Гэрийнхээ гадна тоглож байсан есөн настай охин сураггүй алга болжээ


Төв аймгийн Батсүмбэр сумын "Цогт-Өндөр" багийн Хужирт гэдэг газар буюу төмөр замын 306 дугаар точкад зуслангийн байшингаа эргэх гэж явсан иргэн сураггүй алга болжээ. Уг иргэний талаар тодруулахад нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн 61 настай, эрэгтэй Э дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 13.00 цагт  Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэргээр 306  дугаар точкад буугаад сураггүй болсон байжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан, 3 автомашинтайгаар дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг хүртэл эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрээс нь Хараа голын усанд эрэн хайх хүсэлтийг гаргасан аж. Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад Хараа голын эргээс зүүн хойд зүгт 6 км-т тухайн иргэний үүрч явсан цүнхийг олсон байна. Эрлийг өнөөдөр үргэлжлүүлж байгаа ажээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын "Бумбат" багт иргэн Б-гийн охин /9 настай, эмэгтэй У энэ сарын 14-ний өдрийн 18.00-19.00 цагийн хооронд гудамжинд тоглож байгаад сураггүй болжээ. Сэлэнгэ аймгинйн Цагдаагийн газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байгаа юм байна. 


Энэ мэдээ таалагдаж байвал: