Х. Болорчулуун: Оюутолгой жилд 300 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөгч түүнээс илүү өрийг Монголд үлдээж байна


УИХ- ын даргын захирамжаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн оны гурав дугаар сард байгуулсан. Жил дамнасан ажлын хэсгээс дүгнэлт гарсан хэдий ч зарим байнгын хорооноос эхлээд  ирц хүрээгүй гэдгээр УИХ өнөөдрийг  хүртэл хэлэлцээгүй байна. Ажлын хэсгийн гишүүд Дубайн гэрээг монгол улсад бодитоор хор хохирол учруулж байгаа тул зогсоох шаардлагатай гэж үзсэнээ дүгнэлтдээ дурджээ. Харин энэ нь эрх баригчдын дунд маргаан дагуулж эхэлсэн. Учир нь салбар хариуцсан сайд нь гаднын хөрөнгө оруулагчдыг үргээх эрс дэлтэйгээс гадна Монгол улсад төлж байгаа татвараас гадна олон хүний аж амьдралыг залгуулж яваа тул зогсоох шаардлагагүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл ажлын хэсгийн зарим гишүүд арга хэмжээ авах хэрэгтэйг хэлж байна

Ажлын хэсгийн шалгалтаар Оюутолгой компанитай холбоотой  асуудал дагуулах олон зүйлийг илрүүлжээ. Тухайлбал Оюутолгой компани далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн  төлөвлөгөө буюу Дубайн гэрээндээ олон улсын МЕГА даатгалыг маш өндөр үнээр хийлгэсэн байна.

Тус мега даатгалын компани нь олон улсын санхүүгийн корпорацуудтай холбоотой зэргээс эхлээд яривал олон асуудал байгааг гишүүд хэлж байна. Мөн анх гэрээнд заасан дүнгээс хэд дахин зардлаа өсгөж байгаа нь монгол улсын өрийг графикаар нэмэгдүүлж байгааг хэллээ

Монгол улсад хамгийн ашиггүй гэрээгээр нэрлэгдээд байгаа Оюутолгойн гэрээг шалгах УИХ- аас томилогдсон ажлын хэсэг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан. Монголчуудын хүртэх ашиг 30 жилээр хойшлохоос эхлээд, монгол улсаар хөрөнгөө дамжуулдаггүй, ундны усыг олборлолтод хэрэглэдэг гээд  зайлшгүй анхаарах шаардлагатай олон зүйл байгаа тул Оюутолгойн гэрээ болон дубайн гэрээг шинэчлэх, засаж сайжруулах, эсвэл зогсоогоод ч хамаагүй арга хэмжээ авах хэрэгтэйг санууллаа.


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • Зочин · [66.181.190.162] · 2019/05/04

    Хххх ждү ээ ярих нь шудрага


  • Зочин · [43.228.131.77] · 2019/04/22

    та зүгээр ждү гээл хурдан янзал


  • Зочин · [64.119.19.93] · 2019/04/21

    Бага хмжээний татварт енее маргаашаа бодох юм ямарч ашиггуй гэрээ цаана нь ертэй улдэж хоосон газар усгуй ухсан нух улдэж гадны олон банкинд тависан ерицг нь ард тумэн уурэх болно монголын эрдэмтэд маань уунд л их эмзэглээд байгаа гэрээ хийж офшортон болсон нехдууд гадаадад амьдарцгаана монгол ядуугаараа л улдэнэ


  • Зочин · [66.181.161.80] · 2019/04/21

    Арай гэж ганц ажиллаж засагт бодитой татвар төлж байгаа гадаад хөрөнгө оруулалтай ганц компаниа элдвээр гоочилсоор хааж хөөж аваад хдүүлээ амар сайхандаа жаргая даа!!!!!!


  • зочин · [103.194.176.117] · 2019/04/21

    Нэг иймэрхүү яриа байдаг Өмнөговьд Дулааны станцын даргаар ажиллах хүн олдохгүй гаднаас хүн авч ирж ажилуулдаг байсан саяхан шиг орон нутгийн дарга нар нь тэр гадны хүндээ та яадаж л өвлийг доголдолгүй станцыг ажилуулвал бараг л байр орон сууц амладаг байсан


  • зочин · [103.194.176.117] · 2019/04/21

    Өмнөговь аймгийг хамгийн баян аймаг гэх үнэндээ бол тйим биш хамгийн хөгийн юм Тэр Дулааны станц аль19 жилийн өмнө хэн ч юм нэг шахааны сэлбэгээр станц барьсан биш бүтэн 19 жил байга доголдож эвдэрдэг станц байгаа өнөөдөр хүртэл ээлжит эвдрэл гэмтэл гээд бүтэн сарын хугацаатай нол зогсолт гээд боддоо 21 зуун гарчихаад байхад Өмнөговь аймагт захын сумаас дор энэ тэнд моторын дуу тачигнуулаад л сууж байх жишээний


  • зочин · [124.158.107.88] · 2019/04/21

    монголын хөрөнгийг гадаадын банкинд таьчихаад ичихгүй миний хөрөнгө оруулалт гээд яваа тэнэг малнууд оюутолгойг зогсоо авилга өгсөн авсан байгаа илрүүлж шийтгэ


  • tom · [202.21.109.112] · 2019/04/21

    Энэ ОТ-ийн гэрээг зогсоож байгаад ч хамаагүй эрдэнэсээ нэмж зөөлгөлгүй хулгайлуулалгүй Монголчууд, Монгол улсад үр ашигтай болгох хэрэгтэй байна. Энэ чигээрээ бол уурхайг зогсоохоос өөр гарц алга!!!


  • Уурхайчин · [59.153.113.173] · 2019/04/20

    Хамгийн зөв гарц бол төр өөрийн 34 хувиа зарах хэрэгтэй?! Тэгээд Роялтын татвараа одоогийн 5 хувиар биш Эрдэнэттэй адилхан борлуулалтаас нь одооноос эхлэн 15-18 хувиар авбал манайд маш ашигтай!! Хүний кармаа тэмтэрч зардал, ашиг нь хэд болж байна гэж толгой өвтгөхгүй, ашигтай ажиллана уу, үгүй юү ямар ч падгүй санаа амар роялтын татвараа аваад явж байх болно ш дээ?! Үүнийг ойлгох дурак алга уу. Малужд минь


  • зочин · [103.194.176.117] · 2019/04/20

    Оюу-толгой үйлдвэрлэл явуулахад гүний цэнгэг усыг 1 секүдэнд 6000 тонн ус гудардаг гээд боддоо энэ эрчээрээ бол удахгүй хоосон сааралтсан цоорхой нүхнүүдтэй хоцрох нь дээ


  • зочин · [103.194.176.117] · 2019/04/20

    Мань Сумъяабазар Рио Тинто компаныг цээжээрээ хамгаалж байна лээ арга ч үгүй биз ойлгомжтой гадныханд үйлчилж байх шиг сонголын ард түмэн салбарын сайдад сонин биш бололтой


  • иргэн · [103.229.121.42] · 2019/04/20

    Сумъяабазар монголын ард түмнийг төлөөлөхгүй зөвхөн сайдын хангамж хүртэгч.Ер хувь хүнийхээ хувьд эгц харж ярьж сураагүй, жирийн сонгочдынхоо, ухуулагчдынхаа нэрийг ч мэддэггүй нөхөр.Энэ гэрээг сайжруулах ,засах, зогсоох талаар хэлэлцээрийн ширээнд суухгүй нь тодорхой харагддаг,мэдлэг чадвар нь ч дутагддаг нь ил харагддагийг Хүрэлсүх ажиладаг уу? Оюу толгойн гэрээг засаж сайжруул эсвэл зогсоо.Тэнд ажилладаг 10000 н хүн хэдэн аан -н эрх ашгаас 3 сая ирнгэн бүхэл бүтэн монгол улсын аюулгүй байдал доор байхгүй биздээ. Болохгүй бол хойч үедээ хаагаад үлдээ.Өнөө маргаашдаа өлөн зэлмүү байх ч үр хойч зөв аваад явна.Танидаг, мэддэг хэдэн гадны хөрөнгө оруулагчдын хэмжээнд сэтгэхээ боль. Дэлхий том дээр нь амьдрагч түм бум.Хорвоог багтааж сэтгэ. Хоосон үгээр баг бүү хий.Хоноцын үйлдэл бүү гарга.


  • Иргэн · [202.9.44.53] · 2019/04/20

    Маш зөв ярьж байна даа.


  • Зочин · [64.119.19.93] · 2019/04/19

    Ашиггуй гэрээ гэдгийг анхнаас нь мэргэжлийн эрдэмтэд зарим гишууд маш олон удаа хэлж байгаа одоо л гэрээгээ зев болгож авахгуй бол хэдэн жилийн дараа монголд ямарч ашиггуй ертэй ухсан нухтэй цэвэр усгуй л газар улдэх байх даа


  • Зочин · [103.26.194.210] · 2019/04/19

    Шал утгагүй яриатай орк


  • Hul · [150.129.141.142] · 2019/04/19

    Ene hulgaich Dahin songohgui zaaaa


  • Зочин · [203.217.138.2] · 2019/04/19

    энэ ждүчин хулгайч юу мэддэгтээ оюу толгойН ТУХАЙ ЯРИНА ВЭ? БҮХ ЮМЫГ ӨӨРТЭЙГЭЭ АДИЛХАН ЛУЙВАР, ХУЛГАЙ ГЭЖ БОДДОГ БОЛОЛТОЙ, МУУ ЖДҮЧИН, ЛИЦЭНЗЧИН, ШАНТААЖЧИН, ДОРОДЫН МАЛНУУД Ч ИЙМ АМЬТАД СОНГООД БАЙХЫГ БОДОХОД АРГАГҮЙ Л МАЛНУУД ЮМ ДАА. ӨМНӨ НЬ БАС ЗОРИГ ГЭЖ НЭГ БАЛАЙ НҮЦГЭН ХҮҮХНИЙ ЗУРАГ АВЧ ПОСТЛОХООС ӨӨР ЮМНААС КАЙФ АВАХАА БАЙСАН ДҮНДҮКИЙГ БХАС СОНГОЖ БИЛЭЭ. ДОРНОДОО ГЭЖ 39 ОН_Д МАНЖ ГО-Д НЬ ӨГЧИХГҮЙ ДЭЭ. ТЭГВЭЛ ӨНӨӨДӨР ХЯТАДЫН ХАРЬЯАНД ОРЧИХСОН, ЭНЭ МАЛНУУДААС МОНГОЛ САЛЖ АМАРСАН БАЙХ БАЙЖДЭЭ


  • зочин · [203.91.118.180] · 2019/04/19

    зөв