Непал улс PUBG тоглоомыг хүүхдэд сөргөөр нөлөөлдөг гэх шалтгаанаар хориглолоо


Непал улс тоглогч нь үл мэдэгдэх PUBG тоглоомыг хүүхдэд сөргөөр нөлөөлдөг хэмээн хориглолоо. Катманду дүүргийн шүүх Непалийн харилцаа холбооны компаниудад уг тоглоомыг хориглох тухай зааварчилгааг өнгөрсөн долоо хоногт өгсөн байна. Цагдаагийн ахлах ажилтан Дхираж Пратап AFP мэдээний агентлагт хэлэхдээ “PUBG өсвөр насны хүүхдүүд болон сурагчдын сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж байна гэх гомдлууд эцэг эх, боловсролын байгууллагаас удаа дараа ирсэн. Үүний дараа шүүхээс тус тоглоомыг хориглох тухай захирамж гарсан” гэжээ. Өмнөд Солонгосын “Bluehole” компанийн хөгжүүлсэн PUBG тоглоомыг 2017 онд гаргаснаас хойш таталтын тоо нь 100 сая давсан байна. Эцэг эх болон сурган хүмүүжүүлэгч нарын хэлснээр уг тоглоом сурагчдын хичээлийн идэвхийг бууруулж, хүчирхийллийг өдөөдөг гэсэн юм.

Непалаас өмнө тус тоглоомыг Энэтхэгийг Гужарат хотод хуулиар хориглосон бөгөөд PUBG тоглож байгаад олон хүн баривчлагдаж байжээ. Сонирхуулахад, өнгөрсөн жил Хятад улс шинээр гарч буй цахим тоглоомуудыг хязгаарласан бөгөөд насанд хүрээгүй хүүхдүүдийн компьютерт зарцуулах цагийг бууруулахын тулд шинэ журам гаргасан байна.

Эх сурвалж: Straits times


Энэ мэдээ таалагдаж байвал: