр ажилласан Ажлын хэсгийн цуглуулсан   материалтай холбоотой асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцсэн. Энэ үеэр  яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн  бичлэгийг Засгийн газрын гишүүдэд танилцуулахаар төлөвлөсөн ч  прокурор зөвшөөрөөгүй гэсэн мэдээлэл гарсан.  Хурлын дараа хэвлэлийнхэн  Шадар сайд Ө.Энхтүвшингээс энэ талаар тодруулахад “С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар л мэдээлэл солилцоод тарлаа. Ц.Нямдорж сайд болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар хуралдаанд мэдээлэл өгсөн. Яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс зөвшөөрөөгүй. Ер нь бол энэ бичлэгийг гишүүдэд болон олон нийтэд ил болгох ёстой. Энэ бичлэгийг ил болгох, үзэх ёстой гэж шийдвэр гаргасан” гэсэн хариултыг өгч байв.

Энэ өдрийн үдээс хойш Үндэсний аюулгүй байдлын зөвлөл  эрүүдэн шүүсэн хэргийг авч хэлэлцсэн байгаа юм. ҮАБЗ-ийг  Ерөнхийлөгч тэргүүлж, гишүүдэд Ерөнхий сайд, УИХ-ын дарга ордог. Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрт хатуу байр суурьтай байсан байж таарна.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрын зүгээс болгоомжилсон уу, эсвэл түр хүлээзнэх хэрэгтэй гэж үзсэн үү ямартай ч эрүү шүүлтийн бичлэгийг  ил болгох талаар шийдвэрт хүрээгүй байна. Гэхдээ тодорхой хугацааны дараа бичлэгийг ил болгох нь мэдээж. Хэрэг мөрдөн шалгах явцад гарсан эрүү шүүлт эхнээсээ ийнхүү  нотлогдож эхлэлээ. Дараагийн удаад  хэргийг хянасан, шүүсэн  шүүгч,  прокурорын асуудал сөхөгдөх бололтой.

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

БЗД-ийн сонгуульд МАН ялалт байгууллаа
БЗД-ийн сонгуульд МАН ялалт байгууллаа
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​