Маргааш Баянзүрх дүүргийн ИТХ хуралдана


Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын XII хуралдаан маргааш болох гэж байна. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 03 сарын 26-ны өдрийн тогтоолоор дүүргийн ИТХ-ын нэгдсэн хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 10 цагт хуралдуулахаар товлосон.

Тус хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дахин сонгуульд 10,19 дүгээр тойргоос сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх аж.


Энэ мэдээ таалагдаж байвал: