ХҮҮГИЙН НҮҮДЭЛТЭЙ БЭРС


УИХ-ын дарга Г.Занданшатарыг багад аав нь Намын дээд сургуульд суралцахаар Улаанбаатарт нүүж иржээ. Тэднийд аавынх нь хамт сурдаг найзууд ирж шатар тоглодог, Г.Занданшатар тэднийг харсаар байгаад гурван настайдаа шатар тоглож сурсан тухай намтарт нь бичсэн байдаг. Г.Занданшатар өөрөө ч ингэж шатарт хорхойтой болсноо хэвлэлд байнга ярина. Бас Занданшатар гэдэг нэртэй болсон учраа, нэрээрээ бахархаж явдгаа ч хэлдэг юм.

Тэрээр 2011 оноос хойш хэдэн жил Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Одоо тэрээр Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгчийн албыг хашдаг. 2017 онд УИХ-ын 20 гишүүн шатраар өрсөлдөж, тэр тэмцээнд Г.Занданшатар түрүүлээд “Цэцэн түшээ” өргөмжлөл хүртэж байв.

Г.Занданшатарын тухай бичихдээ шатартай холбож эхэлсэн нь учиртай. Шатрыг шинжлэх ухаан, оюуны спорт, бүр бясалгал, бас дайны талбар ч гэдэг. Тиймээс шатар тоглож буй хүний хийж байгаа нүүдэл бүр их ухаанаас гардаг. Учир нь нэг л буруу нүүвэл хожлоо алдана. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар маш сайн мэддэг гэсэн үг л дээ.

ЗГХЭГ-ын даргаар жил гаруй ажиллаж байсан Г.Занданшатар нэг л өдөр УИХ-ын дарга болж дэвшлээ. 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр УИХ-ын чуулганд оролцсон 63 гишүүний 60 нь түүнийг дэмжиж УИХ-ын даргаар сонгосон юм.

Үнэнийг хэлэхэд Г.Занданшатар бол М.Энхболдын дараах УИХ- ын даргын марафонд огт яригдаж байгаагүй юм. Гэнэтхэн нэр нь дуулдаад л гэрлийн хурдаар сонгогдчихсон. Түүнийг УИХ-ын дарга болсны дараа “...Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёулаа Баянхонгорын хүмүүс боллоо” гэж л шуугисан.

Намрын чуулган хаахаас хоёр хоногийн өмнө сонгогдсон Г.Занданшатар хаврын чуулганыг нээгээд хоёр долоо хонож байна. Гэхдээ түүнийг УИХ-ын дарга болоод хоёр сар 18 хоногт их олон үйл явдал болж өнгөрлөө.

Чуулганы завсарлагаар УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, 2019 оны гуравдугаар сарын 18-29-нд Ээлжит бус чуулганыг хуралдуулсан. Түүгээр Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав. Түүнчлэн ЗХЖШ-ын даргыг томилох Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөн байдаг.

Улмаар дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлж, өмнөх өдөр нь мөн л Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Улсын ерөнхий прокуророор Б ЯфгаШЙЯныгоЮИжгууИьР “зөвшилцөж” шийдэв. Мөн 8-ны өдөр Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг хоёрыг томилох талаар зөвшилцөөд дуусч байх шиг байна. Өнөөдөр шийдээд явуулна.

Гэхдээ УИХ-ын даргын зөвлөлөөр 2019 оны хоёрдугаар сарын 9-нд баталсан Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх 30-аад асуудлын урдуур Ерөнхийлөгчийн тавьсан төсөл, асуудлууд “ногоон гэрэл”-ээр орж дэмжлэг аваад гардаг нь хууль тогтоомж зөрчиж байгаа талаар эх сурвалжууц яриад эхэлсэн.

Наад зах нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19.1-д “...Нэгдсэн хуралдаанаар тухайн чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан, УИХ-ын даргын захирамжийн дараалалд орсон төслийг хэлэлцэнэ” гэснийг, цаашилбал Үндсэн хуулийн зөрчил болохоор явдлууд энэ мэтээр хуримтлагдаж байгаа аж.

Ер нь бол УИХ Г.Занданшатарыг дарга болсноос хойш Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, ирүүлсэн төслүүдийг л дэмжээд шийдээд явуулдаг болов. Хамгийн ноцтой нь өнгөрсөн сард хуралдсан Ээлжит бус чуулганаар Шүүхийн тухай хууль, бусад хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт байгаа юм. Шууц утгаараа УИХ-ын бүрэн эрхийг ҮАБЗ буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэсэн гурван нөхөрт шилжүүлсэн явдал болсон. Энэ талаар олон хүн хэлсэн дээ.

Үндсэн хуулийн 20 дугаар зүйлийн “...УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэж тунхагласныг үгүй хийсэн. Одоо бол хууль тогтоох, төр барих эрх гагцхүү Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гуравт шилжээд байна гэсэн үг.

Хуулиа барих юм бол УИХ-ын дарга Г.Занданшатар нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёроос хамаагүй том “амьтан”.

Ингэж хууль тогтоох эрх мэдлийг атгаж, УИХ-ын даргын алхыг гартаа барьсан Г.Занданшатар маань Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрт УИХ- ын бүрэн эрхээр “бэлэг” барилаа. Энэ эрхээ өгсөн нь УИХ-ын дарга болгосны шан гэж үзвэл дэндүү үнэтэй юм. Одоо бол нөгөөдүүлтэйгээ ижилхэн болсон. Бүр дор нь ч орсон.

Ядахад яр гэдэг шиг өргөн мэдүүлсэн болгоныг нь тосч аваад дэмждэг УИХ-ын гишүүд нь гэж бөөн бөөнөөрөө гэмт хэрэгт холбогдож, ямар нэг асуудлаар хууль шүүхийн байгууллага, түүний цаана гараад суучихсан Ерөнхийлөгчид "бөлдөгдүүлчихсэн" нь нэн эмгэнэлтэй.

Угтаа Г.Занданшатар дан ганц УИХ-ын даргын эрх мэдлийг нөгөөх хоёртоо шилжүүлсэн бус УИХ-ын 76 гишүүний эрх. Монгол Улсын 1.4 сая сонгогчийн саналыг хоёрхон хүнд өгчихлөө.

Нэг үгээр, Г.Занданшатар бэрс гарснаа мэдээгүй шатрын нэг муу хүү байж. Учир нь тэрээр хүүгийн нүүдлээр нүүсээр УИХ-ыг дуусгалаа.

Энэ хүн Монгол Улс хэмээх шатрын өрөг дээр бэрс гарсан ч бэрсийн нүүдлээр “топтож” чадсангүй. Аюулгүйн зөвлөл хэмээх аймаар нэрний ард нуугдсан хоёр хүний далайхад нь далд орж, даллахад нь ил гардаг “шатрын хүү” болсон байна.

Тиймээс хэдхээн жилийн дараа Г.Занданшатар гэдэг хүн Монголын түүхэнд тод хараар тэмдэглэгдэж таарна. Тэрээр ингүүлэх үйлдлийг энэ 76-хан хоногт хийчихлээ.

Эх сурвалж:Зууны мэдээ сонин
Б.Дамдин-Очир


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Зочин · [150.129.142.66] · 2019/04/23

    АЙХ юмтай нэгэн бололтой.манангаас аврах МАД тавих бэрс гарнаа. ДЭМЖИЖ БАЙНА


  • сонгогч · [202.179.31.64] · 2019/04/21

    Сэтгэгдэл бичигч олонхитой санал нэг байна.Ихэнх хүмүүс дэмжиж,сайн үр дүнг хүлээж байгаа.Одоогоор үүнээс өөр арга байхгүйг ойлгож байгаа л даа.


  • зочин · [64.119.20.98] · 2019/04/21

    Энэ 3 чинь Харин чиг багаар сайн ажиллаад байгаа юм биш үү. МАНАН-гийнхныг айлгаад зөв л байна


  • НАЙДВАР · [202.126.89.73] · 2019/04/21

    ЭНЭ УДАА ЗАНДАНШАТАРТ ТӨР ЗАСГИЙГ ОЛИГАРХУУДЫН НӨЛӨӨНӨӨС ЦЭВЭРЛЭХ ЭЛБЭГДОРЖИЙН ШҮҮХ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ ЗАВХАРУУЛЖ ТӨРИЙГ СУЛРУУЛСАН ГАЙГ ЗАСАХ ИХ АЖИЛ БАЙГАА ЗАЛУУ ХҮН ЮМ БОДОЖ ШАТРЫН НҮҮДЛЭЭ ХИЙЖ Л БАЙГААА МОНГОЛЧУУД БИД ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮҮ


  • Пүрэв · [103.229.121.42] · 2019/04/20

    Гүйх нохойд Баах нохой хэрэггүйг ойлгоорой дүү минь. Олон жилээр ужгирсан муу бүхэн амар хялбар бууж өгөхгүй.ах нь МАН- д 1971 онд буюу 50 настай байхад нь элссэн одоог хүртэл дэмжихдээ дэмжиж шүүмжлэхдээ шүүмжилсээр байна. Альч сонгуулийн дараа томилолтуут Явагдана.Энэ бол аль ч намын заншил. 1996 онд АН хот, дүүрэг аймаг сум баг хороог Энхсайхан ,Элбэгдорж нарынзаавраар өөрийн намын хүмүүсээр бүрдүүлсэнээс эхэлсэн түүхтэй.Эндээс л зөв сэтгэлгээ зөв эхлэл бүхэнийг нухчин дарахын тулд захиалгаар бичүүлдэг, захиалгыг хүлээн авч бичдэг хэсэг бичээчид гарч ирсэн юм. Дээрхийг бичигч тэднийг л нэг бүү тоо Занданшатараа. Түүийг иш татсаныг харахад нутаг нэгтэн чбайж болох.????????????


  • Дарь · [64.119.21.46] · 2019/04/19

    Шинэ үеийн шилдэг удирдагч


  • Зочин · [202.179.25.113] · 2019/04/19

    МАНАН-ийн хулгайн савраас ард иргэдээ чөлөөлөөрэй Занданшатраа. Энэ өгүүллийг бичсэн нөхрийн хадуурч байгаагаар төрийн 3 өндөрлөг дээрх эрхийг аваагүй зөвлөмж гаргах эрхийг л хуульчилсан. Харин үүнийг ард түмний шаардлагаар аргагүйн эрхэнд хийсэн алхам болохыг ард нийтээрээ сайшаасныг энэ хөлдүү толгой ойлгоогүй байна. Харин хуулийг түргэн хэрэгжүүлуж, хулгайн өмчөөс ард иргэдийн сонгодог хувийн өмчийг буцаан авах хэрэгтэй. Удаан байна. Хулгайлуулсан хувиа Эрдэнэтээс, Оюу-Толгойгоос, Цагаан суврагаас, бүх ордоос Монгол улсын иргэн бид авмаар байна. Хулгайч нар хөлсний бичээч нараар иймэрхүү юм бичүүлж байгаад л хулгайлснаа цайруулна гэж бодож байгаа бол босох болно. Өөр арга үлдээгүй. Сүхбаатарын талбайгаагаа хүртэл хулгайд алдчихаад байна. Төрийн өндөрлөгийн тэргүүн гуравт баярлалаа. Бусад нь энэ 30 жилд ард түмний төлөө юу хийсэн юм. Хулгайлах, луйвардах, авилгалдах, идэх завшихаас өөр юу хийсэн бэ? Бидний төлөө нэг үг ган хийлгүй, гадаадынханд хамаг баялгийг авилгал авч үнэгүй өгснийг бүгд харж байна.


  • Зочин · [103.10.23.95] · 2019/04/19

    Мөн их хуцваа одоохондоо энэ шийдвэрүүд зөв өөр арга алга яваандаа үүнийг дахин залруулаж болно тийм цаг ирнэ Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх тогтолцоог солих зайлашгүй шаардлагтай үүнийг шийдэх цаг хугцаа хэзээ вэ гэдэг л байна


  • Зочин · [112.72.12.10] · 2019/04/19

    Дамдиночироо Занданшатараыг харлуулах гээд яахав ээ? угаагаасаа ардчилал ардчилал гэсээр хордчихсон одоо тэнэг ардчилал гэгч юмаар ярьж мунаг Бат-үүлийн яриагаар явмааргүгүй байна.м луйварчин Э.Бат-Үүлийг барьж хорьж шийтгий.Бат-Үүлийг барьж хорьж шийтгий шийтэг .Ард олон өөрсдөө шийтгэхийнмуу?


  • иргэн · [150.129.140.84] · 2019/04/19

    Энэ гошного шог сахал инээ тэрээгээ аваа хаячихсну, Инээдтэй баачка