Тоглоом тоглоод тоохгүй удсан чинь уурлаад амиа хорлочихсон гэж мэдүүлжээ


2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Мандала” хотхонд 23 настай Ц гэгч эмэгтэй цонхоороо унаж амиа алдсан хэрэг гарсан билээ.

Талийгаач эмэгтэйн аав нь найз залуу нь охиныг минь цонхоор шидэж, амь насыг нь хөнөөсөн гэж үзэж буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Харин сэжигтэн гэх 25 настай иргэн Б цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө: "“Хэрэг гарсан өдөр би найз охинтойгоо муудалцсан нь үнэн. Хэсэг муудалцсаны дараа би интернэтээр тоглоом тоглож эхэлсэн. Талийгаач ганцаараа уурлаж, үглэж хэсэг өрөөн дотуур явж байсан. Би тоогоогүй. Гэтэл би үхлээ шүү гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа нөгөө өрөөний цонх дуугарах шиг болсон. Очоод харсан чинь уначихсан байсан. Арай ч өөрөө ингээд үхчихнэ гэж бодоогүй” хэмээн мэдүүлсэн байна.

Талийгаач охины ар гэрийнхэн нь охиноо өөрөө үсрэх хүн биш, цагдаагийн байгууллага хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэлээ.

Цогцост хийсэн задлан шинжилгээг Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэн хийж буй бөгөөд ажлын 14 хоногийн дараа хариу нь гарах ажээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • зочин · [66.181.168.81] · 2019/04/18

    ungursun hvn undiij vg helehgvi gej hudlaa medvvleg ugch uuriinguu hamgaalah canaatai yum baihdaa hen ch bodson hvniig anhaarahgvi baina gej unahgvi l todorhoi shvv dee vnenee helj hergee hvleebel deer baih daa ervvljvvltedsen hvn bolson vldelee medlee yu


  • zochin · [202.131.243.186] · 2019/04/18

    zaluud handaj helhed odoo chi bol negent ungursun buh unenee heleed hergee huleeh ni chamd ulziitei. hergee huleehgui nuun daragduulwal setgel chin amar taiwan baij chadahgui shuud galzuurna. suns ni ch chamaig amar bailgahguie.


  • zochin · [73.201.241.92] · 2019/04/17

    togloom. bas fs -ch yum uu ,, anhaaraad baina geed , uuriinhuu amiig undruus unaj solih uu? za .. arai bna aa.. odoo bas .. adil shiid garah wii dee ..


  • ZOCHIN · [180.150.80.211] · 2019/04/16

    YG UNENDEE BOL ENE ZALUUD IH UCHIR BNA.YUNIIH N TOGLOOM TOGLOH UHAANGUI SOGTUU BSAN YM BISHUU...3 HONOG ERUULJUULEHED ERUULJUULEGDSEN GEJ MEDEEN DEER BSAN BIZDEE.ESVEL HAR TAMHI TATSAN BIZ....HIISEN UILDLEE MEDERHEERGUI SOGTUU HEREG HIIGEE BIZ..


  • ZOCHIN · [180.150.80.211] · 2019/04/16

    ELBEGDORJIIN UG BIISHDEE.ZORIGIIG HEN ALSANIIG ZORIG OOROO L HARSAN GEDEG....YG L IJILHEN L HARIULT BNA....


  • Зочин · [139.5.219.27] · 2019/04/16

    Алаагүй нь тодорхүй л байншт, Харин хоёулаа архи уудаг, хар тамхины зүйл хэрэглэдэг байсан байж магадгүй


  • Зочин · [43.228.129.161] · 2019/04/16

    ойлгомжтой наад залуу чинь л алсан байна шүү,,,бурхан чамайг өршөөхгүй талийгаач чамайг хэзээ ч амраахгүй үнэн ээ хэл хэргээ хүлээ нүгэлтэн минь