Роналдо Гэмтлээ! 


2020 оны европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өнгөрсөн 7 хоногоос эхэлсэн!

Тэгвэл аваргаа хамгаалахаар тэмцэх Португалчууд урьдчилсан шатны эхний 2 тоглолтоо хийсэн ч хожил авч чадсангүй.

Тэд эхний тоглолтоо Домогт довтлогч Андрей Шевченкогоор удирдуулсан Украйны эсрэг хийсэн ч 0:0 ээр тэнцсэн.

Тэгвэл өчигдөр гэртээ Душан Тадич ахлагчтай Хүчирхэг Сербийн шигшээтэй тоглоод бас л хожиж чадсангүй 1:1 ээр тэнцлээ. Португалчууд хэсэгтээ Серб, Украйн, Люксембург, Литвийн шигшээ багуудтай цуг байгаа. 2 тоглолтоос хожил аваагүй гэдэг муу мэдээнээс илүү тэд ахлагчаа гэмтэлд алдсан нь бүр муу мэдээ болж хувирав! Роналдо өчигдөр тоглолтын 31 дэх минутанд хамстринг буюу гуяны арын шөрмөсөө гэмтээж тоглолтыг шууд орхисон юм.

Одоогоор гэмтлийн дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байгаа ч Криштиано доголоод гарахыг бодоход хөнгөн гэмтэл биш бололтой Италийн аварга багт харьяалагдаж буй тэрээр тун удахгүй аваргуудын лигийн шөвгийн 8д Аякстай тулах билээ

Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал: