Нийгэм / 2017/12/26 / 19

Ц.Гарамжавт гай удсан ч эх оронд хэрэгтэй



УИХ-ын гишүүн гэхээсээ илүүтэй уул уурхайн магнатуудын нэг гэгдэх Ц.Гарамжавын хувьд улстөрд цоо шинэ хүн биш. Монгол Улсын уул уурхайн салбар, бизнест бол номер нэг гэж болох эмэгтэй учраас ийнхүү түүнийг бизнес, уул уурхайн салбараас ангид ойлгож чаддаггүйтэй холбоотой болов уу. Аль тэртээ 1983 онд Барилгын зургийн институтэд инженерээр ажлынхаа гарааг эхлүүлж байсан тэрбээр угшлаа дагаад МАН-аас хаашаа ч холдоогүй нэгэн гэхэд болно. Тэр хэрээр энэ намын уналт ялалтын дэргэдүүр чимээгүй өнгөрч байгаагүй Ц.Гарамжав бол улстөрд яавч шинэ хүн биш. Бусад популист улстөрчид шиг цээжээ дэлдэж улстөрд орж ирээгүй учраас ийнхүү бусдад цоо шинэ мэтээр ойлгогддог байх магадлалтай.

            Улстөрд орж олны анхаарал татсан цаг үе бол 2012 онд Эрдэс Баялаг Эрчим Хүчний Дэд сайдаар томилогдсон явдал болов уу. Түүнээс бус Ц.Гарамжав 1992 онд “Монполимет” группийг үүсгэн байгуулахдаа МАН-ын томчуудтай хундага тулгаж, улстөрийн зовлон жаргал ярьдаг болчихсон нэгэн гэдгийг ойр дотны хүмүүс нь хэлдэг. Зөвхөн үүгээр ч зогсохгүй АН-ыг засаглаж ахуй цагт Дорноговь аймгийн Өргөн суманд Монгол Улсад томоохонд тооцогдох цементний үйлдвэрийг бариулаад ашиглалтад оруулчихсан, аль ч намыг засаглах үед бизнесээ тогтвортой явуулдаг зэргээс харвал АН-ын хэдэн акулудтай ч ойлголцож чадаж байна гэсэн үг. Энэ бол Монгол Улсад нэгэн томоохон үйлдвэр үүд хаалгаа нээсэн түүхэн явдал болохоос аль нэг улстөрийн хүчинд гавьяа, ялыг нь нялзаах зүйл биш ээ. Ийн дурдахын шалтгаан бий. Манай нэн шинэ үеийн улстөрийн түүхэнд намчирхах асуудал хүчтэй оршсоор ирсэн учраас эх орон, элгэн түмэнд тустай байна уу үгүй юу гэдгээс үл хамааран улстөрийн шалтгаанаар бизнес үйлдвэрлэлийг гацаах нь ердийн үзэгдэл байдгаас дурдсан нь энэ.

Энэ мэтээс харвал улстөрд эртний нэгэн ч УИХ-д нэлээд хожуу 2016 онд орж ирэхэд нь түүнийг нэг ч сайн хэл ам дагаагүй гэхэд болно. Тэр нь их өчүүхэн зүйлийг том болгон харагдуулах гэсэн зорилго бүхий мэдээлэл юм. Учир нь Монгол Улсад томоохонд тооцогдох цементний үйлдвэрлэлийг бий болгосных нь хариу болж хувирсан. Тодотговол, Ц.Гарамжав гишүүн “Монполимет” группэд ажиллаж байх үедээ буюу 10 гаруй жилийн өмнө эхлүүлсэн нүсэр том төслөө ийнхүү ажил хэрэг болгосон явдал юм. Энэхүү төслийнхөө ажлыг эцэслэн шийдэх, үйлдвэрлэлээ босгож үүд хаалгыг нээх зорилгоор эргэн төлөгдөх нөхцөлтэй 111 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлсэн нь түүнд сайн нэр наасангүй. Уг нь эдийн засгийн хямралтай үед гадна дотны хөрөнгө оруулалт татаж, зээл хуй босгоод импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр байгуулж 500 гаруй ажлын байр шинээр бий болгосон тухайд ярьж байх ёстой ч зөвхөн “111 тэрбум төгрөг зээлсэн. Эргэж төлөхгүй байна” хэмээн өдөр шөнөгүй л худлаа цоллосон. Ийм том хэмжээний үйлдвэрлэлийг босгоход зээл санхүүгийн тусламж авахгүй өөр яах билээ. Тэгээд ч эргэн төлөх нөхцөлтэйгөөр шүү дээ. Одоо түүнд ард түмний дунд зохиомлоор бий болгож өгсөн энэ нэрнээс салахын тулд бүтээж босгосон зүйлээ дурдахаас өөр гарц үгүй. “Чингис” бондоос үүдэлтэй АН-аас гаргаж ирсэн энэ хар пиарын гай ингэж наалдсан болохоос тэр бусдаас хулгай хийгээгүй нь лавтай. Их улстөрийн нэгэн жигүүр болж 30 шахам жил улстөрийн үйл ажиллагаа явуулахдаа хоёр удаа /1996-2000, 2012-2016/ төрийн эрх барьж байсан АН-ынхны дэгдээсэн хар пиар ийнхүү уул уурхайн чиглэлд олон төсөл амжилттай хэрэгжүүлж, эцэст нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулсан Ц.Гарамжавыг харлуулаад дэлхийн хэмжээний үйлдвэрлэлийн тухай дурдахыг ч хүсээгүй. Бид ийм л эрх баригчидтай байв. Одоо ч байна. Үнэн хэрэгтээ Ц.Гарамжавыг харлуулах гэсэн мэдээлэл нь зөвхөн өрсөлдөгч АН-аас ч гараад байдаггүй, ханилж яваа намынх нь нөхдөөс ч дэгдэж байсан удаа олон байдгийг эх сурвалж хэлж байсан.

Зүгээр л нэг улстөрийн зорилготой хар мэдээлэл ийнхүү цагааныг ямар болгож байгааг бид харж байна. Уг нь бол сүүлийн жилүүдэд Монгол Улсад боссон хамгийн том бүтээн байгуулалт, үйлдвэр гэвэл яах аргагүй “Монполимет” группийн “Монцемент” үйлдвэр гэдэгтэй маргах аргагүй юм. Үүний шилийг дарсан нэг мэдээлэл нь тэрбээр Зөрчлийн тухай хуульд торгуулийн хэмжээг нэмэх санал оруулсан нь бас чиг муучлах дуртай хүмүүст ихээхэн урмын ташуур болсон. Тэр тусмаа түүний санал нь сэтгүүлчдэд ихээхэн холбоотой учраас Ц.Гарамжавын өрсөлдөгчид энэ саналыг нь дагуулаад ёстой л нэг нүдэх шиг болсон Харин тэрбээр “гүтгэх заалтад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх горимын саналаа татна” хэмээн чуулганы хуралдаан дээр мэдэгдээд татуулчихсан нь чимээг намдаасан ч түүнийг энэхүү мэдээлэл нь сүүдэр шиг дагаж таарна.

Уул уурхайн салбарт ажиллаж байсан хүний хөрөнгө мөнгөний талаар дурдаад байх нь илүүц хэрэг хэдий ч бусдын сонирхлыг яагаад ч татаж таарна. Тэгэхээр эрхэм гишүүн маань 3 тэрбум 399 сая төгрөгийн орлоготой, 12 тэрбум 464 мянган төгрөгийн хадгаламж, дөрвөн орон сууц, компаниудад хувьцаа эзэмшдэг учраас УИХ дахь тэрбумтнуудын тоонд зүй ёсоор багтаж байна. Боловсролын хувьд гэвэл уул уурхайн салбарт тэргүүлэгч байхаас өөр аргагүй. МУИС-ийн Геологи уул уурхайн сургуулийг инженер, геологич-гидрогеологич мэргэжлээр, ЗХУ-ын Москва хотын их сургуулийн уул уурхайн факультетийг инженер геологич, хөрс судлаач мэргэжлээр, Итали Улсын Ром хотноо Олон улсын ашигт малтмалын гэрээ эрх зүйн мэргэжилтний сургалтыг тус тус төгссөн. Мөнхүү мэргэжлээрээ салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан яах аргагүй туршлагатай мэдлэгтэй нэгэн.

Ц.Гарамжавын хувьд өнгөрөгч 2016 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан. Тэгтлээ популист зангүй гишүүний хувьд иргэдийн анхааралд ороод байх нь ховор учраас тойргийнх нь зарим сонгогчид ч танихгүй байхад гайхах хэрэггүй биз ээ. Олны анхааралд орохоороо буруу талаараа нүдүүлчих гээд байдаг гэм байгаагаа засахад илүүдэх юун. Уг нь Х.Нямбаатар гээд хамт нэр дэвшиж явсан тойргийнх нь гишүүдийн хувь бол тэр чигээрээ “поп”-ууд шүү дээ. Тэднээсээ суралцахад гэмгүй юм. Ядахад л Монгол Улсад хэрэгтэй үйлдвэр барьсан гэдгээ хэнд ч хаана ч бардам хэлээд явах хэрэгтэй ш дээ.

С.Баяр



  • ЗОЧИН · [27.123.214.102] · 2018/01/01

    Энэ авгай Номтойбаяр нар зээлээ төлөхгүй байгаа учраас ХӨГЖЛийн баөноны хэдэн залуус шоронд орсон шүү дээ Хүнийг шоронд оруулчихаад Бизнес хийж байна гэвэл худлаа л болох байхЭнэ хэдийг бизнес хийж байна гэвэл тэр шоронд байгаа хэдээ гаргачих


  • зочин · [27.123.214.102] · 2018/01/01

    Зээлсэн нь үнэн Төлөх нь ч бас үнэн байх ёстой Татвар төлөгчдөөр төлүүлнэ гэх юм бол тийм юм байдаггүй юм Ашгийг нь энэ бүдүүн хамарт авгай авдаг Алдагдал зээлсэнийг нь ард түмэн төлдөг байж таарахгүй


  • Зочин · [72.196.216.189] · 2017/12/31

    Гарамжавт!!! Хүн муу хэлвэл хэлж л байг. Ажил хийж мэдэхгүй хүний хөдөлмөрийг үнэлж мэддэггүй хүмүүс хов ярьж хүн муулахаас өөр юм мэдэхгүй цөөн хэдэн хүмүүс бий. Муулуулах тусам улам гялалзаж яваарай. Хөөрхий тэр хүмүүс цаг нь болохоор ойлгоно. Гомдох юун. Танд амжилт хүсье!


  • зочин · [59.153.112.71] · 2017/12/30

    Усан тэнэг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ!!! Уул уурхай, түлш, эрчим хүчний салбарыг 100 хувь төрийн өмчлөлд ав!!! Тэгвэл Монголын түмэн зовлон нэг мөр арилна. Утаанд биш, уул уурхайн салбарыг 100 хувь төрийн мэдэлд авах талаар онц байдал зарлацгаа!!! Үгүй бол зайлцгаа!!!


  • mongol irgen · [27.123.212.143] · 2017/12/30

    ENE SOLIOROL UU ERGUUTEL UU PYALDAGA UU HUDALDAGDSANUU TER ZAAMART TUULIIG UHAJ BGAAG NI HARAARAI EKH ORONDOO HEREGTEI GECHIJ ZAHIALGA BUGS DOLOOLT BIEE UNELDEG SETGUULCHID ARAI DENDENEE ENE AWGAI YADAHNAA OROO TULCHIH OYUNHOROL DELKHIID DANSTAI GARAMJIL MONGOLD HEREGTEI ENE ONIGOO YU XAXA


  • irgen · [202.179.27.112] · 2017/12/28

    Олон хүнийг ажлын байртай болгож , эдийн засагтаа хувь нэмрээ оруулж яваа Танд ажлын амжилт хүсье.


  • zochin · [202.170.80.25] · 2017/12/28

    Ажилсаг, бүтээн байгуулалтад оролцож байгаа нь үнэн байхаа, харин авсан зээлээ гишүүн болонгуутаа Монгол банкаар төлүүлж чадсан нь энэ хүний хэн бэг харуулаад байна уу даа. 2016 оны 10-12 сарын хэвлэл мэдээлэл, Монгол Банкны шалгалтын тайлан зэргийг олоод харчихад гэмгүй шүү. Ингэж өөртөө ашиг хонжоо гаргадаг болохоор л бизнесменүүд гишүүн болох гэж зүтгэдэг. Энэ бол ганц Гарамжавын гаргаж байгаа асуудал биш байх л даа.


  • баагий · [202.179.24.155] · 2017/12/28

    ГАРАМЖАВ ажилсаг, зохион байгуулах чадвар сайтай учраас МОНГОЛ УЛСАД хэрэгтэй сайхан үйлдвэрүүдийг байгуулж чадсан эмэгтэй. Ийм учраас АТААРХСАН хүмүүс л өө сэв хайгаад байгаа юм шүү дээ. Санаагаар бүү УНААРАЙ.


  • би · [202.9.42.50] · 2017/12/27

    за даа.энэбиш гэгч даргыг амиа алдахад яг дэргэд нь байснаа хуучилбал сонин байх сан.


  • та нар · [66.181.160.62] · 2017/12/27

    зээл авсан нь үнэн төлж байгаа нь бас үнэн өөр яаж бизнес хийх юм, өөрөөр яаж ийм том үйлдвэрийг бий болгохийм бээ


  • zochin · [202.170.80.25] · 2017/12/27

    ЗЭЭЛ АВЧ АЖЛАА АМЖУУЛСАН БОЛ ЭРГЭЭД ТӨЛӨХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ ЭНГИЙН ИРГЭН ЗЭЭЛ АВААД ТӨРӨӨРӨӨ ТӨЛҮҮЛДЭГГҮЙ БИЗ ДЭЭ ХӨГЖЛИЙН БАНКНААС АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛ.


  • Ган · [119.40.98.162] · 2017/12/27

    Эмэгтэй хүнийг хайрлаж, хүндлэх хэрэгтэй, бие биедээ урам өгье 2020 онд нэр дэвшээрэй амжилт хүсэе


  • Зочин · [202.170.68.176] · 2017/12/27

    Энэ хүүхэн Энэбиш даргад насаараа өртэй байсан одоо түүнийгээ санадаг боловуу, өрнөөс гаргаж өгсөн байх шүү


  • namar · [202.9.42.147] · 2017/12/27

    za za ene luivarchin avgaigaar yah yum tsaashaa


  • НАРАА · [202.9.42.147] · 2017/12/27

    ЭХ ОРНЫ БҮТЭЭН БАЙГУУЛТАД ГАР БИЕ ОРОЛЦСОН МУНДАГ ШҮҮ БҮҮ АТААРХАЦГАА АЛИВАА БИЗНЕСМЭН АЛЬ Ч УЛСТӨРИЙН БҮЛЭГЛЭЛТЭЙ ОЙЛГОЛЦОХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ


  • ИРГЭН · [202.9.42.147] · 2017/12/27

    УИХ-ын хамгийн зөв сонголтуудын нэг . Эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж яваа мундаг эмэгтэй дээ Илүү ихийгхийж бүтээхийг хүсч харж байгаа шүүү бид


  • зочин · [103.57.92.106] · 2017/12/27

    Өөрөө хөгшрөхгүй юм шиг битгий тэнэгт.энэ бас нэг атаархсан хүн л байна.


  • зочин · [103.57.92.106] · 2017/12/27

    Гарамжав гишүүнийг хүндэтгэж явдаг манайхан овоо явж байгаа нэгийгээ доош чихэх гэж ядах юм. Хэлж байгаа үг нь даацтай , хэн нэнгэнд ая тал засах гэхгүй МАН байгаа их хурлын гишүүдээс авах ганц гишүүн нь энэ эмэгтэй яах аргагүй мөн. г


  • Дао Фу Санг · [202.55.191.99] · 2017/12/26

    ашиг сонирхлын зөрчилтэй хурганы арьс нөмөрсөн эр эм хөгшин чононуудыг зайлуулах хэрэгтэй.