Entertainment / 2017/12/25 / 1

Зидан ялагдалдаа харамсахгүй байна



Реал Мадрид клубын дасгалжуулагч Зинедин Зидан “Эль Класико”-д амссан хүнд ялагдалдаа харамсахгүй байгаагаа илэрхийлжээ. Эзэн хааны клуб Ла лигийн хүрээнд талбайдаа Барселона клубыг хүлээн авсан бөгөөд Луйс Суарес, Лионель Месси, Алейш Видаль нарын гоолоор ялагдал хүлээсэн юм.

Франц эрхэм энэ талаараа “Бид эхний хагаст гоол оруулсан бол бүх зүйл өөр байх байлаа. Би энд шийдвэр гаргах эрхтэй хүн нь шүү дээ. Тиймээс бүх хариуцлагыг би хүлээх болно. Биднийг лигт түрүүлэх боломжгүй боллоо гэж бодож байгаа ч бууж өгч болохгүй. Дараагийн тоглолт болтол долоо хоног байна. Бид илүү сэргэг, хүчтэй болоод эргэн ирэх болно” гэжээ.

Зинедин Зидан Реал Мадридын хамт Аваргуудын лигийн “дэлдэн чихт” цомыг дараалан хүртсэн анхны дасгалжуулагч болсон бөгөөд Испанийн Ла лигийн түрүүг өнгөрсөн улирал хүртсэн. Тэд одоогоор 31 оноотой тэргүүлэгч Барселонагаас 14 оноо алдаж, дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа юм.

 


  • Зочин · [139.5.216.186] · 2018/01/01

    Ямар тэнэг нь ийм дизайн сонгодог байнаа. Хаана юу байгаан мэдэгдэхгүй. Дээр нь унших гэж үйлээ үзэх юм