Б.ХУРЦЫГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ


Эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ийнхүү таван албан тушаалтан цагдан хоригдлоо. ТЕГ-ын хоёр албан тушаалтан, ЦЕГ-ын хоёр албан тушаалтан мөн ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц гэсэн таван хүнийг өнөөдрийн байдлаар цагдан хориод байна. Хуулийн байгууллагын ажилтнуудыг хамруулан баривчлан шалгаж байгаа бөгөөд эрүүдэн шүүсэн гэх гэмт хэргийг АТГ шалгаж байсан. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт АТГ тус хэргийг ЦЕГ-луу шилжүүлсэн юм. Б.Хурцаас мөрдөн байцаах албаны тусгай субьектээс үйлдэх гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст байцаалт авсан бөгөөд үүний дараа 48 цагийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:



  • аалз · [202.21.125.194] · 2019/04/25

    Huurhii mini uuriin hiisen uiliin laigaa edelj ehellee dee


  • Зочин · [202.72.245.207] · 2019/04/24

    ЭНЭ ЭЛБЭГДОРЖ ОЛОН ЗАЛУУСЫГ БАЛЛАЖ БАЙНА ДАА


  • Зочин · [66.181.181.242] · 2019/04/24

    АНГЛИ РУУ ШИЛЖҮҮЛ


  • АН-ын гишүүн · [202.179.25.113] · 2019/04/24

    Энэ сайхан залууг Элбэгдорж баллаад хаяихваа. Одоо яг л үнсэнд хаясан шалз шиг болгоно доо. Бүх үнэнийг нь Германий шоронгоос хэрхэг гаргажу авсан ямар үүрэг даалгавар өгсөн зэргийг нь бүх үнэнээр нь л яривал хэвийн амьдралдаа эргэн орох бололцоотой.