"Сүүдрийнхэн"


Монголд өнөөдөр Х.Баттулга хэмээх нэг Ерөнхийлөгч байгаа ч сүүдэрт нь нэжгээд байна. Ерөнхий сайд ч гэсэн одоогоор У.Хүрэлсүх хэмээх нэг л эрхэм бий ч далбаан  дор нь харин өчнөөн байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатар тамгаа аваад удаагүй. Гэсэн атал өөрийн, хүний намын цээж өвчтэй нөхөд “Михаилд бодол бий” гэчихсэн явж байгаа нь нууц биш. Тоон дарааллыг авч үзвэл Х.Баттулга тав дахь Ерөнхийлөгч, У.Хүрэлсүх 31 дэх Ерөнхий сайд, УИХ-ын даргын тухайд тоогоо алдсан. Засгийн газрын гишүүн, салбарын сайд нарын тухайд “Би чадна” гэсэн өчнөөн горилогчтой. Цааш нь агентлаг, газар, хэлтэс гээд хөөвөл урт гинжин хэлхээ үүснэ. Өнөөдөр хэн хүнгүй бүгд сүүдэрт бүртэлзсэн дагуултай, нөгөө хошин шог дээр гардагчлан “Сүүдэргүй хүн байхгүй” гээд тууж явна. Хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгчийн сүүдэр нь Ерөнхий сайд байх юм.   Ерөнхий сайдын сүүдэр хэн бэ гэвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байх жишээтэй. Үүнийгээ бүгд  үг хэл, үйл хөдлөл, хэрэгжүүлж байгаа бодлогоороо өдрөөс өдөрт нотолсоор байна. Харин Монгол Улсад сайн, саарын алийг авчрахыг таашгүй.

Ер нь бол “Сүүдрийнхэн” гэх хэллэг Монголын улс төрд бий болоод удсан. Сүүдрийн Засгийн газарбайгуулж Ерөнхий сайдыг ч, танхимыг нь ч  ташуурдажажилласан туршлага 2006-2008 онд Иргэний Зориг нам/тухайн үеийн нэрээр/ -д байлаа. Гол нь улс төрийн бодлого боловсруулж, ард түмэндхүргэхийн тулд сөрөгхүчний байгуулдаг байгууллагыг “Сүүдрийн Засгийн газар” гэж томъёолдог.Сонгодог загварыг нь  бий болгосон улс орон ч  бий.

Иргэний Зориг намаас хойш энэ бүтцийг  авч явсан улс төрийн нам манайд байхгүй. 2012 онд МАН байгуулна гэж лоозогноод өнгөрсөн. 2013 онд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам тунхагийн чанартай зарлаад алга болсон. 2014 онд МоАХ мэдэгдэл гаргасан ч  тодорхой ажил хийгээгүй. 2015 онд парламентад суудалгүй намууд энэ чиглэлээр хамтарч ажиллах болсноо мэдээлсэн ч, Эх Орончдын нам, Хамуг Монгол, БНН, Ногоон намаас бусад нь нэгдэж чадаагүй. 2018 оны нэгдүгээр сард АН “Сүүдрийн Засгийн газар байгуулан бодлогын зөвлөлүүдээ байгууллаа гэсэн ч бодлого хэрэгжүүлээгүй. Ийнхүү “Сүүдрийн Засгийн газар” сүүдэрт  царцсан. Харин  өнөөдөр гэсч байна гэж болох юм. Тэгэхдээ бодлогоос төөрсөн, эрх мэдэлд хэт шунасан байдлаар, өөрөөр хэлбэл  хүмүүсийн хэлээд байгаа “Хонгил” гээчийн харанхуй мухарт   үүсэн бий болж, томоос том хар сүүдэр нь нийгмийг айдас хүйдэс рүү түлхэх болов.

Цөөхөн жишээгээр үүнийг тодорхойлчихож болно. Тухайлбал, С.Зоригийг хөнөөсөн хэргийг зохиомлоор бүрдүүлсэн, хүний эрх зөрчиж эрүүдэн шүүснийг илрүүлсэн хэмээн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,  Хууль зүйн сайд  нар дарцаглаж байна. Тэр дотор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч бас “Амбий доторх Бооёо” болчихсон гүйж явна. Эндээс хэн нь хэн бэ, юу мөрөөдөж байна вэ гэдэг тод харагдана. Эргэлзээтэй санагдаж байгаа бол  дахин жишээ хэлье, Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтухай хуулийн төсөл, бусад хуулийн төслийг УИХ бараг л хэлэлцсэнгүй шууд баталсан. Үр дүнд нь Засгийн газар, УИХ нь эрх мэдлээ тавиад туучихсан. Үүний өмнө ҮАБЗ хуралдаад бүх шатнышүүхийн удирдах албантушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарыг албантушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудадоруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Ерөнхийлөгчиддаалгасан” гэж байгаа. ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч даргалж, гишүүдэд Ерөнхий сайд, УИХ-ын дарга ордог. Энд багийн тоглолтсоод байх юмгүй ерөнхийдөө  Ерөнхийлөгч бүхнийг  мэдэж, удирдан чиглүүлдэг. Тэгэхээр У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр бөх Ерөнхийлөгчдөө эрх мэдлээ давхар хамуулчихаж байгаа гэсэн үг. Ингэж аялдан дагаж буй нь хэмжээгүй эрхт Ерөнхийлөгчийн засаглалыг мөрөөдсөндөө,  дараагийн Төрийн тэргүүн болно гэж бодсондоо л юм, өөр юу ч биш.

Эх сурвалж: Erernews.mn


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Иргэн · [103.26.195.129] · 2019/04/09

    Төр түмний минь найдварууд амжилт хүсье төрийн 3 таа баярлаж бнаа арл олон бид


  • шуурхай.мн худалдагджээ хө


  • АН-ын гишүүн · [202.179.27.36] · 2019/04/09

    Засаг төрөөс гаргасан шийдвэрийг хоёр гараа өргөөд дэмжиж байнаа. Харин хэвлэл, мэдээллийг Элбэгдоржтонгууд, Эрдэнэбилэг нар худалдан авч хүмүүсийн тархийг угаах ажиллагааг явуулж байна. Өдрийн сониныг Элбэгдорж эрхлэн гаргаж, АНУ болон барууны орнуудад Монголын ардчлалд аюул учирлаа гэх мэдээлэл түгээж байна. Хулгай луйврыг нь тодорхой бичээд Трамп, Путин болон том гүрнүүдийн ерөнхийлөгчдөд энэ байдлыг илчлэн захидал илгээмээр байна. Дарламент гэдэг суваг засаг төрийн эсрэг байнгын ухуулга хийж байгааг дэмжиж буй ард түмэн гайхаж байна. Ядаж энэ сувгаас дарламент гэдэг нэрээ салгаж аваачээ. Энэ гэмт хэрэгтнүүдийг таслан сэргийлэх арга хэмжээ нэн даруй авахыг шаардаж байна.


  • зочин · [182.160.40.207] · 2019/04/08

    5 залуу гээд хошгируулаад Эрдэнэтийг булааж авсан. Тэгээд яав.Ард түмнээ аврах нь битгий хэл нэг луйварчний гадад тавьсан 100 гаруй тэр бум төгрөгийн өрийг ард түмэнд очих мөнгөөр төлүүлчлээдээ. Энэний төлөө л шударга ёс ярьсан юм байна гэж ойлголоо.


  • Зочин · [66.181.176.208] · 2019/04/07

    2020 ond ahmaduudiin tetgeveriig nemj ogmoor bna yumnii une yamar osson bga bilee


  • дорнод · [202.131.225.214] · 2019/04/05

    Хууль хүчнийхэнийг солих гэнгүүд Элбэгдоржтонгууд С.Эрдэнэ Эрдэнэбат нар сандран Ан ын нэгийг барьж жагсаал хийгээд л


  • зочин · [66.181.179.253] · 2019/04/03

    Шуурхайнхан минь шудрага байвал та нарт нэр хүндэд хэрэгтэй. Чалчихаас өөр юм мэдэхгүй хүн дарганцараар дүүрч болохгүй байгаа биз дээ. Нэг нь юм хийхээр хатгаж хордож байдаг өөдгүй чанар байна. Захиалагч нь Зориг агсаныг хороосон хэрэгтэй холбоотой байх нээ.


  • ЧАДНАА · [202.9.44.3] · 2019/04/03

    Оюунэрдэнэ 30 жилд хийж чадаагуй нийгмийг цэвэршуулэх ажлыг гардан хийж монголд шудрага есыг бий болгох хууль байдаг гэдгийг жинхэнэ есоор нь мэдруулэхээр ажиллаж байна монгол улсын ямарч албан тушаалыг харинч нэр тортэй аваад явж чадна шуу гэдгээ бурэн дуурэн нотлон харуулж байна монголчууд бид баттай дэмжиж байгаа шуу


  • Зочин · [112.72.12.14] · 2019/04/02

    Заа энэ муу шуурхай дандаа ингэж ард олныхоо эсрэг зүйлийг дэмжиж байдын. юуны чинь сүүдэр мүүдэр дандаа л луйварчдын дээр нар мандаж ард хүний дээр сүүдэр дайрч байх ёстой юм уу? ардын төлөө ажиллаж байгаа эдгээр дарга нар нар л болж харагдаад байна.Ардын дайсан ШУУРХАЙ минь сөнөөнө шүү муу лалар хулгайч шуурхай вэ?


  • zochin · [66.181.161.24] · 2019/04/02

    Төрийн 3 өндөрлөг,5 гишүүнийг ард түмэн 100% дэмжиж бнаа. Ардчилал нэрээр улс эх орнийг минь хөгжүүлэхгүй, өнгөтэй өөдтэйг нь тонон дээрэмдэж өөрсдөө хагарталаа баяжсан манангийнхнийг үзэн ядаж байна.30 жил хөгжүүлсэн бол ямар байх байсан бол доо. Зориг амьд байсан бол эд нарийг ингэж дураар нь дургиулахгүй байсан да.


  • ан гишүүн · [66.181.161.100] · 2019/04/02

    ардчилал нэрээр тонон дээрэмсэн нөхөд,тогтолцоогоо гээд бүр итгээд бна юманд хэмжээ,хугацаа бна ,эх орны төлөө нам юу ч биш ,шудрага залуучуудаа дэмж,АН бол луйварчидын гишгүүр ,


  • АН-ын гишүүдээс · [202.179.27.123] · 2019/04/02

    Монгол орныг минь 30 тонон дээрэмдлээ. Энэ хугацаанд хэн үүний эсрэг дуугарсан юм. Сайндаа л надад юу өгсөн бэ гэж гүйгээд Баасанхүү шиг ам руугаа Элбэгдоржоор 200 ам.доллар чихүүлсэн л байна. Гэтэл тэр тусмаа хамгийн шан харамж авч болох ерөнхийлөгч, ерөнхий сайд эсэргүүцэн тэ:мцлээ. Залуу гишүүд ард иргэд ч босч байна. Иймд ард түмэн тэднийг дэмжих төдийгүй энэ мафийн бүлгийг нэн даруй устгахыг төрөөсөө шаардаж байна. Бид босч тэмцэхэд бэлэн байна. Манай АН-ыг луухаан, данжаадууд эздэн авч мафийнхныг хамгаалах түшэц газар болгохыг санаархаж байна. Горьсон чинь голондоо, гозойсон чинь цвиндаа хоцрох болно. Данжаад-Эрдэнээ, Луухаан-Эрдэнэбатаа, түүний гар хөл бологч үхсэн хүний нэр дээр тэтгэвэр авч завшигч- нийгмийн даатгалын байцаагч нараа АН-аас зайл.


  • зочин · [202.9.45.113] · 2019/04/02

    одоохондоо юу ч бол монголыг минь хуу цөлбөсөн тэр муу элбэгдорж хулгай дарагдаж байвал болох нь тэр. монголын заяа их цаашдаа тэр дайснаа дараад авбал болноо