Цадиг


Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

Монгол улсыг ардчиллаар овоглодог. Монголын ардчилал бол Монгол улстай өөртэй нь тэнцүү үнэ цэнтэй. Ардчилалд итгэх итгэл алдрах нь Монголд итгэл алдрахтай ижил юм. Эх орон, эрх чөлөөгөө хайрлаж хамгаалж явах нь Монгол хүн бүрийн зүрхний цадиг юм. Хэн үүнийг зөрчинө, гэсгээл хүртсүгэй.

Бичлэг

Бичлэг гарч гэнэ. Муухай юм гэнэ. Үзүүлж байна гэнэ. Уурлаж бухимдаж гэнэ. Хууль өөрчлөх юм гэнэ. Сүртэй юм биш гэнэ. Зөвхөн Зөвлөмж хүргүүлэх утгатай юм байх. Үндсэн хууль зөрчихгүй гэнэ. Зарчим, үзэл санаанд нь харшлахгүй гэнэ. 

Хууль шүүхэд нөлөөлөхгүй юм гэнэ. Шийдэх газар нь шийдэх гэнэ. Зөвлөмжийг авч ч болно, хаяж ч болно гэнэ. Том өөрчлөлт биш гэнэ. Гэмгүй нэг л заалт гэнэ. Хамаг асуудал өөдгүй тэр бичлэгт л бий гэнэ. Гишүүн ингэж ярив. Тайган тэгж тайлбарлав. Сайд нэмж бархирав. 

Харин дэлхий дээрхийн тухай шал өөрөөр яриад эхэллээ. Монголын тал харанхуй. Дэлхийн тал нартай. Шөнө өдөр сэлгэдгээрээ сэлгэх. Мэдээ шуугиан тардгаараа тарах. Манай тал “зөв” ярьж, дайсны тал “буруу” ойлгосон бололтой. Олон улсын хэвлэл мэдээллээр манай тайлбарчдынхаас таг эсрэгээр нь хэлж бичиж байх юм. 

Мэдээнийх нь өнгө харуусал дагуулжээ. Дахиад нэг ардчилсан улс бурангуй, дарангуйд автлаа гэх маягтай. Бүр “Монголын хар өдөр” гэх шиг. “Азийн цээжин дэх ганц ардчилал амь тавих уу” гэж асууж ч байх шиг. “Нударга, эргэлт, уналт…” гээд. Ёозгүй дүгнэлтүүд. Онцгүй таамгууд. Хамгийн гол нь итгэл алдарсан байдал. Монголын эрх баригчдад хүн итгэхээ болихыг тэвчье гэж бодъё. Харин Монгол улсад итгэх итгэл алдрахыг тэвчиж болно гэж үү!!

Эрх чөлөө, хуулийн засаглал, нээлттэй байдал… Монголын гангараа байсан юм. “Монголын маргааш өнөөдрөөсөө илүү”, “Монгол улс хэцүү ч зөв замаар яваа”. Ингэж бид хэлэлцэж ярилцдаг. Ийм итгэл үнэмшилтэй байсан. Монгол улс энэ эрхээрээ, энэ байдлаараа ялгарч бас бахархаж ирсэн. Биднийг “ардчиллын баян бүрд” гэдэг байв. Үүнд маань итгэдэг хүн зон, улс орнууд нэмэгдэж байна уу? Хасагдаж байна уу? Байдал муудах тийшээ явж байна уу? Сайжрах тийшээ явж байна уу? 

Ардчилал

Ардчилал бол бусад улсын хувьд тогтолцоо, сонголтын асуудал байх. Харин Монгол улсын хувьд бол бие дааж, оршин тогтнох гэвэл цор ганц олдсон аврал нь ардчилал юм. Ардчиллыг Монголчууд гоё, гэмгүй учраас шохоорхож авсан юм биш. Эрх чөлөө тусгаар байдлаа хадгалж өөрийн эрхээр амьдрах гэвэл үүнээс өөр сонголт бидэнд байгаагүй юм. Ардчилал бол Монгол улсын хувьд тусгаар тогтнол ч мөн, бие даах арга ч мөн, улс гэрээ засах сонголт ч мөн. 

Ард түмний засаг бол ардчилал. Ардчилал бол хариуцлага. Хариуцлага бол хууль. Энэ тал дээр бидэнд маш их дутагдал бий. Буруу бий. Энд тулж ирээд бид алддаг, муудалцдаг. Хагардаг, хальтардаг. Энэ удаа ч ялгаагүй. Гэхдээ бидний шинэхэн алдаа илүү урхагтай, илүү төлбөртэй, илүү аюултай болоод явчихлаа. Учир нь Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг хөндлөө. Ардчиллын амь, Монголын амийг хөндлөө гэсэн үг. 

Монгол Монголоороо орших гэвэл бие даасан төртэй байхаас өөр аргагүй. Бие даасан төртэй байх гэвэл ардчилсан байхаас өөр зам байхгүй. Ардчилсан бие даасан төртэй, тусгаар улсын гол шинж бол хэнээс ч хамааралгүй бодлогоо тодорхойлж чаддагт оршдог. 

Хууль

Бодлогыг хуулиар тодорхойлдог. Бие даасан хуультай орныг бие даасан бодлоготой, төртэй орон гэж хардаг. Тусгаар тогтносон улс гэж үздэг. Тийм газар зөв бурууг хуулиар ялгадаг. Хууль, хууль бусыг бие даасан хууль шүүхийн байгууллага - институт тогтоодог. Түүнийх нь үндэс шүүн таслах тогтолцооных нь халдашгүй байдалд оршдог. 

Монгол хүн энэ байдлыг их эрт ойлгосон. Их улсаа хүртэл Их хуулиар тохинуулж явсан. Их шуналыг, их эрхийг хуулиар хязгаарлаж хааж явсан. Хууль гууль болох цаг дор Монгол уруудаж доройтсон байдаг. Тусгаар байдал, төр улсаа ч алдсан байдаг. 

Монголчууд тусгаар тогтнолоо олно гэдэг бол хуулиа сэргээхтэй дүйдэг байсан. Цаг үргэлж тийм л байсан. Иймээс ч бид ардчилсан хувьсгалаа ардчилсан хууль гэж харсан. Үндсэн асуудлаа Үндсэн хууль гэж үзсэн. Шинэ сонголтоо шинэ хууль гэж зорьсон. 

Алдарт хуульч Бяраагийн Чимэд хүртэл – Хууль бол улс юм гэж сургаж байсан. Орчин цагийн хэмжүүрээр ч “хуульд халдвал улсдаа халдлаа” гэж эргэлзээгүйгээр ойлгодог болжээ. Хуулийн бие даасан байдал бол улсын тусгаар тогтнол юм. Улсыг нь булаахын тулд хуулийг нь булаадаг аж. Хуулиа булаалгасан орон бол улсаа булаалгасантай адил юм. 

Хувьсгал

Монголд ардчилсан хувьсгал өвлийн ид хүйтнээр эхэлсэн юм. Гучин жил болох гэж байна. Үүр цайсан. Хонх дуугарсан. Монголчууд сэрсэн. Дээл хувцсаа дутуухан өмсөөд гүйлдэж гарцгаасан. Монголын ардчилал хөр цасан дээр дөрвөн хөллөөд босоод ирсэн. Цай сүүнийхээ дээжийг өргөж, хурайлж угтсан. 

Нэгнийхээ хамраас цус гаргаагүй. Чанга яригч барьж, цаас бичиг өргөж ухаан уралдуулсан. Цугласан, жагссан, тайван тэмцсэн. Сонгуульдсан. Олонх болсон ч баярладаг. Цөөнх болсон ч баярладаг байсан. Ялж ялагдах яах вэ. Бүгдээрээ бид эрх чөлөөтэй боллоо гэж баярлацгаадаг байв. 

Монгол Монголоо олсон. Монголыг дэлхий олсон. Монгол хүн хувь заяандаа эзэн болсон. Эрхээ эдэлсэн. Сонголтоо хийсэн. Эцэг дээдсээ шүтсэн. Их түүхээрээ бахархсан. Эх соёлоороо гайхуулсан. Хөдөө гадаагүй сэрсэн, сэргэсэн. Хөгшин залуугүй хөгжилдсөн, баярласан. Хэлэх ярихаа цагдуулахгүй, санал бодлоо уралдуулдаг болсон. Чөлөөтэй явдаг, чөлөөтэй хийдэг туурвидаг болсон… 

Хүн жаргаж болох бүхнийг Монголчууд бид олж авсан. Бидний эх орон байна. Бидний эрх чөлөө байна. Хийж бүтээх боломж бидэнд байна. Ардчилал гарснаар өмнө нь сайхан байсан зүйл муухай болсон юм биш. Сайн муугаа тэнцүүхэн хардаг болсон юм. Бусдын эрхээр биш өөрийн эрхээр л амьдардаг болсон. 

Аюул

Харанхуй боллоо. Хурал эхэллээ. Санал хураалаа. Ээлжит сорилт бослоо. Аюул дэгдлээ. Цагаан морийг нохой ноцлоо. Монгол хүн сорилт тэмцлээс няцаж байгаагүй. Боссон шуурга Монголыг зогсоож чадах ч, буцааж чадахгүй. Эрх чөлөөг амталсан зүрхийг алж чадах ч, ялж чадахгүй. 

Монголыг манжууд махалж бараагүй юм. Коммунизм цусалж дуусгаагүй юм. Түүхийн тээрэмд Монгол шиг зовсон үндэстэн ховор. Гэхдээ түүхийн хэлхээнд Монгол шиг тодорч боссон улс тийм ч олон биш. Энэ удаа ч Монголын талд түүх инээж л таараа. 

Монголд ардчилал ирэхэд аюул нь дагаж ирсэн юм. Хорвоогийн талыг бүрхсэн улаан өнгөн дороос тэнгэр шиг хөхөрч Монгол нутагт эрх чөлөө тодорсон юм. Араатнууд эрх дураараа, ардчиллын тэр цагаан унагыг төрсөн цагаас нь овоо хараандаа авсан. Боломж гарах бүр ээрч хөөж, зулгааж, тасар татах гэж улайрсан. Гэхдээ тэр зулгаагч соёонууд дотроос нэг соёо онцгой хортой байлаа.

Монголын хувь заяа дээсэн дөрөөн дээр байлаа. Хуучин шинийн зөрчил туйлдаа хүрч байв. Ардчилал Монголд төрөх, эсвэл эрсдэх. Эх Монгол маань төрөхийн хүндрэлд шаналж, амь дүйсэн үе. Хүн бүр дутуу нойртой, санаа зовсон өдрүүд. Би 1990 оныурт хаврын тухай өгүүлж байна. 

Соёот

“Нохой шиг хүнийг хүн гаршуулдаг”. Энэ бол эртний хэлц үг. Нохой болох хүн ховор байдаг. Харин гаршуулах эзэн, гарших хүн, орчин нөхцөл, хоол тэжээл, санаа зорилго. Ийм олон зүйл нэг дор нөхцөлдөх амаргүй. Гэхдээ нөхцөлдөж болдгийг соёотын түүх харуулдаг. Яг ийм нохой хэрэгтэй үедээ, хэрэгтэй эзэндээ 1990 оны эхээр Монголоос олджээ. 

Монголын аюулгүй албаны буурал генерал нэгэнтээ дурссан байдаг. “Тэр хүнийг хятадын тусгай алба сонирхож байгаа мэдээг бид авсан. Мэдээ аваад бид судалж үзэхэд тэр манайхаас урьтаад хятадын тусгай албаны урхинд орчихсон байсан юм” гэж. 

Хожим гаршуулагчдынхаа дунд суух цагаан шилбэтэй зураг нь ил болсон. Ян гэж эзнийхээ ачийг л “яаж хариулах вэ” гэж шаналж явдаг нь ч нууц биш болсон. Түүгээр ч барахгүй авсан өгсөн, идэж уусан зүйл, гүйцэтгэсэн даалгаврынх нь тухай мэдээлэл түмний жигшдэс төрүүлсэн. Тэр үйлдэл, улайлт бол жирийн хүн ч бай, нохой ч бай алин нь ч тэсэж гарах аргагүй урвалт байсан юм. Харин Цэндийн Нямдорж тэр дундаас хожоо гаргаж, Монгол улс хохирогч болсоор яваа юм. 

Монгол бол нарийн улс төртэй орон. Манай улсын байршил, бидний сонголт, бидэнд тулгардаг бэрхшээл сорилтоос үүддэг. Бид цөөхүүлээ. Нэг хүн ч нэг гэхгүйгээр Монголын улс төрийг савлуулдаг, түйвээдэг. Нэг улс ч гэлээ Монголын амьдралд ахдах нөлөө үзүүлэх нь байдаг. Иймээс өөртөө найдах нь Монголын хувьд хамгийн зөв сонголт болсоор ирсэн юм. 

1990 онд хийсэн сонголт бол Монгол хүн өөртөө найдсан сонголт байсан юм. Энэ сонголтоор “Монгол чадахгүй” гэсэн басамжлал мөхсөн. Харин Нямдоржид ийм сэтгэлгээний орон зай заяагаагүй юм. Тэр бусдаас хоол горьдож бусдын хүчинд үйлчлэх замыг сонгосон. 

Нямдоржийн үйлдэл бол Монголын сайн сайхантай зохицохгүй. Монголын сайн сайхан бол Нямдоржид үл гүйцэгдэх хурд. Тиймээс энэ соёот галтай цучил зууж Монголыг араас нь түймэрдэж явдаг юм.

Урвалт

Хамгийн утгагүй тэмцэл бол үнэ цэнгүй хүнтэй тэмцэхэд оршдог. Цэндийн Нямдорж бол үнэ цэнтэй хүн биш. Учир нь түүнд үнэ цэний тухай ойлголт оршдоггүй. Харин тэр үнэ цэнтэй юмыг олж зуухдаа гаршсан. Тэр хууль, бодлогод хор шингээж Монголын өнгөтэй өөдтэй бүхнийг хорлодог хүн. Өөрт нь ашигтай бол янагшиж гийнадаг, ашиггүй бол шүлсдэж дайрдаг. Тэр зүсээ яаж л бол яаж хувиргана. Шалбааг ч долооно. Шатар ч мэрнэ. 

Нямдоржид аюултай зэвсэг нэг бий. Тэр бол түүний өш хонзон. Түүний шүд. Тэр сэдэв олж зуухдаа сурамгай. Тэр нил ялгадасан дундаас ч сэдэв олно. Чадлаа урвалтаас авдаг. Тиймдээ ч мууд дээрэлхүү. Тэр шахааны зөрүүнд мэргэшсэн. Шаахайны том жижгээр эзнээ таньдаг л этгээд. 

Ц.Нямдорж бол Монголын төрийн амин судсанд соёо нь гүнзгий шигдсэн хорлогч. Хэрэв тэр Монголын төлөө хүн шиг явсан бол хүн шиг харьцахсан. Тэр Монголоо, эрх чөлөөгөө, ард түмнээ гэсэн үнэтэй бүхнийг түүж зуудаг. Эзэд нь ч түүнийг “стратегийн даалгавар”-аар тэжээж Монголд ашигладгаа нууж байгаагүй. Эхнээсээ л тийм байсан. Тэр одоо ч харь эздийнхээ сонирхолд үйлчилсээр л байгаа. 

Нямдорж Монгол улсын амин эрх ашгийг харийн даалгавраар бусниулж ирсэн. Тэр илчлэгдсэн. Илчлэгдээд бүр цагаандаа гарсан. Тэр сүүлдээ даалгавартай ч, даалгаваргүй ч Монголыг хорлодог болсон. Нямдорж Монголд юу тустай, юу тусгүйг ч мэдэхээ байсан. Түүний Монголд тарьсан гайг тоймлох нь цагийн баруул мэт боловч, заримыг нь дугаарлаж үлдээх нь сургамжтай. 

Нэг: Монгол улсын хуулийн салбар. Шинэ Монголыг хорлох ажлаа Нямдорж эндээс эхэлсэн. “Монгол улсын Засгийн Газрын хуралдаанд болон Улсын Бага Хурлын чуулганаар хэлэлцэх асуудал, төсөлд нөлөөлж чадах уу?”. Нямдоржоос эздийнх нь асуусан эхний асуулт энэ. Нямдорж түүнд “Чадна” гэж хариулсан байдаг. Монголын аюулаас хамгаалах байгууллагын илтгэх хуудсанд тэмдэглэл болж туссан энэ баримт хожим бас ил болсон. Монголын хуулийг самрах бол Монгол улсыг самрахтай тэнцэнэ. Саарал ордонд нэвтрэх эрхтэй болж, хариас үүрэг авч эхлүүлсэн түүний энэ ажил 30-н жилийнхээ нүүрийг үзэж байна. 

Хоёр: Нямдоржийн Хятадын тусгай албанаас 1990 оны их өөрчлөлтийн дундуур авсан өөр нэг даалгавар бол “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой байдаг. Түүнийг хянаж байсан гүйцэтгэх ажлын баримтад энэ тухай яригддаг. Нямдоржийн “Эрдэнэт” үйлдвэрийг сааж иддэг гинжин холбоо одоо болтол тасраагүй. Улс орны саалийн үнээг эхлээр хөхөж амташсан хүн. Хулгай ч энд бий. Гэмт үйлдлүүд ч энд бий. Энэ үйлдвэрийн эргэн тойрон дох явдлууд Монгол улсын эдийн засгийн бие даасан чадавхтай шууд уялддаг. Бүр цаашилбал Монгол улсын амин эрх ашиг бүхий олон зангилаа асуудалтай холбогддог.

Гурав: Цэндийн Нямдорж бол улс орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалах байгууллагад өш санасан хүн. Монгол улсын тусгай албанаас түүнд тухайн үед анхааруулга өгсөн байдаг. “Та улс орны аюулгүй байдалд аюул учруулж болох үйл ажиллагаанд холбогдлоо” гэж. Монголын төрд зүтгэж байгаа хүнд хэн ч зөрчих эрхгүй цор ганц - алтан дүрэм байдаг. “Монгол улсын эрх ашгаас урвахгүй. Бусад улсын эрх ашигт үйлчлэхгүй”. 

Монголын түүхт төрийн энэ алтан дүрмийг илтэд, эрээ цээргүй зөрчсөн хүн бол Цэндийн Нямдорж. Үүнийг нь мэргэжлийн байгууллага тогтоосон. Тэр энэ байдалдаа гэмшсэн шинжгүй явдаг хүн. Энэ үйлдлээрээ Нямдорж Монгол түмний нүдэнд, хойч үед буруу үлгэр болж, нүгэл үйлдсээр байгаа юм. 

Нямдорж бол Монголын төрийн итгэлийг удаа дараа шившигтэйгээр эвдсэн. Монголын төрийн буурал түүхэнд хууль хулгайлж шийтгэгдсэн цор ганц төрийн өндөр дээд албан тушаалтан. Их хурлын дарга болж суучхаад, Их хурлынхаа хууль тогтоох дээд эрх мэдлийг хулгайлж явсан хүн. Түүнд хулгайлаагүй юм Монголд үлдээгүй. Түүнд үнэн байхгүй. 

Монголчууд урвалтад дургүй хүмүүс. Сайд түшмэд нь урвахад бүр дургүй. Хүний хир баргийн алдааг өршөөдөг Монголын цайлган, ууч сэтгэл урвалтыг үзэж чаддаггүй. Монголд урвалтыг зөв гэж үздэг, ажил амьдралынхаа дадал хэвшил болгосон ганц хүн бол Цэндийн Нямдорж. Тэр Эрүүгийн шинэ хуулиас “Эх орноосоо урвах” гэсэн заалтыг хасуулах гэж хүртэл шуугиулж байсан. Тэр шүүхийг ч татан буулгах гэж сүрдүүлж хууль барьж гүйсэн. 

Зуулт

Нямдорж бол шорон тогтолцоонд талтай хүн. Монголд өрнөсөн ардчиллыг дэмжиж нэг үг дугарсан удаагүй. Тэр ардчиллыг үргэлж зууж, урж сэглэж ирсэн. Ардчилал бол аллагын өмнө хүчин мөхсөддөг тогтолцоо. Гэхдээ ардчилал бол аллагатай зэрэгцэн оршдоггүй. Ардчиллыг хуулиар хамгаалдаг. 

Алуурчинтайгаа цуг амьдардаг нийгэм гэж үгүй. Тиймээс хууль шүүх, цээрлэл шийтгэл оршдог. Бидний мэдэх аль ч нийгэмд аллагыг зөвтгөж байгаагүй. Алуурчдаар бахархаж байгаагүй. Харин хар цагааныг хуулиар л ялгаж шийдэж ирсэн. 

Бид хүний амийг, хүн гэсэн хүндэт нэр төрийг эрхэмд үздэг улс болох гэж зорьж яваа. Монгол бол хүнийг тарчлаан зовоохыг буруу гэж үздэг улс. Хүнийг хилсээр хэлмэгдүүлэхийг байж болохгүй, хууль бус гэж зарласан орон. Алдаа гарсан бол залруулах хуультай. Шийдэх шүүхтэй. Тийм боломжийг бүрдүүлсэн улс. 

Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Монголын нэн шинэ түүхийн улаан толбо юм. Зоригийг хэн алсныг, хэн үүнд хамааралтайг, ямар сэдэл учир холбогдлоор энэ хэрэг үйлдэгдсэнийг олж тогтоох нь Монголын мөрдөн шалгах, шүүн таслах байгууллагын ажил. Яагаад энэ хэрэг илрэхгүй олон жил болсны учир шалтгааныг бас олж тогтоох. Мөн сүүлийн үед өрнөж байгаа асуудал, хардлага сэрдлэг бүрийг шалгаж мухарлах.

Цэндийн Нямдоржийн нохой үйлдлийг Монголын хэрсүү ард түмэн анхааралтай ажиглаж байгаа. Тэр тусмаа ардчиллаа аминаасаа илүү хайрладаг ардчиллын хашир партизанууд. Тэд Нямдоржийн гаргаж буй ааш аяг, үзүүлж харуулж, үйлдэж хэлж яваагийн цаана юу нуугдаж, тэр юу нууж явааг нэвт харж бас хэлэлцэж байгаа. Зоригийн амь насыг бүрэлгэснийг сонсоод тэд бүгдээрээ Зориг болсон юм. Ардчилал руу шаасан алуурчны хутга тэднийг бүгдийг нь шархлуулсан юм. 

Нямдорж бол Зоригийг ганцаараа гэж андуурч байгаа юм. Зориг бол ардчилалд хайртай зүрх бүрийн тоогоор оршдог. Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн учиг бүрэн тайлагдтал тэдний зүрх амрахгүй. Нямдорж Зоригийг хөнөөсөн хэрэгт нөхдийг нь гүтгэж захиалагч, гүйцэтгэгчээр нь нэр бүхий гэмгүй хүмүүсийг тодруулж, тамлан зовоож “даргагүй нам сонгуульд яаж ордгийг харна” гэж занаж тохуурхаж байсан. 

Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол Нямдоржийн хувьд улс төрийн амьдралаа уртасгах, ээлжит сонгуульд нэр дэвших, ардчиллыг дарах хэрэгсэл болж ирсэн. Өнөөдөр ч тийм л байна. Нямдоржид эрүү шүүлт амссан хүмүүсийн эрхийн асуудал хэзээ ч сонин байгаагүй. Сонин байсан бол шоронгоор нь дүүрэн л байгаа. Тийм үнэлэмж ч түүнд үгүй. Тэдний зовлонгоор зоолж, улс төр л хийж, сонгуулийн нүүрээ шинэчлэх гэж яваа хүн. 

1930-аад онд Монголын цөстэй, нэртэй бүхнийг залгисан Жамбалдоржийн эрүү шүүлт Нямдоржийн үед ч үргэлжилсэн. Шинэ мянганы эхэнд өөрийнх нь нэртэй хар хуульдаа ч эрүү тамалгаагаа хадгалсан. Тэр эрүү шүүлтийг халах шинэ цагийн хууль, хуулийн заалтыг өөрөө эсэргүүцэж унагасан. Мөрдөх хугацааг нь хориг тавиад ч дийлдэлгүй хойшлуулсан. Тэнд байсан шинэчлэл, өөрчлөлтийг улдан зулгааж өөрчлүүлсэн. 

Зоригийг алсан алуурчид илэрсний адил, аллагын захиалагч хатгагч нь илэрч л таараа. Үүссэн нөхцөл байдлыг Монголын хууль шалгаж л таараа. Алдаа гарсан бол алдаагаа засаад сургамжаа аваад, хуулиараа шийдээд л явна. Хэрэгт хохирсон Монгол улс байгаа цагт хэргийг хаана гэж л лав байхгүй байх. Зориудаар, санаатай будлиан хутгасан бол түүнийг ч шалгаж нягталж л таарна. Гэрчтэй, үйлдэлтэй, ул мөртэй бүхнээ баллаж устгаж чадахгүй. Энэ бүхнийг харах, хянах, хамгаалах, баримтжуулах ажлаа Монголын хууль, хуулийнхан хийж байгаа байлгүй дээ. 

Харин С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойронд Ц.Нямдоржийн гаргаад байгаа үйлдлийг би үнэхээр гайхдаг. Улсын маань Хууль зүйн сайд хүн. Захиалагч хатгагчийг олох шалгах эгзэгтэй үед. Ийм авир гаргах ямар шаардлага байв? Алуурчдыг мөрдөн шалгахад хууль зөрчигдсөн бол асуудлыг яаж шийдэх, яаж хариуцлага тооцох ёстойг Нямдорж сайн мэднэ. 

“Хэрэг задарна” гэж шорон оронгүй, дотоод гадаадгүй хошуу өргөөд, нохой шуугиулаад. Хань хамсаатан татаад. Задарсан ч энэ хэрэг хуулиар л задрах байлгүй. Энэ хэргийг иж бүрэн шийдэхэд Нямдоржийн хүргэх ганц л тус харагдаж байна. Нямдорж өөрөө энд оролцохгүй байх. Өөрийнхөө энэ хэрэгтэй холбоотой гаргасан, гаргаж байгаа үйлдэл бүрийг шударгаар шалгуулах. 

Ц.Нямдоржийн ойлгомжгүй үйлдэл С.Зоригийг хөнөөсөн хэргийг самраад зогссонгүй. Арай ядан бүрэлдэж байсан хуулийн засаглал Монголд устаж үгүй болоход тулж байна. Энэ байдал сүүлийн 30 жилд 5 удаа хууль зүйн салбарыг толгойлсон Нямдоржид хайран бас харамсалтай биш гэж үү! Эсвэл энэ нь Нямдоржийн санаатай урьдчилан төлөвлөсөн үйлдэл үү! 

Итгэл

Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг гэдэг. Бичлэгийн тухай ярьж эхлүүлсэн өгүүллээ тэр тухай үгээр өндөрлөе. Бичлэгт муухай юм байгаа бол шалгаж шинжлээд хуульд зааснаар асуудлыг шийдэх нь зөв. Дахиад тийм зүйл гаргуулахгүйн тулд урьдчилан хорих байранд гүйцэтгэх ажил явуулахыг, эрүү шүүлт тулгахыг Монгол улсад хориглох хэрэгтэй. Ял хариуцлагыг нь тодруулж нэг бүрчлэн хуульчлах хэрэгтэй. Энэ тухай яриад орхих биш. Үйлдэл хийх хэрэгтэй. Үр дүн ч гарах ёстой. 

Харин ямар ч бичлэг, ямар ч шалтаг байсан хууль шүүхийн байгууллагын хараат бус, бие даасан байдлыг бусниулж болохгүй. “Зөвхөн зөвлөмж л хүргүүлнэ” гэдэг гэмгүй өөрчлөлт Монголын шүүхийн болон прокурорын байгууллагын удирдлагын хувьд лав худал боллоо. Томилохдоо үгийг нь сонссон парламент тэднийг өөрчлөхөд барааг нь ч харж чадалгүй үлдэв. Энэ жишиг дахиад ч давтагдах магадлалтай. Үүнийг л хуулийн байгууллагын хараад бус байдал алдагдлаа гээд байгаа юм. 

Хууль нь, хуулийн байгууллага нь хараат бол Монгол улс ч хараат болно гэсэн үг. Харийн дайсан довтлоод ч хараат болгож дөнгөөгүй Монголын хууль ёсыг хоёрхон оройн санал хураалтаар сөнөөж болохгүй. Бидний улс муугаа засаж урагшлах ёстой болохоос биш ухарч болохгүй. Монгол улсад итгэх итгэлийг нэмэх бол Монголын төрийн хамгийн сайн үйлс. Үүгээр төрийн ажил, залгамж хэмжигддэг. 

Хууль шүүхийн байгууллагын бие даасан байдлыг сэргээн тогтоохын тулд “зөвлөмж” гаргадаг сүүлд оруулсан нэмэлт заалтаа хүчингүй болгохоос өөр аргагүй. Тэгээд сургамждаа тулгуурлан хууль шүүхийн байгууллагын удирдлагуудыг өөрчлөх нэмэлт үндэслэл гаргах үйлдлийг хуулиар хааж өгөх хэрэгтэй. Ийм заалтыг тус бүрийх нь хуульд нэмж оруулбал зөв болно. Ингэж чадвал шинээр томилогдсон хүмүүс ч ажлаа хараат бусаар хийх боломжтой болно. Хууль шүүхийн байгууллагын бие даасан байдлыг нураасан гайтай цохилтын үр дагавар ч аажмаар засагдана. 


2019.04.11


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • зочин · [103.26.193.25] · 2019/04/18

    Элбэгдоржийн ээлжит чалчаа байна даа. Ардчилалаар халхавч хийж амьдрах цаг өнгөрсөн. Нөгөө шударга ёс ярьдаг хүн шударга ёсны төлөө зүтгэсэн Нямдорж руу дайралт хийж байх шив дээ. Олон хүнийг хэлмэглүүлсэн далд эзэн нь Элбэгдорж байхд аа. Юун шүүхийн шинэчлэл. 3 шатны шүүхээр гэм буруугүй 2 хүнд Зоригийн алуурчин гэж 25 жилийн ял өгнө гэдэг 1937 оны хэлмэгдүүлэлт мөн биз дээ Элбэгдорж хариулаач.


  • Сэрдамбий · [202.179.3.18] · 2019/04/16

    Элбэгдоржоо чи ардчилал гэж амаараа хөөс цахартал хашгирчээ, тэгвэл би чамаас хэдхэн зүйл асууя. Эх орны газрын асар их баялаг гадагшаа гарч байна, гэтэл улс орон улам ядуураад өр шир нь хэвээрээ, цөөхөн хүн хагартлаа язартлаа баяжсаар, идэр чийрэг ид хийж бүтээх насны залуус маань гадагшаа олноор цагаачилж гадны оронд боолын ажил эрхэлсээр, жирийн төрийн албан хаагчын сарын цалинг Солонгост нэг өдрийн ажлын хөлсөндөө авч байгааг, хууль ёс, ёс суртахуун улам доройтсоор байгааг АРДЧИЛАЛ гээд байх уу?? төрийн өндөр албан тушаалтнуудын ялзрал, авилга, хууль шүүхийн байгууллагуудын цагаандаа гарсан үйлдлүүд, томоохон үйлдвэрүүд том баялагуудтай ордуудыг тойрсон улс төр эдийн засгийн бүлэглэлүүдийн зодоон... гэх мэт болохгүй бүтэхгүй зүйлсийг жагсаавал уртын урт болно. Эдгээр нь мөн л АРДЧИЛАЛ уу?? чи 2 удаа ерөнхийлөгч, 2 удаа ерөнхий сайд болж ард түмний итгэлийг авсан даан ч буяныг даасангүй хайран итгэл, өндөр эрх мэдэлтэй байхдаа тэр урвагч, тагнуул гэх шиг дээр бичсэн юмаа цэгцэлж байхгүй яасан? Одоо больж үз.


  • БАТ ЭРДЭНЭ · [202.179.25.91] · 2019/04/16

    ДӨРВӨД НЯМДОРЖ БОЛ ХҮН БИШ. МӨНГӨНИЙ, АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙЖ МЭДЭХ ХҮН ЧАНАР МУУТАЙ ХҮН. ОЙРЫН ҮЕД ӨӨРИЙН НЬ ХЭРЭГ, АЛТАНГИЙН ХЭРЭГ, БАТХҮҮГИЙН ХЭРЭГ ИЛРЭХ ГЭЭД УНДАЖ ЧАДАХГҮЙ, БОСООГООРОО ОЛОН ХОНОЖ БАЙХ ШИГ. БИД ҮНЭНИЙГ ХҮСЧ БАЙНА. ГЭТЭЛ НЯМДОРЖ ТҮРЭЭСИЙН БАЙРАНД АМЬДАРДАГ ЧГЭХ ШИГ БИД БҮГДИЙГ ҮРГЭЛЖ ДОРОМЖИЛДОГ ЗҮГЭЭР Л БАЙВАЛ БОЛОО БИЗ ДЭЭ. ЭНЭ ХҮНИЙГ ШАЛГААД ӨГӨӨЧ. ЯАГААД АЙГААД ҮРГЭЛДЖ ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БЭ. АДАГЛААД ЭЛБЭГЭЭ ЕРӨНХИЙЛЭГЧ ШИГ БОДОЛ САНААГАА БИЧИЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ. ЗҮГЭЭР Л ТЕЛЕВИЗ ХАРАХААР Л УУРЛААД Л ХУВЬСГАНААД Л ҮЛ ОЙЛГОГДОХ ЮМ ЯРИАД БАЙЖ БОЛОХГҮЙ БАЙНА. ТА САЙД ХҮН, ҮНЭН ЮМ ЯРИАЧ. БИД ҮҮНИЙГ ХҮСЧ БАЙНА. .


  • ХИШИГСҮРЭН · [202.179.25.91] · 2019/04/16

    МАНАЙ ХҮМҮҮС УХААНТАЙ. ГАЦГХҮҮ ХУ САЛХИ ШИГ ХУРАМТГАЙ ЗАНТАЙ. ГЭХДЭЭ БАТЗАНДАН ШИГ ШҮД ЗУУЖ ХОНЗОГНОДОГ ХҮН НЬ ЦӨӨН. ЭНЭ ӨГҮҮЛЭЛ ҮНЭНД ИХ ОЙР БАЙНА. САЙН БИЧЖЭЭ: БИЧИХ НЭГ ХЭРЭГ. ОДОО НЯМДОРЖООС ЭХЛЭЭД ХҮРЭЛСҮХ, БАТТУЛГА ЗЭРЭГ МУУХАЙГАА ОЛОН АРВАН ЖИЛЭЭР ХААЦАЙЛЖ ИРСЭН, УЛСЫН ХӨРӨНГӨ ИДСЭН, ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ХҮМҮҮСИЙГ ХЭРХЭХ ТАЛААР НЭГ ӨГҮҮЛЭЛ БИЧНЭ ҮҮ. ЭНЭ БОЛД, БАТЗАНДАН, ОЮУН ЭРДЭНЭ, АЮУРСАЙХАН, НЯМБААТАР ЗЭРЭГ ГИШҮҮДИЙН ХУДАЛ УРИА ЛООЗОН БҮХИЙ СОНГУУЛИЙН ШОУНД АРД ТҮМЭН БИД БҮР ИТГЭЭД, ОРЧИХЛОО.ҮҮНЭЭС БИДНИЙГ ГАРГАХ ЗӨВЛӨМЖ ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. иЙМ БАЙДАЛ БҮҮР ЁС МЭТ ТОГТЧИХВОЛ ЯАХ ВЭ. СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРЭХЭЭР ЭЛДЭВ ЮМ СЭДДЭГ, ТЭРИЙГЭЭ ИТГҮҮЛЭХ ГЭЖ БИДНИЙГ УХУУЛДАГ. БИД БАС ИТГЭДЭГ. ОДОО ЯАН А ДАА ТА УХААНТАЙ ХҮН ЭНЭ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, ӨГ.


  • О. АМАРХҮҮ · [202.179.25.91] · 2019/04/16

    нЯМДОРЖ ТЭРГҮҮТЭЙ ЭРДЭНЭТИЙГ ХУВААЖ ИДЭЭД ДУУГҮЙ СУУГАА ОЛОН АРВАН ХҮН БАЙНА. бАС ТЭР ДУХААРАА ХАРСАН СҮ БАТ БОЛД, ГЭХ МЭТ. ИНГЭЭД ЗОРИГИЙН ХЭРЭГ, ЭРДЭНТИЙН 51%- ИЙН бАТХҮҮГЭЭР НҮҮРЭЭ ХИЙСЭН БУСАРМАГ ЯВДАЛТАНГУУД,ЗОРИГТОЙ ХОЛБООТОЙ ОЛИГАРХУУДЫГ ОДОО ИЛЧИЛ.ЭЛБЭГЭЭ ТА ОДОО АЛИЙН БОЛГОН ДУУГҮЙ БАЙХ ЮМ. ҮҮНИЙГ ХИЙЧИХ. ТЭГЭЭД БОЛОО. ТАНЫГ ДЭЛХИЙН ТОМ ГҮРНИЙ ТУРШЛАГАТАЙ УЛС ТӨРЧИД ҮНЭЛДЭГ ШҮҮ ДЭЭ. ТА ЗАЛУУ ХҮН. ЯВАХ ЗАМ УРТ БАЙНА.НЯМДОРЖИЙГ ОДОО ХУРДАН ИЛЧИЛ. ТЭР ЭРДЭНЭБАТЫГ АЖЛЫ НЬ ХИЙЛГЭ. ТЭР МАТЕРИАЛУУД АЛГА БОЛГОЧИХ БИЙ. ҮҮНД ОНЦГОЙ АНХААР. ТЭР, АМГАЛАНБААТАРЫГ ХЭВЭЭР БАЙЛГА. НЯМДОРЖ ТЭРИЙГ БҮҮР ҮЗЭЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. уГ НЬ ШАВЬ ГЭЭД БАЙГАА ЮМ.


  • ш. бААСАН · [202.179.25.91] · 2019/04/16

    Танд талархал илэрхийлье. Би долгиноогүй. Таныг бид мэднэ. Манайхан нэг хүнийг нэрийг нь бүрэн хугалж дуусгах дуртай зангаараа таныг энэ ээлжинд оньсон байна. Бүү бууж өг. Энэ чиглэл рүү хүмүүсийг хандуулахад Нямдорж их нөлөөлсөн шүү. тэр Эрдэнэт, Зоригийн хэргийг нь бүү хаалгуул. Нямдорж энэ хэргийг хаалгах гэж улаарч байна. Муу хэлж л байг. Зоригийн хэргийг бүүр гаргах асуудлыг түргэн хий. Нямдоржоос өрсөлд. Таныг бид зөвхөн Асем- ээр л өршөөнөө. Энэ бол одд 100 жилд ч хүсээд хүсээд манайд хийгдэхгүйт ТЭГЭЭД Ч ЭНЭ АЖЛЫГ ОРОЛЦОЖ БУЙ БҮХ УЛС ОРНУУДЫН ХАНДИВААР ХИЙЛГЭСЭНД БИД БАЯРЛАДАГ. тА УХААНТАЙ. юУН УРАН ЗУРАГ МУРАГ ГЭЭД БАЙНА. тЭГЖ ЯРИВАЛ МАНАЙ 5 ШАРД АМЬДАРЧ БАЙСАН ГЕОЛОГИЧДООС ХАМГИЙН МУНДАГ ЧЕХ- МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ЭКСПЕДИЦИЙН ДАРГЫН ОХИН ТАНЫ ЭХНЭР ГЭДИЙГ БИД БАС МЭДНЭ. .


  • Зочин · [103.26.195.129] · 2019/04/15

    Цадигийн цахиагийн цөмбөгдолдой нүдэнд харагдаж чихэнд сонсогдохгүй бж чадахгүй бна уу, төр түмэнг доромжлоод дээрэлхээд байх юм


  • ИРГЭН · [112.72.11.118] · 2019/04/15

    Ц.Элбэгдорж гуай Та эх орондоо хайртай хуурамч дүр эсгэж "Ардчлал" гэж хоосон жанч нөмрөөд хэрэг цагаадахгүй шүүдээ. Та хүний нийгэмээс хол тасарсан байна. Таны ойр дотно байсан эрхэмүүд Таны болон Зоригийн тухайд Монголын ард түмэнд юу яридагийг мэддэг болоосой . гэмээр байна. Монголчууд таны хийсэн хэргийг бүгд нэгэн дуугаар мэддэг Тиймээс шорондоо орж далд ор гэж байх шивдээ. Үнэн үгэнд хүн өстэй Үхэр унасан хүнд нохой өстэй гэгчээр Таны хийсэн нүглийг илрүүлэхийг Шудрага ард түмэн ХЗДХ-ийн сайдаас шаардаж нэхэж байна. Та хичнээн их Ц.Нямдоржийг муулах нь тэр хэмжээгээр таны нүгэл зузаарна. Таны дэргэд Цэндийн Ням дорж амьд хүн . Чиний хэлсэн хийсэн бүгд худлаа .Наашаа хараад ярихдаа хорхой хүрмээр гоё ,Цаашаа хараад ажиллахдаа ҮНЭН ДҮР ЧИНЬ ХАРАГДДАГ


  • Зочин · [66.181.183.12] · 2019/04/14

    Улс орныг минь өрөнд оруулж,өтөнд идүүлж Нийгмийг үндсээр нь завхруулчихсан хулгайч луйварчид элэгцэгний чинь ардчилал, нэр хүнд яриад байнаа, 30 жил зүтгэлээ,хүлээлээ, одоо боллоо, Бидэнд чиний тэр Ардчилал овог чинь хэрэггүй.


  • Зочин · [64.119.17.89] · 2019/04/14

    элбэгдоржоо та хэд монголыг устгаад авхыг нь аваад гадаадад тэр бумтан болж амьдрах тухай 1998 оны үед ярьж монголын газар нутгийг лицензээр зараад явчихад монгол тусгаар тогтнолоо алдах тухай ярилцаж байсан тѳлѳвлѳгѳѳ хэдэн хувьтай яваа вээ хѳѳ хүмүүс яриад байхюм


  • зочин · [202.9.45.225] · 2019/04/14

    балайгийн балайрал


  • зочин · [64.119.19.105] · 2019/04/14

    энэ ялтан хүн алчихаад хуцаад баидаг энэ хулгайчииг шоронд хориод шалгахгүй бол олон долоон юм донгосоод баих юм бишүү хэд хоног наранд явахаа бодохгүй новш юмаа


  • зочин · [202.126.89.47] · 2019/04/14

    Хүн ингэж харанхуй болох гэж, улсын маань ерөнхийлөгч байсан хүн шүү дээ


  • bansh · [103.244.253.179] · 2019/04/13

    ene huniig harahaar shal durgui hurch baina, sejgiin muukhai amitan.enend hu. itgene gej bodson yum baihdaa. muuhai bolgonii tsugluulga min dald orj uz


  • зочин · [202.9.45.93] · 2019/04/13

    нэг хүнд яасан олон муу чанар давхцдаг юм бэ. энэ элбэгдорж чинь хормойн донтон гэл үү. хэдэн


  • ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОСОН ХҮН · [202.9.44.163] · 2019/04/13

    АРДЧИЛАЛААР ХАЛХАВЧ ХИЙЖ ҮНЭН НҮҮР ЦАРАЙГАА ДАЛДАЛСАН МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН СИСТЕМИЙГ ЗАВХАРУУЛЖ ТӨРИЙГ СУЛРУУЛСАН ХҮН БОЛ ЭЛБЭГДОРЖ ТҮҮНИЙ ХИЙСЭН НҮГЭЛ ИХ Л ХОР ХӨНӨӨЛ ДАГУУЛЖ БАЙНА ДАА


  • зочин · [202.9.45.93] · 2019/04/13

    энэ муу элбэгдорж далдраасай


  • Зочин · [78.123.3.99] · 2019/04/13

    ene sda yasan ih mongotei yum ve? buh site deer tavisan baihiin. uhehees hoish hereglej chadahgui mongoo odoo ingej urehees


  • Zochin · [66.181.180.9] · 2019/04/12

    Хелсны бичээч нар л намаиг муулдаг гэж баисан Жириин иргэд сэтгэгдлээ бичээгуи гэнээ Одоо хуртэл ард тумэндээ адлуулж бгаага юу гэж узээд бгаа юм Их хулгаич Их хэлмэгдуулэгч гэдгээ хулээх цаг ирэх баилгуидээ


  • Зочин · [103.229.121.68] · 2019/04/12

    Зүгээр хүн амьтанд цөөн харагдаж, сонсогдож байг. Хийсэн нүгэлээ үүрээд шоронд очиж донгод ...


  • Hen be ene odoo? · [98.113.248.233] · 2019/04/12

    Ene yor ni yamar mergejiltei hun be? Yu unshij sudalsiin be? Eniig yagaad yoronhiilogchoor songochihov doo?


  • Chamaig 2 songoj mongol 2 aldsan · [98.113.248.233] · 2019/04/12

    Naad titem ugnuudee ehnertee hel! Chinii ter Mongol gej hoshgoruuldag tsag ongorson! Odoo chi hen ch bish! Mongolchuud chamd gomdoj baina! Hairan itgel! Chi muu novsh yu hiisiin?


  • ИРГЭН · [202.180.220.172] · 2019/04/12

    АРДЧИЛАЛЫГ ҮЗЭН ЯДСАН ХҮН БАЙХГҮЙ. ХАРИН ЧИНИЙ БУРУУ БАЙГУУЛСАН АРДЧИЛАЛЫГ Л НУРААХ ГЭЖ АРД ТҮМЭН ЗОВЖ БАЙНА. ИЙМ АРДЧИЛАЛ БАЙДАГ ЮМУУ ...


  • Зочин · [119.40.103.3] · 2019/04/12

    tarvaga agnah zuvshuurul uguhguil bgaa bhdaa


  • Зочин · [72.35.247.135] · 2019/04/12

    шорондоо очоод донгодоорой


  • зочин · [202.9.45.93] · 2019/04/12

    энэ муу новш овоо чимээгүй боллоо гэсэн хүн унших аргагүй нэг муухай юм бичсэн санаатай.муу бузар чинь


  • Зочин · [112.72.12.10] · 2019/04/12

    НЭН ДАРУЙ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. ХАМГИЙН БАГА НЬ ГЭХЭД МОНГОЛЫН СОР БОЛСОН ЗУРААЧДЫН ЗУРСАН ҮНЭТ ЗУРАГНУУДЫГ ГЭРТЭЭ АВААЧААД ХУРААЧИХСАН ХАМГИЙН ДЭЭД ТАЛ НЬ ЭРДЭНЭТИЙН 49%-ИЙГ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ХУЛГАЙЛАХ ГЭЖ УЛАЙРААД, ДОРНОДЫН ТАЛЫГ ГАДААД УЛСАД БЭЛЭГЛЭЧИХЭЭД ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ ГУЦААД СУУХЫ НЬ ЯАНАА. ОДОО ЭНИЙГ ОЙМСГҮЙ ХӨЛИЙГ НЬ ГОЗОЙЛГООД ӨРГӨӨД БИШ ЧИРЭЭД ШОРОН РУУ НЬ АВААД ЯВААЧ


  • Зочин · [139.5.216.63] · 2019/04/12

    ХЭРГИЙН ЭЗЭН МӨН БОЛОЛТОЙ ДОГ ШҮҮ ШАЛГАХЛ ХЭРЭГТЭЙ ҮҮНИЙГ


  • zochin · [202.131.243.190] · 2019/04/12

    huuriig nam buudah yumsan


  • Зочин · [66.181.176.119] · 2019/04/12

    zorigiin hergiin ezen n elbegdorj


  • Зочин · [178.11.4.27] · 2019/04/12

    ingen ingen muu heluuleed, odoo tegeed yah geed bgaam be dahiad erunhiilegch boloh geed bgaam uu.hulgailsan avsan buh jumaa butsagaad ugchih tegwel khaan ch bolson bno sdee


  • зочин · [202.9.45.93] · 2019/04/11

    алуурчид илэрсэн гэж хуцжээ. өөрийгөө энэ балай илчиллээ. хэрэг хүлээлгэх яргаллын эзэн нь энэ юм байна


  • зочин · [202.9.45.93] · 2019/04/11

    энэ амьтан ийм ч нүүргүй болох гэж. хохь л гэх байх даа


  • Зочин · [103.229.121.238] · 2019/04/11

    Setgegdluudiig harlaa. Ard temen dungee tavijee. NUDNII BULAI genes oor ug oldsongui


  • Зочин · [202.9.45.64] · 2019/04/11

    za ta odoo bolio, ta uneheer l buruugui yum bol busdyg doromjloh hereg baihgui shuu dee. ard tumen buru zuviig yalgaj chaddag


  • Зочин · [66.181.184.84] · 2019/04/11

    Зоригийн АЛУУРЧДЫГ хамгийн сүүлд харсан хүн хэн вэ. Зориг ӨӨРӨӨ !! Ард түмнээ басамжлагч хүзүүгүй новш Нүдэнд торсон хог !!!


  • Зочин · [182.160.39.127] · 2019/04/11

    тарвагаа чи үхвэл таарна.


  • дорж · [66.181.185.59] · 2019/04/11

    энэ муу шинжааны цагаач юу гэж хуцаад байнаа үхээ өгөөчээ. биднийг нэг амраагаа өгөөч ард түмэн чам шиг хошгоруулдаг хуалчи итгэхгүй арчилалыг чи өөрийн баяжих албан тушаал ахих түүнээ тойрон хүрээлэгчтэй болж тэдэндээ улсын баатар генерал цол одон медаль өгч долигноод хүслээ гүйцээсээн ооо болно зайл ард түмний тархийг бүү угаа новшоо


  • Зочин · [182.160.36.203] · 2019/04/11

    elbegee uhlee de uhehde uher buugaa gegcheer unen ug helsen nymkag eldbeer bichlee de bi engiin irgen minii adil mynga myngan irged hen ni unen yriad bna hen ni hudalaa yrij bna gedgiig bugd medej bna chinii ued shuuh tsagdaa tagnuul chni huuliin daguu ajilsan bnauu ergeed haraach malaa chnii hiisen buzar bulaig odoo ynzlah geed uilee uzej bna huuramch hereg huleelgej hun tamalsan hundee GENERAL tsol ogdog chi hen be chi aygui bol zorgiig zahialj aluulsan baih teriig chni sain medej baigaa BATUULDE baatar tsol ogch amiigni haasan baigaa chamaas sain um er garahgui um muu muuhai bologniig chi ehluulsen tabisan baih um jinhne ard tumniig hoshigruuldag hun chi shuu ELBEGEE chi eronhiilogch baihda tagnuul geed baigaa nymkaga toroos zailuulahgui yasan um medej baisan chi harin hamtragch um bishuu chi bas hariutslgaa uureechee tagnuulchiig medseer baij ilchleegui geed chi shorondoo orooch ard tumneesee uichlalt guigaad yasan arga ydsan um yridag eriin oromtsog be hol ochij huts elbegee


  • Зочин · [103.9.89.18] · 2019/04/11

    Хүзүүгүй яргачин чи элдэв юм донгосолгүй хорвоогоос тонил


  • Зочин · [43.228.131.77] · 2019/04/11

    хүзүүггүй эрхэмийн энэ бичсэн зүйл ямар их харанхуй хйүтэн цэвдэг хар мөртэй ,,өмхий зүйл бичээ бэ дуустал унших хүнч байхгүй ийм зүйл өөртөө тээсэн хүн хэзээч сайн зүйлд хүрэхгүй шүү


  • Zochin · [120.16.199.127] · 2019/04/11

    Ardchilal gedeg chini anhnaasaa yg iimiig helsen bol yund ingetlee itgej temtcleedee....Solongost ter olon saihan zaluus ...Ardchilaliin buynaar uu. Hytad bolon gadaadad olon ohid biee uneldeg gesen Ardchilal uu...Nymdorj bol harin chinii idee beeriig chini tceverlene za yu hamtragchidtaigaa taivan huleej bai....


  • Zochin · [120.16.199.127] · 2019/04/11

    Hudlaa yrih n Ardchilal uu.Hamtran zutgesenZorigiigoo nuhsan chini Ardchilal uu.Manantaj 30 ger bul buhniig omchilsin n Ardchilal uu.Zovhon ooroo olon ulsiin baiguullagad tceverlegch hiihiin toloo ASEM zohioj olon terbum urguu zarj ulsaa yduuruulsan n Ardchilal uu.Elbegdorj heseg huntei hagartlaa bayjij kazinodoh n Ardchilal uu. Omhii avilgachin elbegdorj oo...


  • БАТЭРДЭНЭ · [122.201.23.122] · 2019/04/11

    Элбэгдорж оо Чи өөрөө өөрийнхөө ухсан нүхэндээ үхэн гэгч боллоо доо. Мөн ч арга ядсан зүйлийг бичих юм даа. 8 жил Ерөнхийлөгч байхдаа Нямкааг шоронд хийхгүй яасан юм. Монголын төрийн түүхэнд үеийн үед хараар дурсагдах луйварчин Элбэгдорж оо шорондоо дуугүй суу.


  • зочин · [202.21.125.35] · 2019/04/11

    Элбэгхудалчаа 1-рт чи өөрөө хуулийг гууль болгож хууль хүчний байгууллагуудыг нийгэмд хог шаар болгосон хүн. 2-рт чи өөрөө Монголын хаан байсан 8 жилдээ Мэнгэтийг мэдэж байсан юм бол арга хэмжээ авч урвагчыг шоронд нь явуулахгүй үхсэнээ хийж байсан юм. 3-рт чи урвагч Нээмкээтэйгээ нийлж Энхбаярын бор оймсыг гозолзуурсан чинь худлаа юу. Дээрхи 3 асуултанд хариу шаардаж байна. Гахдээ би энд Н.Энхбаяр Нээмкээ 2-т сайндаа бичээд байгаа биш. Н.Энхбаяр бол Монгол улсад авилгыг хөгжүүлэн цэцэглүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн /2000 онд дэд сайдын суудал бий болгож 500 сая төгрөгөөр төрийн албыг зарж эхэлсэн/Нээмкэ бол Монгол улсын эсрэг ажлуудыг амжилттай хийж яваа урвагч тагнуул гэж болож явдаг


  • Зочин · [64.119.19.93] · 2019/04/11

    Хошгируулагч 8 жил гадныхантай нийлж монголчуудаа хошгируулж ядууруулсан


  • зочин · [103.80.210.18] · 2019/04/11

    элбэгдоржоо чи монголыг хууль, хяналтынхныг ямар ч нэр хүндгүй болгосон шүү


  • Zochin · [66.181.161.1] · 2019/04/11

    Ta min bidniigee avarj hairla


  • зочин · [202.9.44.220] · 2019/04/11

    энэ одоо өөрийгөө илчлээд эхэлсэн үү


  • зочин · [202.9.44.220] · 2019/04/11

    чиний ярьдаг ардчилал чихний чимэг байхаа хэзээний больсон. ер бид ардчиллаар яваагүй юм байна гэж бодох болсон. чиний балаг энэ. чиний үйлдэл бүхэн, худал хулгай бүхэн монгол түмэнд ийм сургамж өгсөн


  • зочин · [202.9.44.220] · 2019/04/11

    манай улс ардчиллаар хэзэнээсээ нааш овоглож ирээгүй юм шүү. эзэн чингисээрээ, эцэг өвгөдөөрөө, азийн цээжин дэх агуу их улс орноороо бахархаж ирсэн юм


  • зочин · [202.9.44.220] · 2019/04/11

    чи чинь ардчилал ярьдаг айхавтар хүн юм бол алуурчн гэж хоёр ядарсан амьтан руу дайрч байснаас яргалал хийдэг, хүн эрүүдэж хэрэг хүлээлгэдэг тэр улс руу дайрах ёстой юм биш үү


  • зочин · [202.9.44.220] · 2019/04/11

    энэний зодолдох хүн нь нямдорж гэнэ. манай өвөг дээдэс баатарлаг зоригтонгууд чам шиг ил грааад буруугий эсрэг тэмцэж байгаа ганц хүнтэй биш шороон түмэн дайсантай тулж явсан юм


  • зочин · [202.9.44.220] · 2019/04/11

    солиотын солиорч байгаагаар бол зоригийн алсан нь ардчиллыг хутгаар шаасан гэнээ, тэгээд ардчилал руу хутга шаасан гээд энэний тамлаж байж хэрэг хүлээлгэсэн хүмүүсийг нь хараарай, хөдөөний хөхүүл хүүхэн, 16 хүрээгүй шахам хөдөөний хүүхэд, хот орж үзээгүй нэг муу хархүү


  • зочин · [202.9.44.220] · 2019/04/11

    хар хүүр чинь гэж хамаг ардаараа харааж байна аа, чамайг


  • зочин · [202.9.44.220] · 2019/04/11

    элбэгдорж л хагартлаа баяжиж байвал ардчилал байх уу. ардчилал гэж хичнээн солиороод хүмүүс ядуу зүдүү, хүүхэд өлсч өвдөж, үхэж, хамаг баялгийг нь хэдхэн дээрэмчин тонож, ард түмэн ядуурч байхад, шударга биш ноёрхож байхад тэгээд яах юм бэ, ардчилал яриад цадах уу солиот оо?


  • зочин · [202.9.44.220] · 2019/04/11

    балайгийн балайрал өөр юу ч алга. энэ муу новш эрх мэдэлтэй байхда юу хийлээ, монголыг түймэрдээд дууссан. онгирч сагаж одоо надад монгол хэрэггүй гэж солиорсон байгаа юм. хулгай луйвар, баялгийн дээрэм тонуул, шунал тачаал, ан маьтан хядах гээд муу бүхэн энэ хүзүүгүйтэй холбоотой байх юм. элбэгдорж балай минь үнэнтэй одоо эвлэр. чи хичнээн бухаж бултах гээд хийсэн түмэн нүглээсээ зайлахгүй. төрийн тэргүүн байсан хүн гэхэд ядаж тэвчээр байхгүй, энхбаяр гээд үг л хэлбэл үзэн яддаг байсан, тэгсэн баттулга гээд муулахдаа хичнээн давтсан байна гэлээ, одоо энэ сараачсан юм дүүрэн нямдорж. ийм л арчаагүй жижиг гар


  • ҮНЭНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУР · [103.111.68.3] · 2019/04/11

    ЧИ БИТГИЙ ХУЦ. ХИЙСЭН ҮЙЛДЭЛ ЧИНЬ ХЭЛЖ ЯРЬЖ БАЙГААС ЧИНЬ 180 ГРАДУС ЗӨРЖ БАЙСНЫГ ЮУ ГЭХ ВЭ. ЭРХ МЭДЭЛ ЧИНИЙ ГАРТ БАЙХАД ЧИ БИ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ҮҮНИЙГ ХИЙЛЭЭ ГЭЖ ХЭЛЭХ ЗҮЙЛ ЧАМД БАЙХГҮЙ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ХАРИН ЧИНИЙ ХАЖУУД ЭНХБАЯР БОЛ СОЦ НИЙГМИЙН 70 ЖИЛД ОРОСООС АВСАН ИХ ӨРИЙГ ТЭГЛҮҮЛЖ ЧАДСАН ЮМ ШҮҮ.АДЧИЛАЛ ГЭДГИЙГ ЧАМААР ТӨСӨӨЛӨХ ЮМ БОЛ МОНГОЛД АРДЧИЛАЛ ХЭРЭГГҮЙ Л ХАРАГДАЖ БАЙНА ДАА